МэдээGaming PC өөрөө босгохын давуу тал 2010 оны 9-р сарын 03, Баасан гариг | КТ
www.Igniq.com сайтад дэлгүүрээс бэлэн дээд ангиллын PC авах, эсвэл эд ангиудыг нь өөрөө аваад угсрах хоёрт зарцуулагдах мөнгөний ялгааг нилээн тодорхой харуулсан байна. Ихэнх тохиолдолд дээд ангиллын PC босгоход дэлгүүрийн үнээс хямд байдгийг та гадарлах байх. Тэгвэл энэхүү харьцуулалтыг хараад та бүр алмайрна.3.07 GHz-ийн 4 цөмт CPU, хүчирхэг график карт болон нилээн хэдэн гигабайтын RAM-тай нилээн дээд зэрэглэлийн PC босгоход уг сайтын залууд 2400$ хэрэг болсон байна. Энэ бол мэдээж компьютерийн ..»
|
Мэдээ6 дахь үеийн iPod nano 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг | КТ
Apple 6 дахь үеийн iPod nano халаасны хөгжим тоглуулагчаа танилцууллаа. iPod nano бол зөөврийн тоглуулагч дундаа хамгийн нэр хүндтэй, чанартай, авсаархан нь гэдгийг хүн бүр л мэдэх байх. Тэгвэл 6 дахь үеийн iPod nano нь мэдрэгчтэй дэлгэцтэй, өмнөх хувилбараасаа 46% жижиг, 42% хөнгөн болсон гэнэ. Хөгжим тоглуулахад тасралтгүй 24 цаг ажиллах бөгөөд 8 болон 16GB-ийн багтаамжтай байх юм байна.
|
МэдээХятадуудаа гэж.. 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг | КТ
Nokia N95 8GB-ийн бараг төгс гэж хэлж болох дуураймал хятад утас байдаг юм байна. Хятадын дуураймал, хөгийн утаснуудыг та бид зөндөө л харж байсан. Ер нь хятадын утас дуурайлгаж хийдэг үйлдвэрүүд нь нилээн ашигтай байдаг гэнэ шүү. Энэ утасны хувьд харин үнэхээр сонирхолтой. Гадна талаас нь харахад бараг өөлөх юмгүй яг N95 8GB гэж андуурмаар. Гадна талаасаа бол үнэхээр төгс дуурайлгасан юм байна. Тэгвэл үзүүлэлтийг нь сонирхоё:Давтамж : Dual-band 900 / 1800 MHz, Data: WCDMA / HSDPASIM карт : Дан SIM CARDДэлгэц : 2.6″ TFT-LCD ..»
|
МэдээiPad-ын оркестр 2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг | КТ
iPad-ийн оркестртай танилцаарай. iPad App Store дахь Seline HD програмыг ашиглан гайхалтай хөгжим тоглож байна. Өмнө нь бид iPad-ыг ашиглан хүний хөрөг зураг хэрхэн зурж байгааг үзүүлсэн. Энэ удаад бүр хамтлагаараа оркестр хөгжим тоглож болохыг харуулсан бичлэгийг орууллаа. Ер нь янз бүрийн ид шидтэй л таблет юм байна.Seline HD програмын хувьд 5.99$-оор iPad App Store-т худалдаалагдаж байгаа гэнэ.
|
МэдээPlaystation Move 2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг | КТ
Nintendo-ийн Wii гараад бүтэн 4 жил өнгөрсний дараа л Sony-ийнхан хөдөлгөөн мэдрэгч удирдлагын талаар нухацтай бодож эхэлж байна. Хичнээн өндөр хүчин чадалтай байлаа гээд хүний сонирхлыг татаж, хөгжөөж чадахгүй бол тоглоом гэдэг нэртэй байгаад яах билээ. Иймээс ч чадлаар Xbox360, Playstation 3-ийн хаана ч хүрэхгүй боловч биеэрээ тоглож болохуйц Nintendo Wii Америк, Европт борлуулалт өндөртэй байгаа юм.
Playstation 3-т иймэрхүү хөдөлгөөн мэдрэгчтэй тоглоомуудыг тоглохын тулд танд Move Controller, Navigation Controller, PS Eye ..»
|
МэдээATi брэнд нэр түүх болох нь ээ 2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг | КТ
Ганц бүтээгдэхүүндээ дахин дахин нэр өгч, элдэв цол гуншин залгаж, морины магтаал шиг юм болгодог NVIDIA-аас залхсан тоглоомчдын ганц итгэл найдвар болох ATi брэнд нэр удахгүй байхгүй болох нь дээ. AMD корпораци ATi Radeon, ATi FirePro хэмээх ATi-ийн хоёр чухал бүтээгдэхүүний ATi нэрийг авч хаян, AMD Radeon, эсвэл зүгээр Radeon гэж дуудахаар болгосон байна. Ингэснээр AMD-ийн өөрсдийн брэндийн нэр хүнд тодорхой хэмжээгээр дээшлэх бололтой.
|
МэдээSilent Hill 8... 2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг | КТ
Алдарт Silent Hill хэмээх survival horror тоглоомын дараагийн анги удахгүй 2011 онд Xbox360, Playstation 3 платформуудад худалдаанд гарах нь ээ.
Konami Digital Entertainment-ийн ерөнхийлөгч Шинжи Хирано “Silent Hill хэмээх энэхүү асар том түүх, болон маш сонирхолтой тоглоомыг цааш нь нэр хүндийг нь алдалгүй, шүтэн бишрэгчдийнх нь хүсэж байгаа хэмжээнд үргэлжлүүлэхийн тулд бид үнэхээр шаргуу, сайн ажиллах ёстой. Silent Hill-ийн энэ гарах ангид цоо шинэ өрнөл, үйл явдал дүрслэгдэх бөгөөд тоглох хэлбэр, орчин зэргийг тэс ондоогоор ..»
|
МэдээНарны эрчим хүчээр ажилладаг нийтийн автобус 2010 оны 8-р сарын 30, Даваа гариг | КТ
Ногоон технологи дэлхийг аварна.
Энэ 9-р сарын 1-ээс эхлэн Японы Окаяама хотын авто замаар дэлхийн хамгийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нийтийн тээврийн автобус явах нь ээ. Уг автобус нь гибрид дизель-цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд дээд хэсэгт нь байрлах нарны дэлгэц нь 798 ватт чадлыг үүсгэна. Энэ нь уг автобусны цахилгааны хэрэглээг нь 24 цагийн турш бүрэн хангаж чадах юм байна. Бидний мэдэх гибрид Toyota Prius суудлын тэрэгний нарны эрчим хүчээр ажилладаг загвар байдаг. Өөр ч ..»
|
МэдээMafia II үзээд үсээ засуул. 2010 оны 8-р сарын 27, Баасан гариг | КТ
Олон өрсөлдөгчтэй байх тусам сурталчилгаагаа илүү сайн хийх шаардлагатай нь мэдээж хэрэг. Энгийн сурталчилгааг хүн өдөр бүр харсаар, үзсээр байгаад залхдаг учраас хамгийн хөгийн байдлаар ч гэсэн сурталчлахыг оролдоно. Тэгээд ч хөгийн зүйл рүү хэрэглэгчид нь өөрсдөө татагдана. Үүний нэг жишээ бол 2K Games студи хэдхэн хоногийн өмнө худалдаанд гарсан Mafia II тоглоомынхоо сурталчилгааг зурагт байгаа шиг байдлаар хийж байгаа юм байна. Уг үсчний газар нь Английн тоглоом сонирхогч хүүхэд, ..»
|
МэдээStarcraft-ыг Их Сургуулийн хичээлд үзэж байна 2010 оны 8-р сарын 26, Пүрэв гариг | КТ
Компьютерийн тоглоомууд боловсролын системд нэвтэрч байгаа бололтой. АНУ-ын Вабаш хэмээх нэгэн коллежид оюутнууд Valve-аас гаргасан Portal хэмээх тоглоомыг Аристотель, Шекиспирийн бүтээлүүдтэй адил хэмжээнд үзэж судлах шаардлагатай байдаг гэнэ.Харин Флоридагийн Их Сургуульд EME2040 кодтой “21-р зууны Чадварууд” хэмээх хичээлд Blizzard-ын гаргасан Starcraft тоглоомыг ашигладаг болж байгаа гэнэ. Бидний сайн мэдэх уг классик тоглоомыг оюутнуудаар тоглуулснаар оюутнууд ухаан санаагаа төвлөрүүлж ..»
|