Таны байрлал: Home КТ Лиг Тэмцээний тухай

КТ.мн

КТ Лиг - Pro Evolution Soccer 2010

И-мэйл Хэвлэх PDF
kt_league_pro_01Энэхүү удирдамж бага зэрэг өөрчлөгдөж болохыг анхаарна уу.
Тэмцээний нэр:
PRO EVOLUTION SOCCER 2010 – Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн
Зорилго:
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, багийн тэмцээн зохион байгуулснаар хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг олгох, улмаар PlayStation 3, КТ болон M-Club-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, видео тоглоомыг хүүхэд залууст зөв ойлгуулж соёлтой, амттай тоглох боломжоор хангах

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ АНКЕТ БӨГЛӨХ

Зохион байгуулагчид:
КТ сэтгүүл ба M-Club.
M-Club төв дээрх PlayStation 3 тоглоомын өрөө болон Cinema танхимд тоглолтыг зохион байгуулна. КТ сэтгүүл тэмцээний явц, зохион байгуулалтыг хариуцна.
Тэмцээний бичлэг хийж www.kt.mn сайт дээр тэмцээний бүхий л мэдээллүүдийг цаг алдалгүй байршуулна. Үүнд: тэмцээнтэй холбоотой мэдээ, тэмцээний явц, хүснэгтүүд, тоглолтын видео бичлэгүүд, оролцогчдын мэдээлэл байршина.
Оролцох хүмүүс:
12-оос дээш насны бүх хүнд нээлттэй. Монголд амьдардаг гадаад хүмүүс ч оролцож болно. Гэхдээ PS3 дээр PRO EVOLUTION SOCCER 2010 тоглоомыг тоглох тодорхой туршлагатай байвал сайн.
Хураамж:
Нэг баг 20000 төгрөгийн хураамжтай. Нэг багт 1-3 хүн орж болно. 2 хүн байвал тохиромжтой.
Шагнал:
Зөвхөн 1 ширхэг ялагч багийг тодруулна. Ялагч баг PlayStation 3 авна. 2-4 байрын багуудыг ивээн тэтгэгч болон M-Club, КТ сэтгүүлийн нэрэмжит шагналаар урамшуулна.

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ:

Шударга тоглолт:
Тэмцээнийг зохион байгуулагчид нь олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий дүрэм журмыг баримтална. Бид тэмцээний явцад хуурамч код хэрэглэх, өрсөлдөгчөө хэл амаар доромжлох, спортын бус авир гаргах, үймээн самуун дэгдээхийг яагаад ч зөвшөөрөхгүй. Түүнчлэн бусад өрсөлдөгчөө хүндэтгэж, цэвэр спортын талбар дээрх шударга өрсөлдөөнөөр ялагчаа тодруулахыг уриалж байна.
Тэмцээний дүрэм:
  • PRO EVOLUTION SOCCER 2010 тоглоомоор тоглоно.
  • 32 баг оролцоно.
  • Нэг багт 1-3 хүн байж болно.
  • PlayStation 3 дээр тоглоно.
  • Аваргуудын лигийн зарчмаар явагдана.
  • 32 багийг 8 хэсэгт хуваах бөгөөд хэсэг бүрт 4 баг байна.
  • Хэсэг бүрээс 2 баг хасагдах шатанд гарна.
  • Тэмцээний туршид багаа солихыг хориглоно.
Тоглоомын дүрэм:
  • Зөвхөн клубээр тоглоно. Улсын шигшээ баг авахгүй.
  • Тухайн баг дуртай клубээ авч болно. Клубүүд давхардаж болно.
  • Зохиомол тоглогч, зохиомол баг авахыг хориглоно.
  • Аль баг талбай дээрээ тоглохыг шодож шийднэ.
  • Custom Formations буюу Тусгай Зохион Байгуулалтыг зөвшөөрнө.
  • Талдаа 6-н минут тоглоно.
  • Хурд: Normal
  • Камер: Wide
  • Тоглогчид өөрсдийн гар буюу Controller авчирч ашиглаж болно.
Хэсгийн тоглолт явагдах: (6 долоо хоног)
Долоо хоногийн аль нэг 2 өдөр  дараалж хэсгийн тоглолтууд явагдана. Эхний өдөр A, B, C, D буюу эхний 4 хэсгийн 2 тоглолт явагдана. Харин удаах өдөр нь нөгөө 4 хэсгийн тус тус 2 тоглолт явагдана.
Тэгэхээр нэг өдөрт нийт 8 тоглолт явагдана гэсэн үг.

Ингэж тараан тоглуулах болсны учир:
  • Аваргуудын лиг нь яг иймэрхүү маягаар хэсгийн тоглолтуудыг явуулдаг.
  • 20000 төгрөгөө өгсөн оролцогчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх юм. Учир нь 1 хэсгийн тоглолтыг 1 өдөр бүгдийг тоглуулж дуусгавал бэлтгэл хийх, бусад тоглогчдоо ажиглаж, тактик боловсруулах зэрэг зүйлс байхгүй болж сэтгэл ханамж унах юм.
  • Багын тоглогчид бусад багуудын тоглолтыг ажиглах, бусад тоглогчидтой жигдхэн танилцах, улмаар ойртож нөхөрлөхөд тус дэм болох гол зорилгоо биелүүлэх боломжтой болох юм.
  • Багуудын тоглолтыг вэб дээр байрлуулж бусад уншигчид, тоглогчдод тэмцээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох, улмаар тэмцээний дараагийн тоглолтуудын хүлээлтэй болгох сайн талтай.
  • Тэр тусмаа тэмцээнд оролцож байгаа багуудын ойр дотнын нөхөд, гэр бүл, дэмжигчдэд тэмцээний ийм схем тун их таалагдах нь гарцаагүй.
Өөрөөр хэлбэл тэмцээн тодорхой хугацаанд урсах маягаар явах нь илүү зохимжтой байх болов уу гэж бодож байна.

Хэсгийн тоглолтод нийтдээ 6 долоо хоног шаардлагатай.
Шилдэг 16 багийн тоглолт: (2 долоо хоног)
Хэсгийн бүх тоглолтууд явагдаж дууссаны дараа хэсэг бүрээ тэргүүлсэн 2 баг, нийтдээ 16 баг хасагдах шатанд шалгарна.
Эхний өдөр 8 баг нийт 4 тоглолт хийнэ. Дараагийн өдөр үлдсэн 8 багууд 4 тоглолт хийнэ.
Дараагийн долоо хоногт хариу тоглолтууд болно.
Улмаар шилдэг 16 багийн хасагдах шатны тоглолт 2 долоо хоног үргэлжилж шилдэг 8 баг шалгарна.
Шилдэг 8 багийн тоглолт: (1 долоо хоног)
Эхний өдөр бүх 8 баг 4 тоглолт хийнэ. Маргааш нь хариу тоглолтууд явагдаж улмаар шилдэг 4 баг шалгарч үлдэнэ.
Хагас шигшээ болон Шигшээ тоглолт: (1 долоо хоногийн 1 өдөр)
Бүх 4 багууд хариу тоглолттойгоо нийлээд 4 тоглолт хийснээр шигшээд өрсөлдөх 2 баг шалгарна. Улмаар аваргын тоглолт ганц удаа болсноор аварга баг тодрох юм.
Шагнал гардуулах ёслол:
Аварга болсон багт цом, өргөмжлөл, шагналыг гардуулна. Шагналд PlayStation 3 өгнө. Улмаар 2, 3, 4-р байранд орсон багуудад ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал өгнө.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ АНКЕТ БӨГЛӨХ

 
Найзууддаа мэдэгдэх үү?

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох

Их тархи   Англи, Хятад, Монгол толь бичиг бүхий 1 сая үгийн сантай электрон толь бичиг
Ярьдаг ном:   Англи хэлийг багачууддаа хялбар аргаар сургацгаая
Худалдан авах газар:   Алтай центр, 2 давхар
Холбоо барих утас:   99095144, 99973655, 91614065