Таны байрлал: Home КТ Сэтгүүл КТ шинэ дугаарын тойм

КТ.мн

КТ шинэ дугаарын тойм

И-мэйл Хэвлэх PDF
31-toim2009 оны 5-р сарын №31-р дугаар танд хүрч байна. Энэ дугаарт ямар мэдээлэл, нийтлэлүүд багтсаныг уншигчдадаа тоймлон хүргэе.

Эзэгтэй нар наашаа
Плитка ба зуух. Цахилгаан зуух гэхээр таны инээд чинь хүрч байна уу? Хүн бүр л мэднэ ш тээ гэж үү? Үгүй юм аа. Тэгэж ярих юм бол бидний нүдэнд үргэлж харагддаг юмс харин ч их нууцыг өөртөө агуулж байдаг ажээ. Тэгээд ч бид өдөр тутамдаа байнга ашигладаг зүйлсийнхээ талаар илүү ихийг мэдэх ёстой. Айл бүрийн гал тогоонд заавал байх ёстой төхөөрөмж бол зуух, плитка юм. Зорилго нь их энгийн бөгөөд ердөө л хоол хүнсний зүйлийг халаах, буцалгах, төөнөх, жигнэх явдал. Эзэгтэй таны хамгийн эртний төхөөрөмж ч байж болох юм. эрт дээр үед наранд халсан халуун чулуун дээр махаа шарах маягтай амт оруулдаг байсан байх л даа. Ингээд плитканы нууц руу нэвтрэе.

КТ-ын Тоймч
Заазуур.Ком үнэнээ хэлсэн нь. Шалдан охидын зураг тавьж асар олон хэрэглэгчийг татаж чадсан энэ сайтыг хакердаж өгөөч гэсэн хүсэлт сэтгүүлийн хаягаар нэлээн хэд ирсэн юм. Гэтэл тус сайтын админ нь хамаг үнэнээ тоочсон мэдээ гаргажээ. Тэр юу гэж хэлсэн бол?

Шинэ технологи Монголд
Та бидний хэрэглээнд зориулсан, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий ямар бүтээгдэхүүн Монголд орж ирсэн бол? Энэ талаарх хамгийн бодитой, ашигтай мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ. Залууст зориулсан чамин River тоглуулагч, авсаархан хэрнээ хүчин чадал өндөр дижитал аппарат, бизнесийн хэрэглээнд зориулагдсан загвар, үзүүлэлт сайтай нөүтбүүк, хөгжмийг дээд зэргээр мэдэрч болох шинэ шийдэл бүхий спикер, чанараар гайхагдсан утасгүй телефон аппарат гээд л дэлхий дахинаа нэгэнт хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүд аль хэдийнэ Монголд орж иржээ. Ингээд тухлан сууж, мэдээлэлтэй танилцана уу.

Ярилцлага
М Си-Эс Электроникс ХХК-д Ахлах инженер Ч.Лхагвасүрэн: Тухайн ажлынхаа онцлогийг маш сайн ойлгох. Ажлаа нэг нэгэнгүй төлөвлөх нь үнэхээр чухал гэж боддог. Хүн өөрөө маш том баялаг. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ сайн ойлгож, ойр дотно байх хэрэгтэй. Сайтар төлөвлөсөн ажил алдаа гарах нь бага гэдгийг мэдэрсэн. Хоорондоо нээлттэй байх, хамт олныхоо санаа бодлыг сайн сонсож, хүлээн авч байх ёстой. Мэдээж 100% алдаа мадаггүй төлөвлөж чадахггүй шүү дээ. Тэр алдааг голдуу гүйцэтгэгч инженерүүд л олдог, засдаг даа....

КТ-ын Номын далай
Дэлхийн шилдэг номуудын танилцуулга хүргэж байна. What Whould Google Do? Энэхүү номонд орчин үеийн Интернэтийн эринд байгууллага компаниуд Гүүгл компани шиг амжилттай ажиллахын тулд юуг мэдэх, юуг хийх ёсгүй талаар тайлбарлан бичжээ. Зохиогч энэ номондоо хэд хэдэн санаа тусгаснаас дурдвал: Хамгийн муу хэрэглэгч бол хамгийн сайн найз чинь, харин хамгийн сайн хэрэглэгч чинь бол хамгийн сайн хамтрагч чинь байх ёстой ажээ. Мөн Гүүгл компани амжилттай ажиллаж байгаа нууцуудыг доорхи байдлаар тайлбарласан байна. Үүнд: 1. Чөлөөтэй байсан 2. Хэрэглэгчдэд өөрсдөө юу хийхээ шийдэх боломжийг олгсон 3. Өөрсдийн үнэлгээнд тулгуурласан хамгийн баталгаатай үр дүнг үзүүлэх системийг үзүүлж чадсан, гэх мэт... Мөн зохиогч ижил стратеги хэрэглэн амжилтанд хүрсэн etsy, craigslist, Amazon зэрэг компаниудын олон жишээ баримтыг дэлгэн тавьжээ.

КТ-ын Гадаад мэдээ
Интернэтээр мөнгө олох хамгийн сайн 5 арга. Хэрвээ та нэмэлт орлого олох гэж эсвэл цагийн ажил хайж байгаа бол интернэтээр мөнгө олох зарим нэг сонирхолтой аргуудыг санал болгож байна.
Trojan Horse-ууд яаж ажилладаг вэ? Энэ нь яах аргагүй бидний компьютерт аюул авчирж байдаг хамгийн гол дайсан. Түүнийг яагаад Trojan Horse гэж нэрлэсэн, компьютерт хэрхэн халддаг, түүнээс яаж хамгаалах тухай та эндээс уншаарай.

Шинэ бүтээгдэхүүн
Notebook Dell e4200: Энэ нь Дэлл-ийн орчин үеийн шинэлэг загварын зөөврийн компьютер юм. Хорхой хүргэм үзүүлэлттэй энэхүү бүтээгдэхүүний талаар ихийг мэдье гэвэл энэ буланд зочлоорой.
Haier телевизор: LCD телевизорт анхаарах ёстой хэдхэн л зүйл байдаг. Гаралтын чанар, сувагтай ажиллах чадвар, удирдлага. Энэхүү телевизорыг яагаад сонгох ёстойг бичсэн байгаа. Та хүлээн авна уу.

Мэдээлэл
Монголын хэвлэлийн хүрээлэнгээс сонины зах зээлд хийсэн судалгааны дүнг сонирхоорой. Аль сонинг сонгож уншихаа та эндээс мэдэж авах боломжтой. Мөн Улаан лоолийн түүх хэмээх гайхалтай мэдээллийг уншаарай. Эндээс та шинэ санаа олох болно.

КТ-ын Үлмэдэх
SMYK, RGB гэх мэт хэллэгүүд ямар учиртай вэ?. .doc файлыг вэб болгоход янз бүрийн нэмэлт тэмдэгтүүд харагдах юм. Үүнийг яаж устгах вэ? Зэрэг хэрэгцээтэй зөвлөгөөг энэ булангаас аваарай.

Нийтлэл
Мөнгөтэй болохыг хүсэж байгаа биз дээ? Үүнийг уншаад хэрэгжүүлбэл та баяжина шүү гэх заринтернэт хэрэглэгчдэд маш ихээр ирдэг. Харин та энэ талаар судалж уншиж үзсэн үү? Нарийн учрыг нь мэдэх үү? Тэгвэл энэхүү "Cashifiesta луйвар уу" нийтлэлээс та учрыг олж хужрыг тунгаах болно.

КТ-ын Шинжээч
Вэбээ хэнээр хийлгэх вэ? Вэб сайт бол танай байгууллагыг цахим орчинд төлөөлөх, таниулах хамгийн чухал хэрэгсэл гэдэгтэй та маргахгүй байх. Өдгөө вэб сайтгүй байгууллага бүү хэл хувь хүн ч ховордож байна. Яагаад...? Цаг үе өөрчлөгдөж, мэдээллийн технологи ажил амьдралд улам бүр нэвтрэх боллоо. Аливаа бизнесийн уулзалтад нэрийн хуудасгүй очвол эвгүй байдаг шиг технологи хөгжсөн өнөө үед компани тань сайтгүй бол жинхэнэ "шараа болно" гэсэн үг. Өөрөөр хэлбэл вэб сайт бол танай байгууллагын НЭРИЙН ХУУДАС юм.
Гэвч, вэб хийлгэхэд учир бий. Сайтын нэр, агуулга, дизайн, вэбээ хийлгэх компани, цаашлаад агуулга нь ямар байх гээд түм буман асуулт, асуудал танд гарна. Интернэт нь харилцаа, хамтын ажиллагааны гол орчин болсон энэ үед вэбийн тань нэр таны бизнес, үйл ажиллагааг тусгасан, ялангуяа танай байгууллагын албан нэртэй тохирсон байх ёстой. Таныг, танай үйл ажиллагааг интернэтээс зөвхөн вэб нэрээр олно, тэндээс танай байгууллагын тухай уншиж, бараа бүтээгдэхүүнийг тань худалдан авч, та нартай харилцана. Ингээд нийтлэлээ хүлээн авна уу. Та эндээс вэб сайт хийхэд юуг анхаарах, өөрсдийн зүгээс юу бэлтгэх, вэбээ хийлгэж байгаа компанидаа ямар шаардлага тавих, вэб хийдэг компаниудын үнийн санал гэх мэт бүрэн мэдээллийг унших болно. Харин сайтаа хийлгэчихээд сэтгэгдлээ бидэнд заавал бичээрэй.

Нанотехнологи
Нанотехнологийн үр шимээр одоогийн бидний хэрэглэдэг компьютер сая дахин хурдтай болж, сансрын технологи 10 дахин чанаржих ба нарны зайны үр ашиг хорь дахин ихсэнэ. Тэр үед бидний хэрэглэж байсан багаж хэрэгсэл, эртний эд юм шиг шиг санагдах нь тодорхой. Дашрамд дурдахад Нано гэдэг нь эртний грек хэлээр одой гэсэн утгатай ажээ.Нанотехнологийг энгийнээр ойлговол тухайн биеийн молекулын түвшинд угсарч эвлүүлэх, удирдах чадвартай үнэхээр өчүүхэн, бичил хэмжээстэй ажилладаг шинжлэх ухаан юм. Энэхүү шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх гэж олон хүн зорьж байна. Бүтээл туурьвил, эрдэм шинжилгээний ажил хийж, хурал зөвлөлгөөн зохион байгуулж, зөвлөл зэргийг байгуулж, залуу эрдэмтэдийг бэлтгэж байгаа зэргийг дурдаж болно. Дэлхий дахин өөрөө энэ салбар руу хошууран дайрч хэдэн миллардаар нь хөрөнгө гаргаж байна.

КТ-ын Алдрын танхим
Фужицу-Сименс Компьютер гэсэн энэхүү компани нь Компьютер болон интернэт технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр 1999 оны 10-р сарын 1-ний өдөр Герман-Японы хамтарсан компани болон байгуулагджээ. Харин хэрхэн Амжилтад хүрснийг нийтлэлээс уншаарай.

Судалгааны сан
Мэдээлэлжүүлэлтийн ОУ-ын академийн жинхэнэ гишүүн Ш.Бат-Эрдэнэ Электрон арилжаа ба төрийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны харилцан уялдааны зарим асуудлыг хөнджээ.

Хэрэглээ
Монголын маань банк санхүүгийн зах зээл нэр төрөл, үйлчилгээний хэлбэрээрээ дэлхийн аль ч улс орноос хоцроод байхааргүй төвшний карт, картын технологийг аль хэдийнэ нэвтрүүлсэн. Гэвч өнөөдөр хэрэглээ ямар байгаа вэ? Картаараа цалингаа авахаас бусдаар та ашиглаж үзсэн үү? Өнөөдөр залуус Хаан, Голомт, Хас, Худалдаа хөгжлийн банкны картуудыг ихэвчлэн хэрэглэж байгаа ажээ. Тэд хэрэглээнийхээ талаар бодит мэдээлэл өгч байгааг уламжилъя.

КТ-ын Техник хангамж
Цөөн хүнтэй байгууллагад сүлжээ хэрхэн тавих зөвлөгөө өмнөх №29, №30 дугаарт нийтлэгдсэн билээ. Сүлжээ тавихтай зайлшгүй холбоотой сэдэв бол тоног төхөөрөмж бөгөөд энэ удаа танд маш ойлгомжтой, энгийн байдлаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Ингээд утасгүй сүлжээгээр хэрхэн дотоод сүлжээ зохион байгуулах талаар мэдэж авцгаая.

Утасгүй сүлжээний төхөөрөмжийн сонголтоо хийхдээ роүтер болон утасгүй сүлжээг хамтад нь гүйцэтгэх боломжтойгоор сонгоорой. Энгийн оффисын хэрэглээнд бүгд нэг дор (all-in-one) функцтэй төхөөрөмж ашиглах нь удирдлага болон ашиглалтад хялбар байдаг. Нэг төхөөрөмжөөр роүтер, свитч, утасгүй сүлжээ, Антивирус, Сүлжээний хамгаалалтыг гүйцэтгэж болно. Монголд Sonicwall, Linksys, Planet, D-Link, Netgear гэх мэт үйлдвэрлэгчдийн төхөөрөмжүүд хамгийн өргөн хэрэглэгддэг.

КТ-ын Боловсрол
Word-ын хичээл: Эцсийн болгож яаж хадгалах тухай заасан байгаа. Excel-ийн хичээл: Auto sumяаж хийх талаар бий. InDesign-ий хичээл: Type багажын талаар мэдэж аваарай. Photoshop-ын хичээл: Фото зураг янзлах 2 арга. PHP-гийн хичээл: Зургийг эвдрэлгүйгээр thumbnail үүсгэх тухай. Payroll-ын хичээл: Цалингийнхаа томъёог угсарцгаая.

Вэбийн сан: Хэрэгцээтэй, чухал гэсэн вэб сайтуудын танилцуулгууд бий.
Тоглоом: Tekken: Азид маш их нэр хүндтэй тулааны тоглоом. Түүний талаарх бүх мэдээлэл бий. Топ 10 тоглоомыг Best CD Shop дэлгүүртэй хамтран танилцуулж байна.

Файлын сан
КТ сэтгүүлийг дагалдан очдог СД дотор дараах програмууд танд хүрч байна.
Geometry Expressions:Төрөл бүрийн геометрийн тооцоолол хийх болон зарим бодлогыг бодох чадвартай програм
Lock Folder XP: Таныг босоод явсан хойгуур компьютераас тань мэдээлэл авах боломжтой байдаг. Хэрхэн хамгаалахыг энэхүү програмаас мэдэж авна уу
Million Dollar Password 2009: Сая долларын нууц үг гэдэг шоуг та зурагтаар харсан байх. Тэгвэл тоглоомтой нь харин одоо танилцаарай.
Smart Movie Converter 3: Интернэтэд Youtube хэмээх сайт сүүлийн жилүүдэд хүчээ авч байна. Бас гар утас мэтийн төхөөрөмжүүд видео бичлэг хийдэг болсноос хойш видеонуудыг хөрвүүлэх шаардлага гараад байгаа. Энэ бүхнийг хийж чадах тун дажгүй програмыг танд өгч байна.
Assualt Heroes: Жижиг машин унаад л ойртсон болгоноо буудаад байж дээ... Dream Chronicles - The Chosen Child: Энэ дугаарын хамгийн шилдэг тоглоом. Элдэв эд зүйлсийг олох бөгөөд та өөрийнхөө зүүдийг биелүүлэх учиртай.
Gemsweeper: Энэ бол дүрс бүтээдэг маш хөөрхөн тоглоом
Obulis: Физикийн хуулийг ойлгоход туслах тоглоом

Сурталчилгаа
Скайнэтком компанийн ШИЛЭН КАБЕЛЬ, Скайтел компанийн Хязгааргүй ярианы 247, BSB Service компанийн Шарах шүүгээтэй зуух, М Си Эс компанийн Discount shop, Датаком, Глобал электроникс компани, Улуснэт, Теди төв, Номин электроникс компанийн сурталчилгаа: Lexmark принтер

 

 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
КТ - Реклам бэлтгэх зөвлөмж
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг | КТ
article thumbnailКомпьютер Таймс сэтгүүл дээр тавих реклам бэлтгэх зөвлөмж Уг сэтгүүл нь дараах шинж чанаруудтай: 60 өнгөт нүүртэй Сард 1 удаа хэвлэгддэг Програм хангамж, Кино, Өгөгдөл бүхий DVD дагалддаг Өндөр чанарын сайн цаасан дээр хэвлэгддэг А4-ээс ялимгүй жижиг (210*285мм) Тус ..
КТ сэтгүүлийн энэ 7 хоногийн хийгдэж байгаа ажлууд
2010 оны 1-р сарын 21, Пүрэв гариг | О.Амарбат
article thumbnail• Энэ 7 хоногийн эхний үеэр гэрээгээр хамтран ажилладаг вэбүүдийн тоог нэмэхээр ажиллаж байгаа. Одоогоо Ehlel.com, tsahim.net, Olloo.mn, Gogo,mn, Bolod.mn-үүдтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бидний нэмж хамтран ажиллах санаатай байгаа вэб нь News.mn, Biznetwork.mn гэсэн 2 вэбүүд ..
КТ сэтгүүл - Гадаад үгийг орчуулж хэрэглэдэг стандарт
2010 оны 1-р сарын 18, Даваа гариг | КТ
article thumbnail letterКТ сэтгүүл МТ-ийн салбарын нэр томъёонуудыг дараах байдлаар орчуулж хэрэглэдэг. Default - Өгөгдмөл Shortcut - Товчилбор Internet - Нэт Network - Сүлжээ Software - Програм хангамж Hardware - Техник хангамж IT - MТ Interface - Харагдац (Дэлгэрдалай) Firewall - Галтхана (Жаргал) Memory - Санамж, санах ой ..
12-р сарын дугаар энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлтээс гарна
2009 оны 12-р сарын 21, Даваа гариг | КТ
article thumbnailКТ сэтгүүлийн 12-р сарын 037-р дугаар хэвлэлтэд орлоо. Энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлтээс гарах болно. Тэгээд 2 хоногийн дараа таны гар дээр очно. Энэ дугаарт нийтлэгдсэн материалууд: 7 ИРЭЭДҮЙН ТЭЭВЭР12 ХХЗХ-ны дарга Б.БОЛДБААТАР:Ирэх жил IPTV, Mobile TV гэх мэт шинэ ..
Онлайн захиалга
2009 оны 8-р сарын 26, Лхагва гариг | КТ
article thumbnailТа онлайн захиалагч болсноор КТ сэтгүүлийн тухайн дугаар болон өмнөх бүх дугааруудыг бүрэн эхээр нь сайт дээрээс унших боломжтой.Та төлбөрөө төлөхдөө данс болон бэлнээр төлөх гэсэн аргуудыг ашиглаж болно.
КТ сэтгүүлийн тухай
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailТус сэтгүүл нь өнөөдрийн байдлаар 37 дугаарыг гаргаад байгаа бөгөөд сар тутам хэвлэгддэг. Компьютер хэрэглэгчдийг олноор бий болгох, тэдгээрийн компьютер ашиглалт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоороо туслах зорилготой. Хэрэглээний програм, ..
КТ сэтгүүлийн захиалгын хуудас
2009 оны 7-р сарын 30, Пүрэв гариг | КТ
article thumbnail
Сэтгүүлээ захиалбал 1 гб балтай флэш бэлэглэнэ
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailТа өөрийн болон бизнесийнхээ, бас үр хүүхдийнхээ Мэдээллийн технологийн боловсрол, мэдлэг, компьютер ашиглалтад анхаардаг бол Компьютер Таймс сэтгүүлээ захиалан уншина уу. Анхаардаггүй бол нэгэнт цаг нь иржээ. Орчин үед мэдээллийн технологийн, шинэ үеийн ололт ..
Нийтлэлийн дээж: MICROSOFT OFFICE 2007
2009 оны 7-р сарын 28, Мягмар гариг | КТ
article thumbnailМэдээллийн технологийн салбарт ажилладаг хүн бүрийн анхаарлыг 2 бүтээгдэхүүн онцгой татаж байгааг та мэдэж байгаа байх. Сонирхолтой нь эдгээр нь хоёулаа нэг компанийн бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэвчлэн хосоороо явдаг бас дэлхий даяар тэр хоёрыг андахгүй гээд онцлох зүйл ..
Нийтлэлийн дээж: Вэб арчлахуй
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailВэб сайт хийнэ гэдэг нэг хэрэг, удирдана гэдэг бүр ч том хэрэг юм. Монгол байтугай олон улсын хүчирхэг компаниуд хүртэл вэбээ удирдах ажилд хөл алдаж яахаа мэдэхээ болих үе гардаг. Тийм ээ, вэб удирдана гэдэг бол баргийн хүний хийх ажил биш. Энэ талаар маш их яриа өрнүүлж ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох