Таны байрлал: Home КТ Сэтгүүл КТ сэтгүүлийн тухай

КТ.мн

КТ сэтгүүлийн тухай

И-мэйл Хэвлэх PDF
about_KTТус сэтгүүл нь өнөөдрийн байдлаар 37 дугаарыг гаргаад байгаа бөгөөд сар тутам хэвлэгддэг. Компьютер хэрэглэгчдийг олноор бий болгох, тэдгээрийн компьютер ашиглалт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоороо туслах зорилготой. Хэрэглээний програм, сонирхолтой тоглоом, хичээлүүд багтсан СД дагалддагаараа тус сэтгүүл онцлог бөгөөд нийт 60 нүүрээр өнгөтөөр хэвлэгдэн гарч уншигчдын гарт хүрдэг.
Агуулга
Нийт 37 булангийн хүрээнд агуулгаа бэлтгэдгээрээ КТ сэтгүүл нь хүртээмжтэй, хэрэгцээтэй мэдээлэл мэдлэгийг уншигчдад өгдөг. 
Тухайлбал:
КТ-ын боловсрол: Word, Excel, Photoshop, Pagemaker болон бусад мэргэжлийнхэнд зориулсан програмуудыг заасан хичээлүүд
КТ-ын Үл мэдэх: МХТ-ийн салбартай холбогдох, таны мэдэхгүй байгаа бүхий л зүйлс...
КТ-ын Эрүүл мэнд: Хамгийн үнэт зүйл болсон эрүүл мэндээ хамгаалахад технологийг хэрхэн ашиглаж буй талаарх шинэ туршлагууд, хэрэглээ
КТ-ын Шинжээч: МХТ-ийн салбарын үйл ажиллагаанд хийсэн бодитой дүн шинжилгээ. Жишээ нь, Урдчилсан төлбөрт дугаар, Дараа төлбөрт дугаар, Интернэтийн үйлчилгээг хаанаас авах вэ?, Вэб сайтуудаа хэнээр хийлгэх вэ? зэрэг агуулгын хүрээнд сайтар харьцуулсан нийтлэлийг бэлтгэсээр ирсэн.
Орчин үеийн зэвсэг техник: ОХУ, Хятад гэх мэт улс орнуудыг зэвсэг техникийн хөгжил, өнгөрсөн ба өнөөдөр, ирээдүйн талаарх сонирхолтой баримтууд
Эзэгтэй та наашаа: Тоос сорогч, плитка, шарах шүүгээ, угаалгын машин гээд эзэгтэй нарт зориулсан электрон барааны талаарх даацтай нийтлэлүүд
Зөвлөгөө: Компьютер болон түүнтэй холбоотой бусад төхөөрөмж худалдан авах тухай бий.
КТ-ын Парламент: Интернэт, компьютерийн ертөнц дэх бичигдээгүй хуулиуд. Түүнтэй ажиллах зарчим, заавар, зөвлөгөө
КТ-ын Алдрын танхим: Дэлхийд алдраа цуурайтуулсан компани, хүмүүс хэрхэн амжилтанд хүрсэн тухай туршлага, түүх, мэдээлэл
Автомашин: Машины хэрэглээ, ашиглалттай холбоотой технологийн мэдээлэл, нийтлэл
КТ-ын Зочин: Олны танил, Гадаадад ажиллаж сурч буй, МХТ-ийн салбарт бизнес эрхэлж буй хүмүүсийн бүтээлч ярилцлага, арга туршлага
Эдгээрээс гадна Үнэ ханш, Техник хангамж, Вирус, Вэбийн сан, Банк, Гар утас гээд технологийн чиглэлийн бүхий л мэдээллийг агуулсан булангууд бий.
Бидэнтэй холбогдох
Компьютер, интернэт ашиглахтай холбоотой бэрхшээл гарвал сэтгүүлийн www.KT.mn сайтын Форум хэсэгт хандан  асуултаа бичээрэй. Манай мэргэжилтнүүд өдөрт нь багтаан хариулах болно.
КТ сэтгүүлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 70161176 дугаарын утсанд, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хандаж болно. Мөн дараах цахим хаягаар холбогдож мэдээллээ шуурхай авах боломжтой. Үүнд:
  • Захиалга: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
  • Борлуулалт: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
  • Агуулга: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
  • Реклам сурталчилгаа: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Хамрах хүрээ:
  • Компьютер хэрэглэгч бүх насныханд
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Мэдээлэл зүйн багш нарт
  • Бизнесийн байгууллагын албан хэрэгцээнд
  • Төрийн байгууллагын албан хэрэгцээнд
  • Мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутнуудад
  • Гэртээ компьютер, интернэттэй өрх бүрт
Онцлог:
  • Аль ч насны хүний хэрэгцээнд тохирно.
  • Мэдлэг өгөхөд чиглэсэн.
  • Бүх салбарынханд зориулагдсан. Тухайлбал, захирал, ажилтан, жолооч, багш, эмч, оюутан, сурагч, гэртээ байгаа хүмүүс гэх мэт. Өөрөөр хэлбэл бүх салбарт мэдээлэл холбооны технологи ашиглагдаж буй тул эдгээр чиглэлийг хамарсан мэдлэг олгох, мэдээлэл өгөх нийтлэлүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэж чаддаг.
Давуу тал:
  • Монгол улсын хэмжээнд хэвлэл захиалгад бүртгэгдсэн 97 сэтгүүлээс үзүүлэлтээрээ 4-р байранд жагсаж байна.
  • МХТ-ийн салбарын 7 сэтгүүл хэвлэгдэн гардгаас Компьютер Таймс тэргүүлдэг.
  • Бүх буланг хэрэгцээтэй байлгах тал дээр анхаардаг.
  • МХТ-ийн нэр хүндтэй томоохон компаниудтай байнга хамтран ажилладаг.
Яаж захиалах вэ?
Нэг улиралд 3 дугаар 10500 төгрөг, жилд 11 дугаар 38500 төгрөг. Та бүтэн жилээр сэтгүүлээ захиалснаар 1 гб багтаамжтай үзгэн флэш диск бэлгэнд авах боломжтой.
  • Монгол шуудан, УБ шуудан, Скай шуудангийн бүх салбараар
  • Редакцид ирж захиалж болно. Хаяг: Мэдээллийн технологийн үндэсний парк, 210 тоот. Утас 318043
  • http://www.kt.mn/index.php/kt-setguul/zaxialgyn-xuudas.html хуудсаар орж захиална уу.
КТ сэтгүүлийн талаарх нэмэлт мэдээлэл
Яг одоо захиалмаар байгаа бол дараах линкээр орно уу.
http://www.kt.mn/index.php/kt-setguul/zaxialgyn-xuudas.html
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
КТ - Реклам бэлтгэх зөвлөмж
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг | КТ
article thumbnailКомпьютер Таймс сэтгүүл дээр тавих реклам бэлтгэх зөвлөмж Уг сэтгүүл нь дараах шинж чанаруудтай: 60 өнгөт нүүртэй Сард 1 удаа хэвлэгддэг Програм хангамж, Кино, Өгөгдөл бүхий DVD дагалддаг Өндөр чанарын сайн цаасан дээр хэвлэгддэг А4-ээс ялимгүй жижиг (210*285мм) Тус ..
КТ сэтгүүлийн энэ 7 хоногийн хийгдэж байгаа ажлууд
2010 оны 1-р сарын 21, Пүрэв гариг | О.Амарбат
article thumbnail• Энэ 7 хоногийн эхний үеэр гэрээгээр хамтран ажилладаг вэбүүдийн тоог нэмэхээр ажиллаж байгаа. Одоогоо Ehlel.com, tsahim.net, Olloo.mn, Gogo,mn, Bolod.mn-үүдтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бидний нэмж хамтран ажиллах санаатай байгаа вэб нь News.mn, Biznetwork.mn гэсэн 2 вэбүүд ..
КТ сэтгүүл - Гадаад үгийг орчуулж хэрэглэдэг стандарт
2010 оны 1-р сарын 18, Даваа гариг | КТ
article thumbnail letterКТ сэтгүүл МТ-ийн салбарын нэр томъёонуудыг дараах байдлаар орчуулж хэрэглэдэг. Default - Өгөгдмөл Shortcut - Товчилбор Internet - Нэт Network - Сүлжээ Software - Програм хангамж Hardware - Техник хангамж IT - MТ Interface - Харагдац (Дэлгэрдалай) Firewall - Галтхана (Жаргал) Memory - Санамж, санах ой ..
12-р сарын дугаар энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлтээс гарна
2009 оны 12-р сарын 21, Даваа гариг | КТ
article thumbnailКТ сэтгүүлийн 12-р сарын 037-р дугаар хэвлэлтэд орлоо. Энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлтээс гарах болно. Тэгээд 2 хоногийн дараа таны гар дээр очно. Энэ дугаарт нийтлэгдсэн материалууд: 7 ИРЭЭДҮЙН ТЭЭВЭР12 ХХЗХ-ны дарга Б.БОЛДБААТАР:Ирэх жил IPTV, Mobile TV гэх мэт шинэ ..
Онлайн захиалга
2009 оны 8-р сарын 26, Лхагва гариг | КТ
article thumbnailТа онлайн захиалагч болсноор КТ сэтгүүлийн тухайн дугаар болон өмнөх бүх дугааруудыг бүрэн эхээр нь сайт дээрээс унших боломжтой.Та төлбөрөө төлөхдөө данс болон бэлнээр төлөх гэсэн аргуудыг ашиглаж болно.
КТ сэтгүүлийн тухай
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailТус сэтгүүл нь өнөөдрийн байдлаар 37 дугаарыг гаргаад байгаа бөгөөд сар тутам хэвлэгддэг. Компьютер хэрэглэгчдийг олноор бий болгох, тэдгээрийн компьютер ашиглалт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоороо туслах зорилготой. Хэрэглээний програм, ..
КТ сэтгүүлийн захиалгын хуудас
2009 оны 7-р сарын 30, Пүрэв гариг | КТ
article thumbnail
Сэтгүүлээ захиалбал 1 гб балтай флэш бэлэглэнэ
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailТа өөрийн болон бизнесийнхээ, бас үр хүүхдийнхээ Мэдээллийн технологийн боловсрол, мэдлэг, компьютер ашиглалтад анхаардаг бол Компьютер Таймс сэтгүүлээ захиалан уншина уу. Анхаардаггүй бол нэгэнт цаг нь иржээ. Орчин үед мэдээллийн технологийн, шинэ үеийн ололт ..
Нийтлэлийн дээж: MICROSOFT OFFICE 2007
2009 оны 7-р сарын 28, Мягмар гариг | КТ
article thumbnailМэдээллийн технологийн салбарт ажилладаг хүн бүрийн анхаарлыг 2 бүтээгдэхүүн онцгой татаж байгааг та мэдэж байгаа байх. Сонирхолтой нь эдгээр нь хоёулаа нэг компанийн бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэвчлэн хосоороо явдаг бас дэлхий даяар тэр хоёрыг андахгүй гээд онцлох зүйл ..
Нийтлэлийн дээж: Вэб арчлахуй
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailВэб сайт хийнэ гэдэг нэг хэрэг, удирдана гэдэг бүр ч том хэрэг юм. Монгол байтугай олон улсын хүчирхэг компаниуд хүртэл вэбээ удирдах ажилд хөл алдаж яахаа мэдэхээ болих үе гардаг. Тийм ээ, вэб удирдана гэдэг бол баргийн хүний хийх ажил биш. Энэ талаар маш их яриа өрнүүлж ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох