Контент маркетинг бол

Сайтар тодорхойлсон зорилтот бүлэгт хандсан тэдний сонирхол, хэрэгцээнд нийцсэн уялдаа холбоо, үнэ цэн бүхий контентуудыг тасралтгүй нийлүүлэх замаар тэднийг шууд бус замаар үйлдэлд уриалдаг стратеги бүхий маркетинг юм.

Контент маркетинг нь

Контентийн талаарх асуудал биш. Энэ бол Медиа. Сурталчилгааг бусдын медиагаар түгээх бус өөрөө медиа суваг эзэмших явдал юм.
Контент маркетинг нь
Контент маркетинг нь

Контент маркетинг нь

Брэндийн, бүтээгдэхүүн үйлчилгээний түүх өгүүлэх явдал биш. Энэ бол Үнэ цэнийг гаргаж үзүүлэх явдал.

Хэрэглэгчийн проблем шийдэх нь

Хэрэглэгчдэд тохиолдож болох проблемуудыг шийдэх тодорхой арга зам бол Контент Маркетинг юм.

Энэхүү проблемуудыг шийдэхдээ Үнэ цэнийг гаргаж үзүүлэх, шийдлийг санал болгох, ирээдүйд амжилтад хүрэх боломжийг үзүүлэх болон контент маркетерийн боловсруулсан Үнэ цэнийн байршилд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлөөр урт хугацаанд татагдах байдлаар шийднэ.

Энэхүү процесс хэрэглэгчдийг санал болгох бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн болгохоос цаашаа ирээдүйд санал болгох бүтээгдэхүүнийг худалдан авахад бэлэн болгодог.

Ирээдүйд компаниас гарах зардлыг багасгадаг. Яагаад гэвэл хэрэглэгч болоход тун ойртсон хүмүүсийн армийг бий болгодог.

Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу талыг магтаж, худалдан авахыг шууд санал болгохгүйгээр тэдэнд тохиолдож болох проблемийг хэрхэн шийдвэрлэж болох боломжийг өөрийн байр сууринаас хандан Үнэн Бодит байдлаар хүргэдэг.

Хамгийн гол асуудал бол Үнэ цэн юм. Хэрэглэгчид өөрсдөө зорьж цаг хугацаа зарцуулах тул контент тэдэнд ямар нэг үр дүн өгөхүйц байх шаардлагатай.

 

Контент маркетер гэж хэн бэ?

Контент маркетер гэж үнэ цэн бүхий контентыг төлөвлөх, бүтээх, түгээх замаар анхаарал татаж болзошгүй хэсгийг худалдан авагч, худалдан авагчийг байнгын худалдан авагч болгох үүрэг бүхий маркетер
Арай өөрөөр хэлбэл контент маркетер хүмүүст боловсрол олгох ба ингэснээр хүмүүс танай компанийг мэдэх болно, дуртай болно, итгэх болно, бизнесийн харилцаанд орох болно.
Яагаад Контент Маркетинг гэж?

Контент маркетингийг ойлгохын тулд яагаад танай компанид контент маркетинг хэрэгтэй вэ гэдгийг ойлговол хялбар болно.

Хэрэглэгч танай барааг худалдаж авах 4 процесс

  • Хэрэглэгчид юу шаардлагатай талаарх мэдээлэл авсан байх хэдий ч хэрхэн шийдвэрлэхээ сонгоогүй байна. Өрөөгөө зайтай, үзэмжтэй харагдуулах, тухтай байх хэрэгцээ гэх мэт нь хойшид буйдан худалдан авахын эхлэл болно.
  • Хэрэгтэй мэдээллээ авсны дараа хэрхэн шийдвэрлэх талаар хайлт хийж мэдээлэл боловсруулах болно. Буйдан хэрэгтэй бол хэдэн янзын буйдан байна, аль нь өөрийн хэрэгцээнд тохирох талаар мэдээлэл олж авна.
  • Энэ шатанд хэрэглэгч ямар яг зах зээл дээр хаана ямар буйдан хэдээр зарж буйг харьцуулж эхэлнэ. Хэрэглэгч хамгийн чанартай буйданг боломжийн үнээр авах гол зорилготой байна.
  • Хэрэглэгч нэгэнт сонголтоо хийсэн тул тооцоогоо хийх үе юм.

Уламжлалт сурталчилгаа нь хүмүүс 3, 4-р шатанд байгаа бол маш сайн ажиллаж чадна.

Харин контент маркетинг 1, 2-р шатанд байгаа хүмүүст хүрч худалдан авалт руу хөтөлж чаддаг.

Эхний шатанд байгаа хүн буйдан өөрт нь хэрэгтэй гэдгээ мэдээгүй явж байгаа.


 

Мэдэж авах үе

Хайх үе

Авахаар зэхэх үе

Авах үе

Мэдлэг өгөх контент маркетинг

Борлуулалт дэмжсэн уламжлалт сурталчилгаа

 

Хэрхэн үнэ цэнтэй контент бүтээх вэ?

Хэрэглэгчид Та болон таны бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сонирхдогггүй. Тэд өөрсдийнхөө тухай, өөрсдийн хүсэл, хэрэгцээний талаар боддог.

Контент маркетинг бол хэрэглэгчдийн дуртай сэдвээр сонирхолтой мэдээллүүд хүргэх замаар тэдний анхаарлыг өөр дээрээ татах явдал.

Контент маркетингийн боломжит зорилгууд

Анхаарал татах, боломжит гарцуудыг бий болгох

Хэрэглэгчдийн санг өргөтгөх

Орлого бий болгох, нэмэгдүүлэх

Брэндийн нэр хүндийг, үнэ цэнийг өсгөх

Онлайн орчин дахь хэрэглэгчидтэй харилцаа холбоонд орох

Contact Seller