Самсунг бол зөвхөн LCD телевизээс гадна гар утас, чип, цахилгаан барааны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Солонгосын алдартай корпораци юм. Мэдээж нэр хүндтэй корпораци болохоор хятадын телевизүүд шиг марзан телевиз бүтээхгүй нь ойлгомжтой. Самсунгийн дэлхийд тэргүүлэгч болгодог гол хүчин зүйлүүдийн нэг нь тэд бүтээгдэхүүнүүддээ үргэлж шинэ технологийг нэвтрүүлж байдаг юм. Үүний нэг жишээ болсон Samsung UA40B7000 хэмээх LED телевизийн тухай танилцуулъя.Шинэ технологи
Та LCD биш LED телевиз гэснийг анзаарсан байх. LED телевиз (Light Emitting Diode - гэрэл цацруулагч диод) нь бидний мэдэх LCD телевизийн сайжруулсан хувилбар бөгөөд LCD-ээс ялгарах 4 гол онцлог байдаг. Үүнд:• LCD телевизээс илүү гэрэлтэй, илүү бараан буюу хар дүрсийг гаргах чадалтай.
• LCD телевизүүдтэй харьцуулшгүй нимгэн. Телевизийн нийт зузаан нь ердөө 1 инч (2,54см)-ээс хэтрэхгүй. Одоо үед хүн бүр л тавилгынхаа хэмжээнд чухал анхаарал тавьдаг болсон учраас энэ бол маш чухал давуу тал юм.
• Адил хэмжээтэй LCD телевизээс 40% бага эрчим хүч зарцуулдаг. Энэ бол бас л нэг чухал шинж.
• Илүү баялаг өнгө гаргах чадалтай.
Дүрсний гаралт
Дүрсийг амьдралд ойр харагдуулахад таны телевизэд color, contrast, clarity гэсэн гурван “С” хамгийн чухал үзүүлэлт болдог. Маш нимгэн Samsung UA40B7000-д энэ гурван үзүүлэлт гурвуулаа маш сайн байдаг. 3,000,000 : 1 contrast-ын харьцаа нь тас хар өнгөнөөс нүд сохлом цагаан хүртэл маш баялаг гэрэлтэлтийг гаргадаг байна. LCD зурагтын хувьд бол бараг хамгийн сайн нь л ердөө 10,000 : 1 байдаг гэхээр ялгаа нь тод харагдаж байгаа байх. Үүнтэй адилаар “Advanced Color Technology”-ийн ачаар маш олон төрлийн өнгийг гаргах чадвартай болсон. “Motion Plus 120 Hz” технологи нь бүрэлзсэн дүрс, дүрс сарнилтыг бараг 100% арилгах чадвартай болжээ.Гайхамшигтай нимгэн
Энэхүү гайхалтай телевизийг та гэрийнхээ аль ч хэсэгт байрлуулсан маш бага зай эзэлнэ. Мөн WMN1000B төхөөрөмжийн тусламжтайгаар хананд байрлуулахад яг л жаазтай зураг шиг харагдах болно. Хананаас ердөө 5 см ч хүрэхгүй зайд байрладаг байна. Ингэснээр таны гэрийн зайг хэмнэхээс гадна дотоод интерьер засалд тань өнгө нэмж, танд жинхэнэ сэтгэл ханамжийг өгөх болно.Интернэтийг телевизээсээ
Өнөөдөр ихэнх хүмүүсийн хувьд интернэтгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй. Та зурагтаа үзэх үү, Flickr дэх өөрийн фото файлуудаа харах уу, аль эсвэл Yahoo-гаар өөрийн хувьцааны ханшийн өөрчөлтийг хармаар байна уу? Тэгвэл дээрх бүх үйлдлээ зөвхөн Samsung UA40B7000 LED телевизээрээ хийхэд л болно. Үүний тулд танд интернэтийн холболт л байхад хангалттай. Алсын удирдлагын хийц, товчлуурууд нь маш эвтэйхэн учраас та өөрийн контентуудыг үзэх, интернэтээр аялах боломжтой. Энэхүү телевиз нь зөвхөн телевиз гэдэг хэрэглээнээсээ аль хэдийн давжээ.Дижитал төхөөрөмжүүдтэй холбогдох боломж
Та өөрийн дижитал камер, зөөврийн хард диск гэх мэт төхөөрөмжүүдээ Samsung UA40B7000-той USB 2.0 холболтоор холбоод л доторх мултимедиа файлуудаа үзэх, цэгцлэх, хэрэггүйг нь устгах боломжтой юм байна. MultiMedia Center програмын тусламжтайгаар дээрх төхөөрөмжүүд, бүр ямар ч төрлийн MP3 тоглуулагчтай маш хялбар холбогдож болно.Энтертайнмент
Танд телевизийн нэвтрүүлэг үзэхээс илүү янз бүрийн тоглоом тоглох, зугаагаа гаргах хүсэл төрж болно. Samsung UA40B7000 LED телевизийн “Content Library Flash” програм нь танд үүнийг хийх боломжийг олгоно. Өөрт нь байх зугаатай тоглоомуудаар тоглох боломжтой бөгөөд хүсвэл интернэтээс илүү ихийг татаж авч ч болно. Энэ нь маш энгийн явцтай. Үүнээс гадна таныг уйдаахгүй байлгаж чадах маш олон тооны хэрэглүүрүүд энэ телевизэд байдаг.4 ширхэг HDMI оролт
Үүнийг тодотгосны учир нь HDMI технологийн маш өндөр чанартай буюу HD дуу дүрсийг нэгэн зэрэг тоон технологиор ямар ч алдагдалгүйгээр өндөр хурдаар дамжуулах боломжийг олгодог. Одоо хүчээ авч байгаа ирээдүйд улам илүү өргөн хэрэглэгдэх оролт гаралтын технологи юм.Давуу тал
Мэдээж дэлхийн алдартай корпорацийн бүтээгдэхүүн учраас чанараараа бусдыг дагуулахгүй, сүүлийн үеийн LED технологиор хийгдсэн, эрчим хүчинд хэмнэлттэй, илүү амьд дүрс гаргах чадвартай, маш нимгэн.Сул тал
Ерөнхийдөө тийм сүртэй сул тал ажиглагдсангүй. Худалдан авагчдын бичсэнээр бол LCD телевизийг бодвол арай илүү үнэтэй худалдаалагдаж байгаа юм байна.Дүгнэлт
Сүүлийн үеийн зурагтанд байх ёстой бүхий л технологийг өөртөө агуулсан чанартай, төгс бүтээл болж чаджээ. Шинэ технологи ашиглаж бүтээгдсэн болохоор одоохондоо үнэтэй байх нь ойлгомжтой.ЗАРАХ ҮНЭ: Мэдэгдэхгүй (2009.09.09-ны байдлаар)
ЗАРЖ БАЙГАА ГАЗАР: BSB Сервис ХХК (www.bsb.mn)
Video Screen Size: 39.9"
Resolution: Widescreen
Dynamic Contrast Ratio: Mega
Contrast: 3,000,000:1
Auto Motion Plus 120/240Hz: Yes 120Hz
Wide Color Enhancer: Yes
Audio Speaker Type: Bottom
Features Anynet+ (HDMI-CEC): Yes
Game Mode: Yes
Caption: Yes
Picture-In-Picture: Yes
Connectivity Media 2.0 Internet@TV: Yes
DLNA: Yes
USB 2.0 Movie Multi-Media Center, Movie: Yes
Content Library: Yes
System DTV Tuner Built-in: Yes
Dimension Product Dimensions (WxDxH): with Stand 44.4" x 30.2" x 10.8"
Product Dimensions (WxHxD): without Stand 39.2” x 24.8” x 1.2”
Shipping Dimensions(WxHxD): 50.7” x 29.4” x 9.4”
Weight Shipping Weight: 51.4 lbs.
Product Weight with Stand: 40.8 lbs.
Product Weight without Stand: 32.6 lbs.
Power Eco Mark: Yes
Series: 7000
Panel Ultra Clear Panel: Yes
Input & Output HDMI: 4
Digital Audio (Optical): Yes
PC Input (D-sub): Yes
Component (Y/Pb/Pr): 1
Ethernet (LAN): 1
RF In: 1
USB 2.0: 2
Design Type: LED
Color: Black
Swivel (Left/Right): Yes
Ultra Slim Wall Mount: Yes
Жич: Энэ барааны үнэ тухайн үеийн байдлаас хямдрах буюу нэмэгдсэн байх талтай. Та тухайн дэлгүүрээс лавлаж асуугаарай.
Зургийн галлерей:
Видео Трайлер:












Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert



Энэ сэтгэгдлүүдийн Feed RSS
