Танд зориулж онцгой нэгэн барааг "Тал үнээр нь Ганц ширхгийг" санал болгож байна. Тодорхой хугацаатай тул амжиж аваарай. Дараагийн удаад өөр бүтээгдэхүүн тавигдах болно.
Sony PSP Алганы тоглоомын консоль - 120'000 төг (ЗАРАГДСАН)
Худалдаж буй газар: Видео тоглоомын лангуунууд болон зарим электрон барааны дэлгүүрүүдДэлгүүр дэх үнэ: 240'000 төгрөг
ЭНД ЗАРАХ ҮНЭ: 50% хямд буюу 120 мянган төгрөг
ЗАРАХ ХУГАЦАА: 11-р сар хүртэл
ЗАРАХ ТОО: Ганцхан ширхэг
ТӨЛӨВ: Хуучин (Хэрэглэж байсан)
ҮЗЭМЖ: Маш сайн
Барааны үзүүлэлт:
Модел: PSP 1000
Загвар: Handheld буюу Алганы консоль
Media төрөл: UMD диск уншина.
Өнгө: Хар
Процессор: 333MHz хурдтай 128bit
Санах ой: 32MB нэгтгэгдсэн
Дэлгэц: Өргөн дэлгэцийн LCD TFT. 24 bit (16.7 сая өнгө)
Нягтрал: 480x272 цэг
Спикер: Стерео
Холболт: IrDA, IEEE 802.11
Товчнууд: SOny-ийн алдарт дөрвөл, нэг Joystick
Холболтууд: 1 ширхэг чихэвч/алсын удирдлага, 1 ширхэг USB
Карт: Memory Stick PRO Duo картын slot-той.
Батарей: Game console battery. Дахин цэнэглэдэг Lithium ion
Батарейны багтаамж: 1800 mAh
Дагалдах зүйлс: 2GB карт, даавуун гэр, чихэвч
PSP нь хамгийн гол нь видео тоглоомын стандартад нийцсэн өргөн дэлгэцтэй. Хэрвээ та зургийг нь сайн харах юм бол нийт талбайн дийлэнх хэсгийг дэлгэц эзэлж байгааг ажиглах болно. Дэлгэц дээр гарах график нь PS2 системтэй бараг ижил гээд бод доо.
Түүнчлэн зүүн талдаа нэг JoyStick байрлуулж өгсөн нь өмнө нь аль ч алганы консоль дээр гарч байгаагүй шинэлэг зүйл болсон бөгөөд үүний тусламжтайгаар 1-р биеийн буудагч төрлийн тоглоомуудыг асуудалгүй тоглох боломжтой болжээ.
PSP нь ганц тоглоом тоглохоос гадна видео үзэх, дуу сонсох, фото зураг үзэх гэх мэт олон чадваруудтай гэдгийг танд дуулгая. Бас Wi-Fi сүлжээтэй газар тэрээр интернэт сүлжээнд холбогдож чадна.
Харин UMD диск тоглуулагч нь жаахан хэрэглээ муутай. Юуны өмнө UMD диск нь өөрөө ховор байхаас гадна дэлгүүрт их үнэтэй байдаг юм. Тэрэнд орвол багтаамж сайтай карт авч PSP-дээ хийчихдээ түүндээ кино хуулаад үзэж байсан нь дээр.
Түүний чихэвч нь өөр дээрээ удирдлагатай байдаг тул та PSP-ээ халаасандаа олигтой гэгч нь чихчихсэн бол шууд дээрээс удирдаад дуу сонссод явж болно гэсэн үг.
Бидэнд ганцхан ширхэг PSP байгаа бөгөөд энэ нь PSP 1000 буюу анхны загвар юм. Интернэтээс татсан iso тоглоомыг шууд хуулаад тоглуулж болохоор үйлдлийн системийг нь янзалчихсан байгаа. Гадаад үзэмж тун сайн, бараг шинээрээ шахуу.
Танд дагалдуулаад даавуун гэр, чихэвч өгөх болно. Бас 2GB-ийн карттай. Харин бидэнд байгаа чихэвч нь жаахан тааруухан гэдгийг нуулгүй хэлье. Та өөртөө таалагдсан ориг чихэвчийг өөрөө авчихна биз дээ.
Жич: Энэ барааг зөвхөн Улаанбаатарт байгаа хүмүүс бэлэн мөнгөөр авах боломжтой. Хөдөө орон нутаг руу шуудангаар илгээх боломжтой бөгөөд энэ тохиолдолд тээврийн зардлыг нэмж авна.
Та худалдаж авахыг хүсвэл доор сэтгэгдэл бичих эсвэл 318043 утсаар холбогдоорой.Худалдаж авсан хүн:
Нэр: Б.Даваахүү (Улаанбаатар хот)


PSP харьцангуй сонирхол татахаар бүтээгдэхүүн бас дээрээс нь үнэ хямд байснаас маш хурдан зарагдлаа.
Лангуу дээр ердөө л нэг өдөр тэслээ.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (5)

Таны бодол?











Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert



Энэ сэтгэгдлүүдийн Feed RSS

iso togloom shuud huulaad togloj bolno chihevchgui
harin joy stick bolon booronhii tovchluur ni daragdahdaa joohon muudsan uuniig zarmaar bn