Хичээлийн цагийн хуваарь зохиох “TimeTabler 1.0.0” программтай танилцана уу.
27.37 Mb ТАТАЖ АВАХ Энэ нь бага дунд, их дээд сургууль, тусгай болон мэргэжлийн курс дамжааны хичээлийн цагийн хуваарь зохиодог, C# дээр бичигдсэн MS Windows XP орчинд ажилладаг програм юм. Хичээлийн цагийн хуваарийг анги танхим, багш тус бүр болон сургууль, курс, анги, бүлэг бүрээр ялгавартайгаар үүсгэн харуулдаг.
Програмын онцлог
- Өрөө танхим, багш болон сургууль, анги, бүлэг, хичээлийн нэрсийг TXT файлаас импортлон оруулж болно
- Их дээд,дунд сургууль болон англи/монгол хэл дээр ажиллах тохируулгатай,
- Хичээлийн цаг, хичээллэх гаригийг өөрийн дураар оруулах сонголттой
- Танхим, багшийн боломжит цаг болон хамт орох анги, хичээлүүдийг зааж өгөх, анги бүлгүүдийг групп-д хуваарилах боломжтой
- Цагийн хуваарийг файл болгон хадгалах, дахин ашиглах боломжтой
- Хичээлийн хуваариа сургуулийнхаа вэбсайт дээрээ байрлуулан олон нийтэд харуулах (үр дүнгээ MySQL рүү экспорлох) боломжтой
- PDF форматтай файл болгон хадгалаад цаасан дээр хэвлэх боломжтой
- Цагийн хуваарь солигдсон тохиолдолд программ дээрээ гараар эсвэл программын бодолт ашиглан өөрчлөх боломжтой
Хүндэтгэсэн,
Д. Батсайхан.
Утас: 9919 9937
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Анхаарах зүйлс
Дараахь файлууд байна:- TimeTablerSetup.exe
- Serial.txt
- Guide.pdf
- Intro.doc
- Breif.jpg
- Readme.doc
- Жишээ файлууд
Setup нь дараахь хязгаарлалттай
“TimeTablerSetup.exe” файл нь тухайн систем (компьютер) дээр анх ажиллуулснаас хойш дахин install хийгдэх боломжтой хугацаа нь 30 хоног. Энэ хугацаанд багтан дээд тал нь 5 удаа дахин install хийгдэх боломжтой.Install файл нь регистр дээр нь зарим мэдээллийг хадгалах бөгөөд хэрэв тийм боломжгүй бол огт ажиллахгүй (суухгүй).
Программ нь дараахь хязгаарлалттай
Программын Evaluation хувилбар нь эхний удаа ажиллаж эхэлснээс хойш календарийн 5 хоног бүрэн хэмжээгээр ажиллах бөгөөд үүнээс хойш License файл нь байхгүй бол ажиллах боломжгүй юм. Туршилтын хувилбарт Export/Import цэс нээлттэй ч гэсэн ашиглах боломжгүй байгаа.Программыг нэвтрүүлэх дараахь боломжуудыг санал болгож байна
- Программын лицензийг худалдан авч нэвтрүүлэх (худалдан авалт)
- Зөвхөн шаардлагатай үедээ хичээлийн хуваарь хийлгэх (үйлчилгээ үзүүлэх)
- Эх кодын хамт худалдан авч өөр системтэй хослуулах, цаашид хөгжүүлэх байдлаар нэвтрүүлэх (хамтран ажиллах)
- Лицензийн үнэ: 108’000.00 ₮ (Хөдөлмөрийн хөлсний доод дүнгээр авсан болно. Гэтэл энэ нь маш туршлагатай багшийн бүтэн жилийн турш хийгддэг ажил шүү дээ.)
- Үйлчилгээний үнэ: Лицензийн үнийн 10%-тай тэнцэх хэмжээтэй (Энэ нь хичээлийн тоо зэрэг зарим нэг үзүүлэлтээс хамаарч өөрчлөгдөнө)
- Эх кодын үнэ: Лицензийн үнийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй.
Хэрвээ та энэ програмыг туршиж үзээд бүрэн эхээр нь худалдаж авахыг хүсвэл дээр байгаа хаягаар холбогдоорой.
Зургууд
а. Програм ашиглан дэлгэц дээрээ харах
б. Вэб сайт дээр байрлуулан нийтэд харуулах

в. PDF форматтай файл болгон хадгалаад цаасан дээр хэвлэх
| Flash-ийг нууцаар хуулагч 2.4 | Jojo's Fashion Show World Tour |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (9)

...
бичсэн Шинэ үсгийн багш , 2010-01-06-ны 07 цагт бичигдсэн.
бичсэн Шинэ үсгийн багш , 2010-01-06-ны 07 цагт бичигдсэн.
Худалдаж авах гэсэн чинь хөдөлмөрийн хөлсний доод дүн ямар их мөнгө юм бэ гэдгийг мэдэрлээ.
Мэдрүүлсэн та бүхэнд баярлалалаа!
Мэдрүүлсэн та бүхэнд баярлалалаа!
...
бичсэн Dolgion DLN , 2010-01-14-ны 07 цагт бичигдсэн.
бичсэн Dolgion DLN , 2010-01-14-ны 07 цагт бичигдсэн.
Монголд иймэрхүү сүртэй биш юм мөртөлөө, үнэрхэж зарагддаг прораммууд байж л байх юм. Ингэж байхаар үнэгүй тараалдаа, энэ зургийг нь харахад олигтой юм л лав нүдэнд тусахгүй байна.
...
бичсэн bagsh n baina aa , 2010-01-18-ны 06 цагт бичигдсэн.
бичсэн bagsh n baina aa , 2010-01-18-ны 06 цагт бичигдсэн.
kt-n zaluusaa ta nar bagshaar nom zaalgaj l odii zeregt hvrsen baih gej bodoj baina iimerhvv zvvliig mongolchuuddaa zvgeer ogchihson h deerdee heden bagsh naasaa mongo salgah geed vh baigaa yum shig gej bod do
...
бичсэн ooooooooooo , 2010-05-06-ны 10 цагт бичигдсэн.
бичсэн ooooooooooo , 2010-05-06-ны 10 цагт бичигдсэн.
Tiim sh tee. Zarim 1nd ni hereg bolmoor yum bilee.hereggui 1 ni duugai l baimaar yum. Mongolchuudaa 1 1ndee buu ataarh
Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
