Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Алдартан Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр

КТ.мн

Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр

И-мэйл Хэвлэх PDF
kt_dell-1Та Michael Dell хэмээх нэрийг ємнє нь сонсож байсан уу? Магадгүй таны ажлын ширээн дээр байрлах компьютерийн дэлгэц дээр түүний нэр тодоос тод бичигдсэн байх биз. Тэрээр Америкийн тэрбумтан бизнесмен гэдгээрээ олны танил болсноос гадна Америкийн тэргүүлэх корпорациудын удирдлагуудаас хамгийн залуу гүйцэтгэх захиралд тооцогддог байна. Майкл Делл нь хэрэглэгч хүссэн үедээ компьютерийг шууд үйлдвэрлэгчээс нь хямд үнээр авах боломжгүй байсан 1980, 1990-ээд оны тогтсон жаягийг эвдсэнээрээ тэрбумтан болжээ.
Түүний бизнестээ гол баримталж ирсэн зарчим нь боломжит доод үнээр хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн компьютерийг худалдан авагчийн гарт шууд худалдаалах явдал юм. Үүгээрээ тэр компьютерийн зах зээлийн ерєнхий єнгє тєрхийг єєрчилж чадсан. Майкл Делл уян хатан менежмент, бизнесийн тєрєлхийн авьяасынхаа ачаар єєрийн компаниа богино хугацаанд томруулж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үеийг саадгүй єнгєрүүлж чадсан юм. Тэр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон шинэ соргог зүйлсийг нэвтрүүлж, багагүй алдаа гарган түүнээсээ суралцаж, тєрєл бүрийн эрсдэл, аюултай тулгарч байж оюутны байрны жижиг єрєєнєєс эхэлсэн жижиг бизнесээ үндэстэн дамнасан єнєєдрийн Делл корпорацийг босгожээ.
Майкл Саул Делл нь 1965 оны 2 дугаар сарын 23 ны єдєр Хьюстон хотод эмч Александр Делл болон үнэт цаасны брокер Лоррайне Делл нарын хүү болон мэндэлжээ. Тэд чинээлэг, боломжийн орлоготой байсан учир хүүгээ єндєр боловсролтой мэдлэг чадвартай хүн болохыг хүсдэг байв. Багаасаа тооны ухаан, техникт сонирхолтой байсан нь улмаар компьютер хэмээх шинэ технологит татагдагдахад хүргэжээ. 15 настайдаа анхны Apple II хэмээх компьютертай нүүр учирснаас хойш энэхүү техниктэй єєрийн амьдарлаа холбосон байна. Хьюстоны ахлах сургуулийг амжилттай дүүргэсний дараа эцэг эхийн шахалтаар Техасын их сургуульд элсэн орсон ч дундаас нь орхижээ. Гэсэн хэдий ч хожим 2002 онд Лиерикийн их сургуулиас эдийн засгийн ухааны хүндэт докторын цол хүртсэн байна
Бизнесийн замнал
Делл үнэт цаасны брокер эхийнхээ нєлєєгєєр бизнесийн алтан боломж гэгч юу болохыг бага насандаа мэдэрч ойлгож авсан юм. Гэр бүлийн оройн хоолон дээр түүний эцэг эхийн хооронд эдийн засаг, бизнесийн халуун яриа єрнєдєг байсан нь ирээдүйн тэрбумтны авьяас билэг бүрэлдэх суурийг тавьжээ. 12 настай байхдаа тэрээр хуучин маркны үнэ єдєр ирэх тутамд єсдєг болохыг ажиглаж мэдээд марк цуглуулж эхэлжээ. Цуглуулсан маркаа хамгийн их ашиг унахаар борлуулах арга зам бол зуучлагч болон дуудлага худалдааныхныг алгасан шууд марк цуглуулагч нарт худладаалах явдал гэдгийг олж харжээ. Тэгээд єєрийн болон найз нарынхаа маркуудыг нэгтгэн 12 хуудас каталог гарган тухайн үеийн марк цуглуулагчдын сэтгүүлд сурталчилгаа тавиулсан байна.

Энэ нь 12 настай Деллд чамлахааргүй ашиг болох 2000 ам долларыг авчирчээ. Делл єєрийн бизнесийн үзэл санаагаа улам цэгцлэн сайжруулж 16 настайдаа "Хьюстен Пост" сониныг захиалгаар борлуулж эхлэв. Түүнд тус сонины газрын голчлон баримталдаг утсаар захиалга авах маркетингийн аргачлал таалагдаагүй учир єєр илүү арга замыг эрэлхийлсэн байна. Юуны түрүүнд тухайн сониныг хамгийн ихээр ямар хүмүүс худалдан авч байгааг сонирхжээ. Гэтэл гол уншигчид нь шинэхэн гэрэлсэн хосууд, байраа сольсон єрхүүд тус сониныг ихэвчлэн захиалан уншдаг болохыг мэдэж авав. Үүн дээрээ үндэслэн ойр орчмынхоо дєнгєж гэрэлсэн хосууд болон шинээр нүүж ирсэн айл єрхүүд рүү захиалгын хуудсыг захианы хамтаар илгээдэг байв. Түүний энэ арга амжилттай болж, эхний жилдээ 18,000 ам.долларын ашиг олон коллежид орох жилдээ шинэхэн BMW маркийн автомашин худалдан авчээ. Єєрийн хєлс хүчээр олж авсан машиныхаа арын суудал дээр 3 ширхэг компьютер ачаад коллежийн зүг хєлгийн жолоогоо залсан аж.
Майкл Делл дунд сургуульд байхаасаа компьютерт сонирхолтой байсан бєгєєд єєрийн гэсэн компьютертай болгож єгєхийг эцгээсээ тасралтгүй шалдаг байжээ. "Дэйли Тексан" сэтгүүлд єгсєн ярилцлагадаа тэрээр энэ талаар дурсан ярихдаа: "Анхны компьютерийн талаар зарим зүйлийг мэдэж авсны дараа тэр бүтээгдэхүүнийг үнэхээр их сонирхох болсон. Нийгэм, бизнес, боловсролын салбарыг компьютер хэрхэн єєрчилж болохыг би тєсєєлєн боддог байсан" гэжээ. Хүүгийнхээ ятгалганд орсон эцэг нь хүүдээ Apple II компьютер худалдан авч єгчээ. Компьютерийн авсан даруйдаа тэр Билл Гейтс шиг програм бичих гэж суусангүй. Шууд л эрэг шургийг нь тайлж хэрхэн ажилладаг нууцыг нь мэдэж авахаар задалж орхисон байна. Үүнд нь эцэг эх нь маш их уурласан гэдэг. Дараа жил нь IBM ээс гаргасан илүү хүчин чадалтай компьютерийг худалдан авч, компьютерийг хэрхэн сайжруулан єєрчилж болохыг судалжээ.
Компьютерийг хэрхэн ажилладаг болон хэрхэн сайжруулж болохыг мэдэж авсан Майкл Делл компьютерийн эд ангиудыг бєєнєєр худалдаалах цэгүүдээс хямд үнээр худалдан авч "сайжруулсан" компьютер бүтээдэг болсон юм. Түүний гол худалдан авагчид нь найзууд нь байсан бол удалгүй хэрэглэгчдийнх нь хүрээ тэлж огт таньж мэдэхгүй хүмүүс ирж үйлчлүүлэх болсон байна. Тухайн үеийн компьютерийн эрэлт хэрэгцээ асар хурдтай єсєж байсан нь түүний бизнест тааламжтайгаар нєлєєлсєн нь мэдээж. Майкл Делл єєрийн жижиг бизнес нилээд ирээдүйтэй гэдгийг улам бүр мэдрэх болж хэрэглэгчид хямд үнэ, уян хатан техникийн үйлчилгээ үзүүлснээр компьютерийн жижиглэн худалдаалагч нартай єрсєлдєж болох юм байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч түүний эцэг эх єєр бодолтой байв.
Хэдэн эвдэрхий компьютерийн дунд суусан хүүгийнхээ ирээдүйг тийм ч гэрэлтэйгээр харж чадахгүй байсан учир түүнийг физикч болгохоор Техасын их сургууль руу илгээж орхисон байна. Майкл Делл хичээл номоо үзэхийн хажуугаар єєрийн бизнесээ орхилгүй үргэлжлүүлэн явуулж байлаа. 11 дүгээр сард эцэг эх нь түүнийг эргэхээр ирэхдээ түүний сурлагын чанар хангалтгүй түвшинд байгааг мэдээд хатуухан сануулга єгєєд буцжээ. Аав ээжийн сайн хүү болохоор компьютерийн бизнесээ хойш тавьж хичээл номондоо 3 долоо хоногийн турш шамдан суралцахыг хичээсэн ч эргээд компьютертайгаа ноцолдож эхэлсэн аж. 1984 оны 5 дугаар сард Техас мужийн хуулийн дагуу компани байгуулахад шаардлагатай хєрєнгийн доод хэмжээ болох 1,000 ам долл-тойгоор "Делл компьютер" хэмээх компаниа бүртгүүлснээр коллеждоо хэзээ ч эргэж очоогүй.
Майклын зєн совин түүнийг хуураагүй юм. Бизнес нь маш хурдтай єсєн томорсноор хүн хүч ч нэмэх шаардлагатай болсон байна. Дотуур байрны жижиг єрєєнєєс тусгай албан тасалгаа руу нүүж, хэд хэдэн ажилчдыг хєлслєн авчээ. Энэ үедээ Майкл Делл сард 100,000 ам.долларын борлуулалт хийж байсан ба дєнгєж 19 настай байсан юм. Жилийн дараа албан тасалгаагаа 30 дахин томруулах шаардлагатай болсон юм. Тэр жилдээ 286 процессороор мэргэшсэн инженер хєлслєн авч, 1986 оны хавар тухайн үедээ хамгийн хурдан компьютерийг худалдаанд гаргав. Тухайн үеийн компьютерийн зах зээл дээр 12 МГц-ын 286 процессортой "Делл" компьютер 1,995 ам.доллараар худалдаалагдаж байсан бол 6 МГц-ын 286 процессортой "Ай-Би-Эм" компьютер 3,995 ам.доллараар зарагдаж байсан байна. Энэ нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж туршилт хийхэд маш сайн үр дүн үзүүлжээ. 1986 оны "Делл компьютерс" компанийн борлуулалт 60 сая ам.долларт хүрсэн нь 21 настай залуугийн хувьд гайхам амжилт байсан юм.
Хямд үнэ бол "Делл компьютерс" корпорацийн амжилтад нєлєєлсєн цорын ганц хүчин зүйл байгаагүй юм. Хямд үнээр єрсєлдхүйц єрсєлдєгч гарч ирэх боломж бүрэн байсан ч тэдний чанартай бүтээгдэхүүн, уян хатан, найдвартай тогтмол үйлчилгээ нь хэрэглэгчдийн хувьд орлуулшгүй давуу тал байсан юм. Майкл Делл сэлбэг, эд ангийн хүргэлт, компьютер угсралт зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маш хурдан хийгдэж байхаар зохион байгуулж чадсан. "Делл компьютерс" компанийн борлуулалтын шууд загвар нь хэрэглэгч бүтээгдэхүүнээ урьдчилан харахгүйгээр авдаг сул талтай байсан нь зарим хэрэглэгч сэтгэл дундуур үлдэхэд хүргэж байсан юм. Эндээс үүдэн Майкл Делл 30 хоногийн сэтгэл ханамжийн баталгааг хэрэглэгчид гаргаж єгєх болжээ. Хэрэв худалдан авагчийн сэтгэлд захиалсан бүтээгдэхүүн нь нийцэхгүй бол 30 хоногийн дотор буцаах боломжтой болсон юм. Энэ нь хэрэглэгч сонголтоо ямар ч айдасгүйгээр хийхэд тус болдог байв.
Компанийн хэт хурдтай єсєлт тэр чинээгээрээ Майкл Деллээс єндєр бизнесийн ур чадвар шаардах болсон юм. Энэ цаг үедээ тэрээр маш их алдаа гаргадаг байсан ч тэр бүхнээсээ суралцаж байв. Тэр "шинэ санааг цаг алдалгүй хэрэгжүүлж байх хэрэгтэй" гэсэн зарчмыг баримталдаг нь түүнийг амжилтад хүргэсэн ч түүний санаа бүр түүнд сайхан үр дүн үзүүлж байгаагүй юм. Түүний зарим санаа нь маш том алдааг дагуулах тохиолдол бишгүй байжээ. Түүний эхний алдаа нь Компанийн хурдтай єсєлтийг шинэ нээлттэй холбож чадаагүйгээс үүссэн юм. Єсєлт хэтэрхий хурдан байсан учир эд анги нийлүүлэгчдээс ихээхэн хэмжээгээр худалдан авдаг байв. 1989 онд компьютер үйлдвэрлэлд шинэ, єндєр түвшний технологи гарч ирэхэд "Делл компьютерс" компанийн агуулахад их хэмжээний эд анги эргэлтэд орох боломжгүйгээр илүүдэл болон үлдсэн юм. Үүнээс үүдэн гарсан алдагдлаа нєхєхийн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, єсєлтєє бууруулахаас єєр аргагүй болсон. Єсєлт буурах нь шинэ технологит єрсєлдєгч нараасаа урьтаж шилжихэд саад болж байв.
Тиймээс эд анги нийлүүлэгч нартай шинэ арга замаар хамтран ажиллах шаардлагатай болсон. Майкл Делл үүнийг шийдэх нэгэн санаа олсон нь эд анги нийлүүлэх циклийг богиносгох явдал байсан юм. Эд анги нийлүүлэх циклийг 8 хоног болгон богиносгосноор их хэмжээний илүүдэл үүсэх аюулаас гарч болох байв. Гэхдээ энэ нь нийлүүлэгч талд нилээд эрсдэлтэй зүйл болох тул айсуй шинэ технологийн талаарх мэдээллээ нийлүүлэгч талтай харамгүй хуваалцсанаар тэднийг ч давхар эрсдэлээс аврах боломжтой гэж Майкл Делл үзжээ. Энэ хамтын ажиллагаа ч амжилттай болж нийлүүлэлтийн циклийг 8 хоног болгон богиносгож чадсан юм. Гэтэл єрсєлдєгч компаниудын хувьд энэ хугацаа 60 хоногоор тогтож байжээ. Ийнхүү єрсєлдєгч нараасаа түрүүлэн шинэ технологийг нэвтрүүлж, илүүдэл эд ангиас үүдэн гарах алдагдлаас зайлсхийж чадсан юм.
Майкл Деллийн гаргасан хоёр дахь том алдаа нь 1990 онд Олимпид зориулсан асар єндєр хүчин чадалтай компьютер гаргасан явдал байв. Хэрэглэгчдийн хувьд энэхүү єндєр хүчин чадалтай компьютер тийм ч шаардлагатай биш байжээ. Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа хэрэглэгч нартай холбоо үүсгээгүй, эрэлт хэрэгцээг нарийн судлаагүйн улмаас энэ байдал үүссэн юм. Гурав дахь том алдаа 1990 оноос эхлэн шууд борлуулалтаасаа татгалзан жижиглэн худалдаалагч нарт бєєнєєр нийлүүлэх болсонтой холбоотойгоор үүсжээ. Хэдийгээр нийт борлуулалтад жижиглэн худалдаалагч нарын оруулж буй хувь нэмэр чамлахааргүй єндєр түвшинд байсан хэдий ч олох боломжит орлогоо жижиглэн худалдаалагч нарт алдаж байсан юм.
1994 онд хэдийгээр маш эрсдэлтэй алхам байсан ч жижиглэн худалдаалагч нартай ажиллахаа зогсоож шууд борлуултандаа эргэн анхаарах шийдвэрийг Майкл Делл гаргасан юм. 1995 онд www.dell.com вэб хуудсаар дамжуулан борлуулалт хийж эхэлсэн нь тухайн үедээ мєн л шинэлэг санаа байв. Делл вэб хуудсаараа дамжуулан єдєрт 1 сая ам.долларын гүйлгээ хийдэг болсон ба 2000 он гэхэд єдєрт 50 сая ам.долларын борлуулалт хийдэг болсон юм. "Делл компьютерс" компани 1996 онд мэдээлэл агуулах тєхєєрємжийн салбарт, 1998 онд серверийн салбарт шинээр орж интернэт, утас ашиглан жижиглэн худалдаалагч нарыг алгасан эцсийн хэрэглэгчтэй шууд харилцах "шууд борлуулалтын стратегиа" тус салбаруудад мєн ашигласан юм.
Майкл Делл нь єєрийн чадахгүй гэсэн салбартаа чадварлаг хэн нэгнийг урин авчирч эрх мэдэл, хариуцлагаа хуваалцдагаараа бусад бизнес эрхлэгч нараас ялгаатай. Ихэнх бизнес эрхлэгч нар эрх мэдэл, хүч чадлыг єєр дээрээ тєвлєрүүлэхийг эрмэлздэг. Майкл Делл компаниа байгуулаад удаагүй байх үедээ ирээдүйн хамгийн гол хамтрагчаа сонгосон юм. Делл 1986 онд бизнесийн зєвлєх Ли Вокертэй танилцан, түүнээс хойш хамтран ажиллах болсон. Майкл Делл єндєр тушаалын ажилчдыг халах, солих болон компани єргєжин тэлэх үед хэнийг дэвшүүлэх, хэнд хариуцлага ноогдуулах хэрэгтэй вэ гэх зэрэг хүний нєєцийн чухал асуудлууд дээр Ли Вокерийн гаргасан шийдвэрийг үргэлж хүлээн зєвшєєрдєг байжээ.
Майкл Делл эхэн үедээ маш ичимхий бүрэг нэгэн байсан аж. Олон нийтийн ємнє гарч үг хэлэх, сурвалжлагч нарт ярилцлага єгєх, тусгай хурал цуглаанд оролцохдоо таатай байдаггүй байж. Энэ бүхнийг даван тулахад түүнд Ли Вокер хамгийн гол үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Ли Вокер-ийн "Делл компьютерс" корпорацид оруулсан бас нэг томоохон хувь нэмэр бол захирлын зєвлєлд Боби Рей, Жорж Козмецки хэмээх чадварлаг хоёр удирдагчийг оруулж ирсэн явдал юм. 1990-ээд оны эхээр компани хэт єсєлттэй үеээ єнгєрєєсєн ба бүтээгдэхүүн үйлчилгээгээ чанаржуулах, ашгаа тогтворжуулах шаардлагатай нүүр учирсан юм. Тиймээс "Сан Майкросистемс"-д санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Томас Ж. Мередитийг эгнээндээ нэгтгэжээ. 1993 онд анхныхаа лаптопыг худалдаанд гаргасан ч амжилт олсонгүй.
Майкл Делл энэ тал дээр туршлагатай хэн нэгнийг олох нь зүйтэй гэж үзсэн учир "Эйпл" Компанийн "Повербүүк" компьютерийг хєгжүүлэх үйл ажиллагааг удирдаж байсан Жон Медикаг ажиллуулах болсон. Жон Медика анхаарлаа "Latitude XP" хэмээх цорын ганц бүтээгдэхүүн дээр хандуулан ажиллаж байв. Энэ лаптоп нь "Делл компьютерс" корпорацийг зєєврийн компьютерийн зах зээлд нэвтрэн ороход чухал үүрэг гүйцэтгэжээ. 1993 онд сүүлийн жилүүдэд ашиг тасралтгүй буурч байгаа шалтгааныг олохоор Майкл Делл єєрийн Компанийн ашиг алдагдлын байдалд дүн шинжилгээ хийлгэхээр "Бэйн ба Компани" хэмээх компанид хандсан байна. Уг компани зєвлєх Кевин Роллинс Компанийн ашгийн бууралтын гол буруутан жижиглэн худалдаач нар болохыг илрүүлэн гаргаж чадсанаараа "Делл компьютерс" Компанийн захирлын зєвлєлєєс сайшаагдаж удирдлагын багт нэгдэн орсон юм. 1994 оны 5 дугаар сард "Моторола" корпорацид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мортон Л.Топферыг дэд захирлаар ажилд авчээ.
Майкл Делл бүтээгдэхүүн, технологи, ерєнхий стратеги, олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудыг хариуцаж байсан бол Мортон Л.Топфер тєсєв, єдєр тутмын үйл ажиллагаа, борлуулалт, маркетинг хариуцан ажилладаг байжээ. Л.Топфертой ажил үүргээ хувааснаар Майкл Делл гэр бүлдээ илүү их зарцуулах боломжтой болж ирснээс гадна Л.Топферын бүтээлч шинэлэг санаанууд нь "Делл компьютерс" компанид ус агаар шиг хэрэгтэй байв. Л.Топферын боловсруулсан гурван жилийн тєлєвлєгєєний ачаар 1997 оны байдлаар 2 тэрбум ам.доллар байсан ашгаа 2000 онд 10 тэрбум хүртэл нэмэгдүүлж чадсан юм. 2004 онд Майкл Делл гүйцэтгэх захирлын албан тушаалаа Кевин Роллист шилжүүлэн єгчээ.

Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Цахиурт хөндийн удирдагч
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailSteve Paul Jobs нь 1955 оны 2-р сарын 24-нд төрсөн. Jobs нь Сан Францискод төрөөд Paul, Clara гэх эцэг эхдээ өргөгдсөн байна. Түүний төрсөн эцэг эх нь Сири улсаас улс төрийн шинжлэх ухааны профессор болохоор ирсэн Joanne Carole Schieble and Abdulfattah Jandali гэдэг хүмүүс байжээ. Тэднийг гэрлэсний дараа Mona Simpson ..
Apple-ийн үүсгэн байгуулагч Steve Jobs-ийн зөвлөгөө
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailДэлхийн тэр бумтануудын нэг, бидний сайн мэдэх "Apple" корпорацийн vvсгэн байгуулагч Steve Jobs-ын ажил амьдралдаа мєрдєн, дагаж явдаг зарчимуудаас хvргэе. Тэрээр анх 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж ..
Ор хоосноос тэрбумтан болсон түүх
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnail“Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж ..
Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnailwww.gegeen.com Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас ..
Сахилгагүй удирдагч Larry Ellison
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailДэлхийн тэргүүлэх програм хангамжийн корпорациудын нэг болох Oracle компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison нь 1944 оны 8 сарын 17-нд New York хотод тєржээ. Larry Ellison бол мэдээлэл технологийн салбарын хамгийн холч хараатай удирдагч хэмээн бизнесийн хүрээнийхэнд алдаршсан нэгэн билээ. ..
Төрөлхийн компьютерчин Ларри Пейж
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailЛаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны єдєр Мичиган мужид тєржээ. Тэрээр Google-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бєгєєд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна.Ларри Пэйж ..
Хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч Carlos Slim Hel
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailЭртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар ..
Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailТа Michael Dell хэмээх нэрийг ємнє нь сонсож байсан уу? Магадгүй таны ажлын ширээн дээр байрлах компьютерийн дэлгэц дээр түүний нэр тодоос тод бичигдсэн байх биз. Тэрээр Америкийн тэрбумтан бизнесмен гэдгээрээ олны танил болсноос гадна Америкийн тэргүүлэх корпорациудын ..
Силикон хөндийн ЗУРААЧ
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailСиликон хөндийн ЗУРААЧ: Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Вознякийн тухай 2007 оны намар Apple компанийг үндэслэгчийн нэг Стив Вознякийн дурсамж "iWoz: Компьютерийн хорхойтноос түмний шүтээн болсон нь" (iWoz: From Computer Geek to Cult Icon) нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Олон хүний хувьд Возняк нь ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох