Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Алдартан Төрөлхийн компьютерчин Ларри Пейж

КТ.мн

Төрөлхийн компьютерчин Ларри Пейж

И-мэйл Хэвлэх PDF
kt_LarryPageЛаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны єдєр Мичиган мужид тєржээ. Тэрээр Google-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бєгєєд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна.
Ларри Пэйж нь тєрєхдєє л компьютерийн чиглэлийн хүн болох нь шийдэгдсэн гэхэд болно. Түүний эцэг Карл Пэйж нь Мичиганы их сургуулийн компьютер, хиймэл оюун ухааны проффесор, ээж Глория Пэйж нь Мичиганы их сургуулийн програмчлалын багш. Мєн түүний ах Карл Виктор Пэйж нь хожим Yahoo-д хагас тэрбум ам.доллараар худалдагдсан иГроуп-ын үүсгэн байгуулагч юм.
Ийм орчинд тєрж єссєн тэрээр компьютертай аль 6 настайгаасаа эхлэн нєхєрлєжээ. Ларри Пэйж бусдын адил Мичиганы энгийн нэгэн дунд сургуульд элсэн орж, Мичиганы их сургуулийг компьютерийн инжинер чиглэлээр бакалаврын зэрэгтэй тєгсжээ. Үүнийхээ дараа мастерын зэрэг авахаар Стэнфордын их сургуульд орж, улмаар докторын зэрэг горилон сурах болов. Энэ хугацаандаа тэрээр Сергей Бринтэй танилцаж хамтран Google тєсєл дээр ажиллаж эхэлжээ.
Google-ийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд:
  • Google Desktop. Таны компьютер дахь програм хангамж, мэйл, баримт бичиг, дуу, зураг зэргийг индекслэн хайлт хийхэд зориулагдсан бүтээгдэхүүн. Энэ нь Google-с гаргасан нэмэлт хэрэгсэл суулгахыг шаарддаг.
  • Google Earth. Хиймэл дагуулаас авсан зургуудыг ашиглан бүтээсэн энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар та дэлхийн аль ч єнцєг булан бүрт очиж аялах боломжтой.
  • Google Hello. Ямар нэгэн зургийн єєрийн блогруу оруулахад хэрэглэнэ.
  • Google Gmail Notifier.Хэрэв та гүүглийн электрон шууданг ашигладаг бол энэ үйлчилгээ нь танд мэйл ирсэнг мэдэгдэх болно.
  • Google Pack. Энэ нь Google Earth, Google Desktop, Picasa, Google Talk, Mozilla Firefox гэх мэт Google-ийн програм хангамжуудыг нэг дор багтаасан багц бүтээгдэхүүн юм.
  • Google Photos Screensaver. Та интернэт болон хард дискнээсээ хүссэн зургаа татан авч єєрийн компьютерийн дэлгэцийг амраахад ашиглаж болох програм.
  • Google Picasa. Зургийг засах, цэгцлэх, янз бүрийн эффект оруулах, єєрийн зургийн цомгийг үүсгэхэд хэрэглэх програм.
  • Google Talk. Gmail-ийн мэссэнжерийн үйлчилгээ.
  • Google Video Player. Үүнийг ашиглан Google-ийн видеог үзэх болон янз бүрийн видеог татаж авч үзэх боломжтой.
  • Google Web Accelerator. Энэхүү програмыг ашиглан та интернэтээс янз бүрийн зүйл татах, вэб хуудсыг үзэх хурдаа хурдасгаж болно.
  • Google Pinyin IME. Хятад ханзын дуудлагыг хєрвүүлэн гаргахад ашигладаг програм.
  • Google Send to Phone. Богино мэссэжийг бусдын гар утас руу явуулах үйлчилгээ. Энэ нь зєвхєн АНУ-д хэрэглэгддэг.
  • Google Toolbar. Firefox болон Internet Explorer гэх мэт интернэт хєтчүүдэд ажиллах Google-ийн хайлтын цонх бүхий хэрэгслэл.
  • Google Blogger Mobile. Зєвхєн АНУ-д хэрэглэгдэх ба єєрийн гар утаснаас Blog-руугаа интернэтэд холбогдон бичлэг нэмж болох үйлчилгээ.
  • Google Gmail. Электрон шуудангийн үйлчилгээ. Та бусад руу захиа бичих, хүлээн авах гэх мэт боломжуудыг чєлєєтэй ашиглаж болно.
  • Google Personalized home. iGoogle-ийн хялбарчилсан хувилбар. Єєрийн байнга ашигладаг вэб хуудсыг дэлгэц дээрээ нэгтгэн нэг дор мэдээлэл авах, үзэх боломжтой.
  • Google Reader. Та єєрт хэрэгтэй вэб хуудаснуудын холбоосыг нэг дор хадгалан цаг алдалгүй шинэ мэдээ нэмэгдсэн эсэхийг шалгаад байж болно.
  • Google Maps. Интернэтээс газрын зураг чєлєєтэй харж болох бүтээгдэхүүн.
  • Google AdSense. Вэб хуудас эзэмшигч нарт зориулсан бүтээгдэхүүн. Та єєрийн вэб хуудастаа Google-ийн сурталчилгааг байрлуулж, даралт бүрээс тодорхой хэмжээний мєнгє олох боломжийг энэ үйлчилгээ олгодог.
  • Google AdWords. Єєрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад сурталчлан таниулахад туслах зорилготой Google-н гол үйлчилгээ. Дэлхий даяар сурталчлуулах боломжтой бєгєєд сурталчилгааны линк дээр дарсан даралт бүрт Google-д мєнгє тєлнє.
  • Google Audio Ads. Радио сурталчилгаа. AdWords –ийн дүр тєрхийг бага зэрэг єєрчлєн саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн сурталчилгаат үйлчилгээний шинэ хэлбэр.
  • iGoogle. Єєрийн нүүр хуудастаа хэрэгтэй гэсэн контентуудаа тэмдэглэн, тэдгээрийг зохион байгуулан, тэмдэглэсэн контентуудын єєрчлєлтийг харах боломж олгодог Google –ийн бүтээгдэхүүн.
  • Google Blogger. Google-ийн хостыг ашиглан єєрийн хүссэн чиглэлээр блог нээн бусадтай үзэл бодлоо солилцох боломжийг олгодог хэрэгсэл.
  • Google Joga Bonito. Хєл бємбєгийн нэгдсэн сайт. MySpace гэх мэтийн нийгмийн харилцааны чиглэлийн сайтуудтай тєстэй. Єєрийн гэсэн хэрэглэгчийн хаяг нээн, бусад хєгжєєн дэмжигч нартай холбоо тогтоох, уулзах, тоглох, янз бүрийн клубд элсэх боломжийг олгодог.
  • Google Marratech e-Meeting. Онлайн уулзалт зохион байгуулах боломжтой програм хангамж. Анх Google-ийн ажилчид дотроо ашигладаг байсан. Энэ бүтээгдэхүүнээ програмын зохиогч болох Marratech компанийн нэрээр нэрлэсэн.
  • Google Page Creator. Google-н хостыг ашиглан вэб хуудас шинээр хийх хэрэгсэл.
  • Google YouTube. Google-ийн нилээд дуулиантай худалдан авч байсан YouTube-ийн талаар та мэдэх биз ээ. Хэрэглэгч єєрєє видео, клипүүдээ сайт дээр байрлуулан бусдад үзүүлэх боломжийг энэ вэб хуудас олгодог.
  • Google Language Tools. Хэрэглэгчид єєрийн тєрєлх хэлнээсээ бусад хэл рүү орчуулга хийдэг хэрэгсэл. Үг, єгүүлбэр тэр ч байтугай бүтэн вэб хуудсыг дэлхийн томоохон хэлнүүд хооронд хєрвүүлэх чадвартай.
  • Google University Search. Их сургуультай холбоотой бүх мэдээллийн хайлтын систем.
  • Google Analytics. Вэб хуудасны талаарх нарийвчилсан статистик үзүүлэлтийг гаргадаг үйлчилгээ. Энэ үйлчилгээ нь таны вэб хуудсанд хэн, хаанаас хандсан, ямар хуудас үзсэн, ямар броузер ашигласан гэх мэт зочинтой холбоотой мэдээллийг маш дэлгэрэнгүй єгч чадах юм.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Цахиурт хөндийн удирдагч
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailSteve Paul Jobs нь 1955 оны 2-р сарын 24-нд төрсөн. Jobs нь Сан Францискод төрөөд Paul, Clara гэх эцэг эхдээ өргөгдсөн байна. Түүний төрсөн эцэг эх нь Сири улсаас улс төрийн шинжлэх ухааны профессор болохоор ирсэн Joanne Carole Schieble and Abdulfattah Jandali гэдэг хүмүүс байжээ. Тэднийг гэрлэсний дараа Mona Simpson ..
Apple-ийн үүсгэн байгуулагч Steve Jobs-ийн зөвлөгөө
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailДэлхийн тэр бумтануудын нэг, бидний сайн мэдэх "Apple" корпорацийн vvсгэн байгуулагч Steve Jobs-ын ажил амьдралдаа мєрдєн, дагаж явдаг зарчимуудаас хvргэе. Тэрээр анх 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж ..
Ор хоосноос тэрбумтан болсон түүх
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnail“Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж ..
Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnailwww.gegeen.com Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас ..
Сахилгагүй удирдагч Larry Ellison
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailДэлхийн тэргүүлэх програм хангамжийн корпорациудын нэг болох Oracle компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison нь 1944 оны 8 сарын 17-нд New York хотод тєржээ. Larry Ellison бол мэдээлэл технологийн салбарын хамгийн холч хараатай удирдагч хэмээн бизнесийн хүрээнийхэнд алдаршсан нэгэн билээ. ..
Төрөлхийн компьютерчин Ларри Пейж
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailЛаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны єдєр Мичиган мужид тєржээ. Тэрээр Google-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бєгєєд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна.Ларри Пэйж ..
Хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч Carlos Slim Hel
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailЭртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар ..
Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailТа Michael Dell хэмээх нэрийг ємнє нь сонсож байсан уу? Магадгүй таны ажлын ширээн дээр байрлах компьютерийн дэлгэц дээр түүний нэр тодоос тод бичигдсэн байх биз. Тэрээр Америкийн тэрбумтан бизнесмен гэдгээрээ олны танил болсноос гадна Америкийн тэргүүлэх корпорациудын ..
Силикон хөндийн ЗУРААЧ
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailСиликон хөндийн ЗУРААЧ: Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Вознякийн тухай 2007 оны намар Apple компанийг үндэслэгчийн нэг Стив Вознякийн дурсамж "iWoz: Компьютерийн хорхойтноос түмний шүтээн болсон нь" (iWoz: From Computer Geek to Cult Icon) нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Олон хүний хувьд Возняк нь ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох