Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Алдартан Сахилгагүй удирдагч Larry Ellison

КТ.мн

Сахилгагүй удирдагч Larry Ellison

И-мэйл Хэвлэх PDF
kt_ellisonДэлхийн тэргүүлэх програм хангамжийн корпорациудын нэг болох Oracle компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison нь 1944 оны 8 сарын 17-нд New York хотод тєржээ. Larry Ellison бол мэдээлэл технологийн салбарын хамгийн холч хараатай удирдагч хэмээн бизнесийн хүрээнийхэнд алдаршсан нэгэн билээ. Түүний бүтээсэн технологи бизнес эрхлэгчдийн мэдээллийн баазын талаарх ойлголт, түүний ашиглалт ба үйл ажиллагааны нь ерєнхий хэв маягт хувьсал хийсэн юм.
Read More Larry Ellison нь єєрийн баялаг санаа, євєрмєц удирдах арга барил, гайхамшигтай хийсвэрлэн бодох чадвар, аз сорих дуртай зан чанараараа бусдаас ялгаран орчин цагийн бизнесийн єндєрлєгт хүрч чадсан аж. Тэрээр 1977 онд 2000 ам.долларын дүрмийн сантайгаар, хоёр дотны андын хамтаар байгуулсан жижиг компаниа жилийн 3 тэрбум ам.долларын ашиг олдог аварга том корпораци болгосон байна. Гэхдээ түүний удирдах арга барилд багагүй асуудал бий. Түүний түрэмгий, хєнгєн хуумгай шийдвэрүүдээс болж Oracle-ыг нэг бус удаа аюулд орж, олон чадварлаг ажилчдын єєрєєсєє холдуулахад хүргэж байсан. Тэрээр үе үе єєрийн бүтээгдэхүүнээ хэтрүүлэн магтаж, бодит амьдралтай нийцэхгүй хий хоосон амлалтуудыг єгдєг зэрэг нь хэрэглэгчдийн итгэх итгэлд сєргєєр нєлєєлдєг.
Мєн зугаа цэнгэлд дуртай гэсэн шүүмжлэлд байнга єртєж байдаг. Үүнийгээ ч бусдаас нуугаад байдаггүйг нь түүний үнэтэй, дэгжин Итали фирмийн хувцас, дэлхийн хамгийн томд тооцогдох 200 сая ам.долларын єртєгтэй "Rising sun" усан онгоц, 500 онгоцноос бүрдсэн хувийн нисэх буудал, дэлхийн шилдэг машинуудаас бүрдсэн түүний цуглуулга зэрэг нь бүрэн илтгэдэг. 2002 онд Oracle компани маш хүнд нєхцєл байдалд байх үед Америкийн дарвуулт завины аварга шалгаруулах уралдаанд маш их хэмжээний хєрєнгийг хайр найргүй зарцуулж байсан ч удаатай. Тэр хамгийн сахилга бат муутай бизнесмэнүүдийн нэгд тооцогддогоос гадна сэтгэл хєдлєл ихтэй, бусадтай нийцэх чадвар муу, зоргоороо зантай, нэг үгээр бол хэцүү нэгэн ажээ.
Эхэн үеийн амьдрал
Түүний эх Florence Spellman нь хүүгээ тєрүүлэхдээ дєнгєж 19 настай, хүнтэй гэрлээгүй байсан байна. Ганц бие түүнд хүүхэд єсгєнє гэдэг амаргүй даваа байсан тул авга эгч Lillian Spellman Ellison болон түүний нєхєр Louis Ellison нарт 9 сартай хүүгээ єргүүлсэн байна. Larry Ellison тєрсєн эхийнхээ нэрийг ч мэдэхгүй єссєн бєгєєд тєрсєн эцэг нь хэн болох талаар єнєєг хүртэл ямар ч мэдээлэл байдаггүй байна. Larry Ellison нь єргєж авсан ээжтэйгээ ойр дотно байсан хэдий ч єргємєл аавтайгаа харьцах харилцаа тийм ч сайн байгаагүй юм. Тэрээр єргємєл эхийнхээ талаар "сайхан сэтгэлтэй, их бие даасан эмэгтэй байсан" хэмээн дурсан ярьсан байдаг. Түүний бага нас дундаж амьдралтай еврейчүүдийн амьдардаг Чикаго хотын ядуувтар нэгэн дүүрэгт єнгєрсєн байна. 1962 онд ахлах ангиа тєгссєнийхєє дараа Illinois-ийн их сургуульд элсэн орсон боловч түүний єргєж авсан ээж нас барснаас сургуулиа тєгсєж чадаагүй юм. Үүний дараа Чикагогийн их сургуульд математик, физикийн ангид элсэн орсон боловч мєн л тал дундаас нь сургуулиа орхисон байна.

Гэхдээ тэр Чикагогийн их сургуульд сурч байх цаг хугацаагаа дэмий үрээгүй юм. Тэр хичээлийн хажуугаар компьютер програмчлалын талаар шамдан суралцдаг байжээ. Сургуулиа орхисон шалтгаанаа сүүлд Larry Ellison хэлэхдээ "Аливаа зүйлд анхаарлаа тєвлєрүүлэх чадвар муу, сахилга батгүй, нэг зүйлд удаан шамдаж чаддаггүй зан чанараасаа болж сургуулиа орхиход хүрсэн. Гэхдээ эдгээр зан чанар надад муугаар нєлєєлж байсан удаа байхгүй. Учир нь би програмыг бусдаас хавьгүй хурдан бичихэд энэ л зан чанарууд минь нєлєєлдєг байсан. Би долоо хоногт хэдхэн єдєр ажиллаад л чамгүй мєнгє олж чаддаг байв. Програм бичих нь надад маш зугаатай атлаа хялбар санагддаг байж билээ" гэсэн байдаг. 1966 онд Larry Ellison сургуулиа орхин Калфорнигийн зүг хєлгийн жолоо залжээ. Калифиорнид тэрээр нэг компаниас нєгєє компани руу дамжин програмистаар ажиллах хугацаандаа маш их туршлагыг єєртєє хуримтлуулан авчээ.
Бизнесийн гараа
1976 онд Precision Instruments компанид хєгжүүлэлт судалгааны дэд ерєнхийлєгчєєр ажилд орсон байна. Энэ компанид ажиллах хугацаандаа Larry Ellison єєрийн компанийг байгуулбал амжилттай ажиллаж чадна гэдгээ ойлгож авчээ. Precision Instru¬ments компани нэгэн томоохон тєсєл хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэсгийг єєр компанид даалган єгєх шаардлагатай болох үед Larry Ellison єєрийн хоёр найзтайгаа нийлэн компани байгуулж амжилттай гэрээ байгуулж чадсан байна. Анх зєвлєгєє єгєх зориулалтаар компаниа байгуулж байсан хэдий ч үүсгэн байгуулагч гурван залуу харилцан тохиролцож програм хангамжийн салбарт хүч сорихоор шийдсэн байна. Тэд бизнесээ амжилттай авч явахын тулд эрэлт хэрэгцээтэй, давтамжтай худалдаалагдах боломжтой програм хангамж хийх хэрэгтэй байв. 1970 онд IBM-ын шинжээч Edgar H. Codd єгєгдлийн сангийн талаар єєрийн судалгааны ажлаа хэвлүүлэн гаргасан байна.
Түүний энэхүү ажилд онолын чанартай байсан учир ойлгоход тийм ч хялбар эд биш байв. Edgar H. Codd-ын судалгааны ажлын гол агуулга асар их хэмжээний єгєгдлүүд рүү хандах хандалтыг илүү хурдан болгох єгєгдєл зохион байгуулах шинэ арга зүйн талаар байв. Түүний санаа үндэслэлтэй хэдий ч тэр үеийн техник, тоног тєхєєрємж дээр маш удаан ажиллана гэдгийг хүн бүр мэдэж байв. 1970-аад оны дунд үеэс IBM нь SQL-ыг аажмаар хєгжүүлж эхэлсэн байна. Larry Ellison нь Edgar H. Codd-ын судалгааны ажлыг уншсан маш олон хүмүүсийн нэг байсан ч түүний санааны дагуу програм гаргаж худалдаалахаар сэтгэл шулуудсан цєєхєн хүмүүсийн нэг байв. Тэд анхны бүтээгдэхүүнээ бэлэн болгож, Oracle Ver¬sion 2 нэртэйгээр худалдаанд гаргасан байна. Larry Ellison-ын эхний үйлчлүүлэгчид АНУ-ын тєрийн байгууллагууд байв. Oracle энэ үед 24 ажилтантай, 75 хэрэглэгчтэй, 2,5 сая ам.долларын орлоготой компани байв. Тэдний байгуулагдаад удаагүй шинэхэн компани IBM-ын нємєр нєєлєг дор маш том боломжоос зуурч авч чадсан хэдий ч зах зээл дэх Oracle-ын нэр хүнд, үйл ажиллагаа тийм ч тогтвортой биш байв. Oracle 1983 онд Oracle Version 3-аа худалдаанд гаргав.
Larry Ellison-ын зорилго зєвхєн Oracle Version 3 бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай борлуулахаар зогсохгүй єгєгдлийн сан бол ирээдүйн хамгийн гол, чухал зүйл байх болно гэдэгт хэрэглэгчдийг итгүүлэх явдал байв. Тэрээр хэрэглэгчдийн захиалгаас гадна тэдний итгэл үнэмшлийг олж авахад бүхий л хүч чадлаа зориулж байв. Програмын хангамжийг ашиглан юу хийж болох талаарх хэтрүүлэг бүхий яриагаараа тэр хүмүүсийн дунд ихээхэн танил болж ирсэн. Єрсєлдєгч зах зээлд шинээр орж ирэхээс ємнє зах зээлийг бүрэн эзэлж авахын тулд Larry Ellison эрсдэлтэй алхмуудыг хийхэд үргэлж бэлэн байдаг байв. Єгєгдлийн сангийн програм хангамжийн зах зээл дээр єєрийгєє анхдагч, хамгийн шилдэг гэсэн дүр зургийг хэрэглэгч нарын дунд бий болгож єєрийн компанийн байр суурийг батжуулахыг тэрээр хүсдэг байв.
Oracle-ын эхний хувилбаруудын хүргэлт удаан, амлалтуудын зарим нь худал байна, бодит байдалтай нийцэж ажиллах боломж хязгаарлагдмал гэсэн гомдлууд ирдэг байсан ч Larry Ellison-ын түрэмгий борлуулалтын бодлого ашгаа єгч багагүй амжилтыг олж чадсан юм. 1986 онд Oracle компани хєрєнгийн бирж дээр хувьцаагаа Microsoft-оос нэг хоногоор түрүүлж 15 ам.долларын нэрлэсэн үнэтэйгээр гаргаж байв. Энэ єдєртєє Oracle-ын хувьцаа 20,75 ам.доллар болтол єсєж, компанийн нийт єртєг 270 сая ам.долларт хүрсэн юм. Нийт хувьцааны 39 хувийг эзэмшдэг Larry Ellison-ын хєрєнгє 93 сая ам.доллараар тоологдож байв. 1987 онд Oracle 131 сая ам.долларын ашигтай ажиллаж, дэлхийн хамгийн том програм хангамжийн компани болох болно гэсэн Larry Ellison-ын тєсєєлєл биелэхэд ойрхон байв.
Уналт, єсєлт
Larry Ellison компанийнхаа єсєлтийг улам хурдасгахын тулд ажилчдаа дээд зэргээр шахаж шаарддаг нэгэн байв. 1980 оны сүүл хүртэл Oracle компани хурдтай єсєж байсан боловч аажмаар тэдний борлуулалт буурч эхэлсэн юм. Яг энэ үеэр буюу 1988 онд шинэ єрсєлдєгчид хүч түрэн орж ирсэн учир Larry Ellison хараахан бэлэн болоогүй байгаа Oracle Version 6-гаа худалдаанд гаргах шийдвэрийг гаргажээ. Энэ нь компанийн хямралд тус биш ус болж хэрэглэгчдээс ихээхэн гомдол ирэн Oracle бүтээгдэхүүний нэр хүнд унахад хүргэсэн юм. Larry Ellison компанийнхаа борлуулалтыг нэмэгдүүлэхэд бүхий л анхаарлаа тєвлєрүүлж борлуулагч нарыг улам их шахах болсон. Oracle-ын борлуулагч нар удирдлагынхаа шаардлагыг биелүүлэхийн тулд худалдан авагч нарт их хэмжээний хєнгєлєлт үзүүлэх, тєлбєрийн чадваргүй компанид зээлээр олгох зэрэг ашиггүй хэлцэлүүдийг ихээр хийжээ. 1990 он гэхэд Oracle єєрийн санхүүгийн байдалд тавих хяналтаа алдаж дампуурлын ирмэгт тулж ирсэн. Компанийн ихэнх бэрхшээлүүд Larry Ellison-ын гаргасан буруу шийдвэрүүдээс үүдэн бий болсон гэдгийг хүн бүр мэдэж байв. Мєн компанийн цаашдын ирээдүй Larry Elli¬son-ээс шалтгаална гэдгийг ч мэдэцгээж байв.
Хэдийгээр Larry Ellison-д компаниа удирдахад хангалттай туршлага байсан хэдий ч тэрхүү хямралаас гарахын тулд чадварлаг нэгний тусламж зайлшгүй шаардлагатай болсон юм. Ингээд Jeffrey O. Henley болон Raymond J. Lane нарыг санхүү хариуцсан захирлаар ажилд авч компанийн менежментийн арга барилыг бүхэлд нь шинэчилж эхэлсэн. Larry Ellison ч єєрийн алдаа дутагдал дээрээ дүн шинжилгээ хийж ємнє нь орхигдуулж байсан зүйлс дээрээ анхаарах болжээ. Шинэ менежментийн багын хамтын ажиллагаа компанийн үйл ажиллагаанд эерэг нєлєє үзүүлж, улмаар Oracle Version 7 мэндэлсэн юм. Oracle Ver¬sion 7 нь єрсєлдєгч нарын бүтээгдэхүүнээс хавьгүй илүү болж чадсан учир компанид ихээхэн ашгийг авчирна Oracle 1994 оноос дахин ашигтай ажиллаж эхэлжээ. Энэ цаг үед Oracle-ын үйл ажиллагаа амжилттай урагшилж байсан ч салбартаа жижиг компанид тооцогддог хэвээрээ байв. Lar¬ry Ellison хєрєнгє чинээгээрээ болон нэр нєлєєгєєрєє Microsoft компанийг үүсгэн байгуулагч Bill Gates-ээс хол хоцорч байсан юм. Larry Ellison єєрийн компаниа мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болгохыг хүсэж байсан тул түүнд эрэлт хэрэгцээ ихтэй шинэ зүйл гаргах шаардлагатай болсон.

Larry Ellison удахгүй болох интернэтийн асар хурдацтай єсєлтийг урьдчилан харж чадсан учир 1990-ээд оны дунд үеэс тэрээр компанийнхаа бизнес стратегийг интернэтэд хандуулж эхэлсэн юм. Харин Microsoft болон бусад програм хангамжийн компаниуд интернэтэд тєдийлєн чухал ач холбогдол єгсєнгүй. Интернэтийн бизнес эрхлэгч нарт гол багаж хэрэгсэл нь Oracle болов. Интернэтийн ид тэсрэлтийн үед маш олон тооны интернэтэд суурилсан бизнесүүд тєрєн гарч Oracle-ыг агшин зуурт дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг болгожээ. 2000 онд хэдийгээр богино хугацаанд ч гэсэн Larry Ellison нь нийт хєрєнгийн хэмжээгээрээ Bill Gates-ыг давж, дэлхийн хамгийн баян хүн хэмээн нэрлэгдэж байлаа. Oracle компанийн энэ амжилтад Larry Ellison-ы холч хараа, чадварлаг удирдлагын ачаар хүрсэн юм. Түүний гаргасан шийдвэр бүр нь асар их эрсдэлийг дагуулдаг байжээ. 1997 онд тэрээр єєрийн компанийн бүхий л бүтээгдэхүүнийг интернэтэд зориулан гаргах болсноо нийтэд зарласан юм. Энэ нь уламжлалт хэв маягаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болон шилжилт, єєрчлєлт хийхэд бэлэн бус байгаа компаниудын хувьд тийм ч тааламжтай хүлээж авахгүй нь мэдээж байв. Єєрєєр хэлбэр ихээхэн тооны хэрэглэгч нар Oracle-аас нүүр бууруулж магадгүй байсан юм.

Гэсэн хэдий ч салхины чиглэл түүний талд байсныг цаг хугацаа харуулсан билээ. Олон тооны компаниуд бизнесээ интернэтэд шилжүүлж, энэ чиглэлийн хэдэн зуун компани шинээр мэндлэн гарч ирснээр Or¬acle асар хурдтай єсєж эхэлсэн. Харамсалтай нь энэ гялалзсан амжилт тийм ч удаан үргэлжлээгүй юм. 2000 онд Oracle-ын үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Ray Lane компаниас гарах болсноо мэдэгдсэнээр компани хямрал эхэлсэн юм. Ray Lane хэвлэл мэдээлэлийнхэнд хандан: "Larry Ellison-тэй хамтран ажиллах улам хэцүү болж байсан. Тэр бүхий л шийдвэрт єєрийн биеэр оролцохыг хүсдэг. Ямар ажилтан авах, тэр байтугай компанийн үйл ажиллагаанд зориулж ямар компьютер худалдан авах вэ гэсэн шийдвэрт хүртэл оролцдог" хэмээн мэдэгдсэн байна.

Ray Lane-ыг даган хэд, хэдэн дээд шатны удирдлагууд компанийг орхисноор зах зээлийн шинжээчид тухайн компанийн цаашдын тогтвортой ажиллагаанд эргэлзэх болсон юм. Удалгүй Oracle компанийн хувьцаа хурдтайгаар унаж эхэлсэн. Энэ үеэр e-business багц бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан боловч Larry Ellison-ын амласан хэмжээний сайн болж чадаагүй нь Oracle-ын нєхцєл байдлыг улам хүндрүүлсэн юм. Мєн 2001 оны 9 сарын 11-ны террорист халдлага, dot.com-ын хямрал, эдийн засгийн уналт зэрэг нь компаниуд мэдээлэл технологийн салбартаа зарцуулах зардлаа багасан нь Oracle-ын үйл ажиллагаанд хүчтэй нєлєєлсєн юм. Хєрєнгийн бирж дээрх Oracle-ын хувьцаа унахыг дагаад 2000 онд 58 тэрбумд хүрч байсан Larry El¬lison-ын хєрєнгийн хэмжээ 2004 онд 18,7 тэрбум болтлоо навс унасан байна.
Амьдралын хэв маяг
Larry Ellison-ын бусадтай таарамж муутай байдаг зан чанараас нь болж түүний гурван гэрлэлт салалтаар тєгссєн билээ. 1967 онд Adda Quinn-тэй гэрлэж, 1974 онд салсан. 1977 онд Mary Wheeler-тэй гэрлэсэн боловч тэдний гэрлэлт ердєє нэг жилийн л настай байсан юм. 1983 онд Barbara Boothe-тэй гэрлэж хоёр хүүхдийн аав болсон ч мєн л удалгүй хоёр тийшээ болжээ. Харин 2003 онд зохиолч эмэгтэй Melanie Craft-тай гэр бүл болсон. Larry Ellison єєрийн амьдралдаа "дуртай зүйлдээ байгаагийн хэрээр зарцуул" гэсэн зарчмыг баримталдаг гэхэд болно. Тэрээр усан онгоц, нисэх онгоц, японы соёлд гойд дуртай нэгэн юм. Єєрийн 20 сая ам.долларын єртєгтэй эдлэнгээ Япон загвараар засаж тохижуулсан нь энэ талын соёлд элэгтэйг нь харуулдаг. Саяхныг хүртэл түүний Malibu's Carbon далайн эрэг дэх 65 сая ам.долларын үнэтэй харш нь дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог байв.

Зєвхєн 2004 оноос 2005 оны хооронд нийт 180 сая ам.долларын єртєгтэй 12 үл хєдлєх хєрєнгийг худалдан авч байсан байна. Larry Ellison-ын хамгийн их сонирхдог зүйлсийн нэг бол завь, усан онгоц. Oracle компани хамгийн нэр хүндтэй завины томоохон уралдаануудыг ивээн тэтгэдэг ба єєрийн компанийн нэрэмжит тусгай уралдааныг тогтмол зохион байгуулдаг. 1998 онд Сиднейд болсон дарвуулт завины уралдаанд Larry Ellison нь "Sayonara" завиараа уралдаж түрүүлж байсан. Энэхүү уралдааны үеэр маш хүчтэй салхи гарсны улмаас 5 усан онгоц осолдож, 6 хүн амь эрсдэж байсан. Гараанаас 115 усан онгоц гарснаас ердєє 44 нь барианд орж чадсан энэ аймшигт уралдааны дараа Larry Ellison дахин хэзээ ч єєрийн биеэр уралдаанд оролцохгүй хэмээн тангаргалсан байна байна. Ер нь тэрээр єндєр хурдтай тоглоомоор тоглох дуртай. Түүний дуртай тоглоомуудаас нь хэдхэнийг дурьдвал: Marchetti, McLaren F1, 180-foot Sayonara г.м. Larry Ellison-ын бас нэгэн євєрмєц сонирхлын нэг бол биотехнологи. 1997 онд биотехнологийн салбарт 250 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийсэн ба энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд байнга санхүүгийн тусламж үзүүлдэг байна.

Түүний хамгийн их анхаарал хандуулдаг биотехнологийн салбар бол хєгширєлтийн эсрэг судалгаа шинжилгээний хэсэг юм байна. Ellison-ын нэрэмжит анагаах ухааны тєвийн захирал Richard Sprott: "Larry хүн тєрєлхтний амьдралын чанарыг сайжруулах энэ үйлст оролцохдоо хэзээ ч хувийн ашиг сонирхлын ємнєєс хандаж байсан удаа байхгүй" хэмээн мэдэгдсэн байдаг. Гэхдээ 63 настай тэрбумтан маань єєрийн хєрєнгєє энэ насандаа барахгүйгээ мэдээд насаа уртасгахыг хүсэж байхыг хэн ч үгүйсгэхгүй л болов уу. Түүний сүүлийн жилүүдэд хийсэн томоохон хандивуудаас дурдвал:
  • 2001 оны 9 сарын 11-ны террорист халдлагын дараа засгийн газарт үндэсний аюулгүй байдлыг сайжруулах, батжуулахад шаардлагатай програм хангамжуудыг хандивласан.
  • 2002 онд Ellison-ын нэрэмжит анагаах ухааны тєвийн жилийн тєсвийг 35 сая ам.доллараас 100 сая ам.доллар хүртэл єсгєхєєр болсон.
  • 2004 онд Forbes сэтгүүлийн хамгийн баян 400 хүний жагсаалтад орсон хүмүүс сайн санааны хандив єргєх үеэр Ellison єєрийн нийт хєрєнгийн 1 хувьтай тэнцхүйц буюу 151,092,000 ам.долларыг хандивласан байна.
  • 2006 онд Харвардын их сургуульд 115 сая ам.долларын хандив єргєжээ.
Oracle ба Ellison
Oracle нь 74 мянга гаруй ажилтантай, жилийн 18 тэрбумын орлоготой, 4,2 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг дэлхийн програм хангамжийн салбарын хоёр дахь том корпораци юм. Засгийн газрын яам, хэлтсүүд, хувийн бизнесүүд, санхүүгийн байгууллагууд бүгд л их, бага хэмжээгээр Oracle-ын бүтээгдэхүүнийг ашиглаж байдаг. Oracle корпораци єєрийн бүтээгдэхүүнээ зах зээл дээр хамгийн шилдэг нь байлгахын тулд байнгын шинэчлэлтийг хийж, хэрэглэгчдийг заавар зєвлємжєєр байнга хангаж байдаг. Larry Ellison амьдралынхаа 30 жилийг Oracle хэмээх энэхүү компанид зориулсан юм. Одоо тэр Oracle-ын 23 хувийн хувьцааг эзэмшдэг бєгєєд 18 тэрбумаар үнэлэгддэг байна. "Би эхний єдрєєс эхлэн Oracle-д инжинерээр ажиллаж эхэлсэн, одоо ч ажилласаар л явж байна" хэмээн нэгэн ярилцлагадаа Larry Ellison єгүүлсэн байдаг. 63 насыг зооглоод байгаа тэрбээр залгамж халаагаа хэн нэгэнд єгєх болсон хэдий ч үргэлжлүүлэн компанидаа ажилласаар.

Түүнээс 11 насаар дүү Bill Gates аль хэдийн энэ тал дээр арга хэмжээ авч эхлэн , єєрийн залгамж нараа аажмаар бэлтгэн єєрийгєє бага багаар чєлєєлж байгаа билээ. Одоо Bill-гүй Microsoft-ыг хүмүүс энгийнээр хүлээн авах бол харин Larry-гүй Oracle нэг л тєсєєлєгдєхгүй болов уу. Larry єєрийгєє компанийнхаа баннер болгон хүмүүсийн сэтгэлгээнд суулгасны ачаар "Larry Ellison=Oracle" гэсэн ойлголтыг бий болгосон. Oracle-ын түүхэнд Larry Elli¬son-ыг залгамжилж болохоор хэд хэдэн чадварлаг хүмүүс гарч ирсэн хэдий ч Larry бүгдийг нь ирсэн замаар нь буцааж орхисон. Хэдийгээр Larry Ellison Oracle-д зарцуулах цагаа багасгаж байгаа ч албан үүргээ ойрын хэдэн жилдээ єгєх бодолгүй байгаа бололтой. Larry Ellison бол Oracle-ын хувьд үнэмлэхүй эрх мэдэлтэй бєгєєд үүгээр түүнтэй эн зэрэгцэх байтугай ойртож очих хэн ч байхгүй юм.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Цахиурт хөндийн удирдагч
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailSteve Paul Jobs нь 1955 оны 2-р сарын 24-нд төрсөн. Jobs нь Сан Францискод төрөөд Paul, Clara гэх эцэг эхдээ өргөгдсөн байна. Түүний төрсөн эцэг эх нь Сири улсаас улс төрийн шинжлэх ухааны профессор болохоор ирсэн Joanne Carole Schieble and Abdulfattah Jandali гэдэг хүмүүс байжээ. Тэднийг гэрлэсний дараа Mona Simpson ..
Apple-ийн үүсгэн байгуулагч Steve Jobs-ийн зөвлөгөө
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailДэлхийн тэр бумтануудын нэг, бидний сайн мэдэх "Apple" корпорацийн vvсгэн байгуулагч Steve Jobs-ын ажил амьдралдаа мєрдєн, дагаж явдаг зарчимуудаас хvргэе. Тэрээр анх 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж ..
Ор хоосноос тэрбумтан болсон түүх
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnail“Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж ..
Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnailwww.gegeen.com Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас ..
Сахилгагүй удирдагч Larry Ellison
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailДэлхийн тэргүүлэх програм хангамжийн корпорациудын нэг болох Oracle компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison нь 1944 оны 8 сарын 17-нд New York хотод тєржээ. Larry Ellison бол мэдээлэл технологийн салбарын хамгийн холч хараатай удирдагч хэмээн бизнесийн хүрээнийхэнд алдаршсан нэгэн билээ. ..
Төрөлхийн компьютерчин Ларри Пейж
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailЛаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны єдєр Мичиган мужид тєржээ. Тэрээр Google-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бєгєєд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна.Ларри Пэйж ..
Хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч Carlos Slim Hel
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailЭртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар ..
Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailТа Michael Dell хэмээх нэрийг ємнє нь сонсож байсан уу? Магадгүй таны ажлын ширээн дээр байрлах компьютерийн дэлгэц дээр түүний нэр тодоос тод бичигдсэн байх биз. Тэрээр Америкийн тэрбумтан бизнесмен гэдгээрээ олны танил болсноос гадна Америкийн тэргүүлэх корпорациудын ..
Силикон хөндийн ЗУРААЧ
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailСиликон хөндийн ЗУРААЧ: Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Вознякийн тухай 2007 оны намар Apple компанийг үндэслэгчийн нэг Стив Вознякийн дурсамж "iWoz: Компьютерийн хорхойтноос түмний шүтээн болсон нь" (iWoz: From Computer Geek to Cult Icon) нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Олон хүний хувьд Возняк нь ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох