Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Алдартан Цахиурт хөндийн удирдагч

КТ.мн

Цахиурт хөндийн удирдагч

И-мэйл Хэвлэх PDF
Apple1Steve Paul Jobs нь 1955 оны 2-р сарын 24-нд төрсөн. Jobs нь Сан Францискод төрөөд Paul, Clara гэх эцэг эхдээ өргөгдсөн байна. Түүний төрсөн эцэг эх нь Сири улсаас улс төрийн шинжлэх ухааны профессор болохоор ирсэн Joanne Carole Schieble and Abdulfattah Jandali гэдэг хүмүүс байжээ. Тэднийг гэрлэсний дараа Mona Simpson гэдэг яруу найрагч охин дүү нь мэндэлсэн байна.(Түүний төрсөн дүү)
Steve Cupertino дунд сургууль, Homestead ахлах сургуулийг дүүргэсэн бөгөөд хичээлийн дараа Hewlett Packard компаны Palo Alto дээр байн байн ирдэг байжээ. Тэрээр удалгүй Steve Wozniak- тай зуны амралтаараа ажиллах болсон байна. 1972 онд Jobs ахлах сургуулиа төгсөөд Oregon мужийн Portland хотын Reed College-д элсэн оржээ. Хэдийгээр тэр эхний улиралд унасан ч, үргэлжлүүлэн аудитын ангид суралцсан байна.“Хэрвээ би коллежийнхоо нэг курсэд л унасан бол Макинтош хэзээ ч олон хэвлэлийн дардас юмуу пропорциональ зайтай фонтуудтай болохгүй байлаа” гэж тэр хэлсэн байдаг. 1974 оны намар Jobs Калифорнид буцаж ирээд Steve Wozniak- тай Homebrew Computer Club –ын хуралд суухад анхаарлаа хандуулж эхэлжээ. Түүний Энэтхэг явахын тулд гол зорилго нь мөнгө хадгалах байсан учраас хамгийн хүчирхэг видео тоглоомыг үйлдвэрлэгч Atari –д техникчээр ажилд орсон байна.
Jobs нь Reed College-ын анд Daniel Kottke-тай хамт оюун санааны гэгээрлийг хайхаар (Apple-ын анхны албан хаагч) энэтхэгрүү аялсан байна.Үсээ хусаж, энэтхэг үндэсний хувцас өмссөн Буддист хүн эргэж ирсэн гэдэг. Энэ хугацаанд Jobs амьдралын хамгийн чухал 2,3 зүйлсийн нэг сэтгэхүй судлалаар туршлагатай болсон гэж хэлсэн.
Тэр өмнөх ажил болох Atari –даа буцаж ирээд тоглоомыг илүү дэлгэрүүлэх микрочип бүтээх зорилгоо хэрэгжүүлсэн байна. Atari –г үүсгэн байгуулагч Nolan Bushnell машинуудаа шинэчлэхийн тулд чип бүрт 100 доллар санал болгожээ. Jobs микрочипийн дизайны талаар мэдлэг, сонирхол бага байсан бөгөөд хэрэв Wozniak олон тооны жижиг чип хийвэл тэдний хооронд ижил цалингаас болж хагарал үүснэ хэмээн Wozniak-тай хэлэлцээр хийжээ. Atari –г хамгийн их гайхашруулсан зүйл бол Wozniak угсралтын шугамыг нөхөн үйлдвэрлэхэд боломжгүй байсан тэр хэцүү дизайнтай чипийн тоог 50-аар бууруулсан явдал байлаа. Jobs хэлэхдээ тэр үед Wozniak бид хоёрт Atari ердөө 600 доллар (Бэлэн 5000$ өгөхийн оронд) өгдөг байснаас 300 долларыг Wozniak авдаг байлаа гэсэн байна.
Тэр 1976 онд Steve Wozniak- тай Apple компаныг хамтран байгуулсан юм. Apple нь жирийн хэрэглэгч, мэргэжлийн хэрэглэгчийн программ болох OS X үйлдлийн системийн Макинтош компьютерийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Мөн Apple нь дижитал хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн бөгөөд 200 сая iPod, 6 тэрбум iTunes онлайнаар худалддаг байна. Apple нь iPhone шинэлэг загварын гар утсаар гар утасны зах зээлд орж ирсэн юм.
Jobs Apple-ын хувьд бурхнаас заяасан онцгой авьяастай захирал гэж үнэмшихээр харагдаж байсан хэдий ч түүний ажилчдын зарим нь түүнийг хувиа хичээсэн тогтворгүй зантай удирдагч гэж тодорхойлдог байж. 1984 оны сүүлээр үйлдвэрлэлийн борлуулалт бүхэлдээ буурснаас шалтгаалан үйлдвэрлэлийг зогсоох тухай онцгой мэдэгдэл, дотоод эрх мэдлийн тэмцэлээсээ болоод Jobs Sculley хоёрын харилцаа 1985 оны 5 сарын сүүлээр муудсан бөгөөд Sculley түүнийг Макинтош салбарын удирдлагын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Next computer
Ингэсэн ч гэсэн Jobs Next Computer нэртэй өөр нэг компьютерын компани байгуулав. Энэ нь яг Apple Lisa тай адил байсан бөгөөд (1980- аад онд эхлүүлсэн хувийн компьютерын загвар бүтээх төсөл) үнийн хоригийн улмаас энэ үйлдвэрийг татан буулгах дээрээ тулж байсан хэдий ч Next машин бол технологийн дэвшилт байлаа. 1996 онд Apple Next-ийг 429 сая доллараар худалдаж авахаа мэдэгдсэн. 1996 оны сүүлээр худалдан авах үйл явц нь дуусаж Jobs үүсгэн байгуулсан компанидаа эргэн ирсэн билээ. Тэр удалгүй захирлууд нь итгэл алдарснаас шахан гаргасан Gil Amelio-гийн дараа Apple-д түр зуур ерөнхий захирлаар ажиллах болов. 1998 оны 3 дугаар сард ашиг орлогодоо анхаарлаа хандуулахын оронд Jobs Newton, Cyberdoc, OpenDoc гэх мэт төслүүдийг яаралтай зогсоосон байна.
Next-ийг худалдан авснаар компаны олж авсан технологи Apple –ийн Mac OS X –ийг хөгжүүлэхэд болон NeXTSTEP бүтээгдэхүүнийг гаргахад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан юм. Jobs-ийн удирдлаган доор анхаарал татам дизайнтай хүчирхэг брэнд болох iMac болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд оруулж ирснээсээ хойш Apple компаны борлуулалт нэлээд нэмэгдсэн. 2000 оны Macworld экспо дээр Jobs тур зуурын захирлын албанаасаа буун Apple –ийн хугацаагүй захирлаар албан ёсоор томилогдсон байна. Тэрээр ерөнхий захирлын албанд томилогдоод хэлэхдээ:
Ойрын жилүүдэд, компани бизнесээ өргөжүүлэн өөр дижитал цахилгаан хэрэгслүүдийг боловсронгуй болгон зах зээлд гаргана. iPod зөөврийн хөгжим тоглуулагч, iTune дижитал хөгжмийн программ, iTunes Store танилцуулснаараа манай компани электрон хөгжимийг түгээхэд тэсрэлт хийсэн. Apple iPhone, multi-touch дэлгэцтэй гар утас, iPod, интернэт төхөөрөмжийг танилцуулснаараа гар утасны бизнест хүчтэй орж ирсэн гэсэн байна. Jobs мөн ажилчдаа “жинхэнэ мастеруудын хөлөг” гэж боддог бөгөөд тэдний шинэ санаачлагыг урамшуулсан дариуд чухал шинэ санаачлага, гоёмсог дизайнтай бүтээгдэхүүнүүд гардаг гэж түр үздэг байна.
Jobs мөн бүх цаг үеийн хамгийн амжилттай, хайр татсан Toy Story, A Bug’s Life, Toy Story 2, Monsters, Inc, Funding Nemo, The Incredibles, Cars Ratatouille гэх мэт 8 хүүхэлдэйн киног бүтээсэн Pixar Animation Studios-ыг хамтран байгуулсан.Pixar нь эдгээр бүтээлүүдээрээ 20 Академийн шагнал хүртсэн бөгөөд дэлхий даяар кино театруудаар 4 тэрбумаас ч илүүг олж чаджээ.Pixar нь 2006 онд The Walt Disney компанитай нэгдсэн бөгөөд Steve одоог хүртэл удирдах зөвлөлд нь ажиллаж байна.
Jobs Beatles –ийн шүтэн бишрэгч бөгөөд үүнийгээ Paul McCartney –ийн концертын үеэр хэлэх боломж тохиосон бөгөөд мөн түүний 60 минутын Бизнесийн загварын тухай асуухад тэр гол санааг нь ингэж тайлбарласан байдаг:
Миний бизнесийн загвар бол Beatles. Саад бэрхшээл дунд нэг нэгнийхээ сөрөг хандлагыг дөрвүүлээ өөртөө хадгалан хэн хэн нь тэнцвэр барьдаг. Ингээд талууд нийлж байж бүгд агуу болдог. Бизнест агуу зүйлийг нэг хүн хийдэггүй, багийн бүх гишүүд үүнийг хийдэг юм.
Jobs бол идэвхтэй, шаардамтгай хүн. Форчун сэтгүүл түүний тухай тэмдэглэхдээ “тэр бол Цахиурт хөндийг удирддаг, өөрийгөө өргөмжилдөг хүмүүсийн нэг” гэж тодорхойлсон байдаг.Тайлбарлагчид Jobs; Jeffrey’s-ийн намтрыг бичигдчийн нэг Mike Moritz –ийн “The Little Kingdom” дээрээс түүний зан аашийг харж болно гэжээ.
2007 онд түүнийг Форчун сэтгүүл хамгийн хүчирхэг бизнесмэнээр тодруулсан юм. 2009 оны 1 дүгээр сарын дундуур Steve элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр ажлаа 5 сар орхисон юм. Jobs эхнэр, 3 хүүхэдтэйгээ Silicon Valley гэдэг газраа чангаанзны цэцэрлэг ургуулан амьдардаг.Харин одоо тэр ажилдаа эргэн ирж Apple-ын хувьцаа дахин өссөн.
А.Хулан
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Цахиурт хөндийн удирдагч
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailSteve Paul Jobs нь 1955 оны 2-р сарын 24-нд төрсөн. Jobs нь Сан Францискод төрөөд Paul, Clara гэх эцэг эхдээ өргөгдсөн байна. Түүний төрсөн эцэг эх нь Сири улсаас улс төрийн шинжлэх ухааны профессор болохоор ирсэн Joanne Carole Schieble and Abdulfattah Jandali гэдэг хүмүүс байжээ. Тэднийг гэрлэсний дараа Mona Simpson ..
Apple-ийн үүсгэн байгуулагч Steve Jobs-ийн зөвлөгөө
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailДэлхийн тэр бумтануудын нэг, бидний сайн мэдэх "Apple" корпорацийн vvсгэн байгуулагч Steve Jobs-ын ажил амьдралдаа мєрдєн, дагаж явдаг зарчимуудаас хvргэе. Тэрээр анх 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж ..
Ор хоосноос тэрбумтан болсон түүх
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnail“Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж ..
Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnailwww.gegeen.com Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас ..
Сахилгагүй удирдагч Larry Ellison
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailДэлхийн тэргүүлэх програм хангамжийн корпорациудын нэг болох Oracle компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison нь 1944 оны 8 сарын 17-нд New York хотод тєржээ. Larry Ellison бол мэдээлэл технологийн салбарын хамгийн холч хараатай удирдагч хэмээн бизнесийн хүрээнийхэнд алдаршсан нэгэн билээ. ..
Төрөлхийн компьютерчин Ларри Пейж
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailЛаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны єдєр Мичиган мужид тєржээ. Тэрээр Google-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бєгєєд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна.Ларри Пэйж ..
Хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч Carlos Slim Hel
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailЭртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар ..
Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailТа Michael Dell хэмээх нэрийг ємнє нь сонсож байсан уу? Магадгүй таны ажлын ширээн дээр байрлах компьютерийн дэлгэц дээр түүний нэр тодоос тод бичигдсэн байх биз. Тэрээр Америкийн тэрбумтан бизнесмен гэдгээрээ олны танил болсноос гадна Америкийн тэргүүлэх корпорациудын ..
Силикон хөндийн ЗУРААЧ
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailСиликон хөндийн ЗУРААЧ: Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Вознякийн тухай 2007 оны намар Apple компанийг үндэслэгчийн нэг Стив Вознякийн дурсамж "iWoz: Компьютерийн хорхойтноос түмний шүтээн болсон нь" (iWoz: From Computer Geek to Cult Icon) нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Олон хүний хувьд Возняк нь ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох