Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Тоймч Хийсвэр бус баялаг хэзээ орж ирэх вэ?

КТ.мн

Хийсвэр бус баялаг хэзээ орж ирэх вэ?

И-мэйл Хэвлэх PDF
12_outsourcingOutsourcing буюу Гадаадын єндєр хєгжилтэй орноос ажил авч хийх явдал монголд бодитой болжээ. Уг нь ч байсан л даа, гэвч 2008 онд тєр засгаас энэ ажилд анхаарал хандуулж тодорхой хэмжээний мєнгє тєсєвлєсєн юм. Монгол бол далай тэнгисээс алс хол байдаг учир бүх барааг газраар єндєр үнээр тээвэрлэх шаардлагатай болдог. Энэ нь ямар нэгэн бодитой, физик бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортод гаргахад үргэлж саад болдог юм. Єєрєєр хэлбэл тээврийн маш их зардал нэмэгдээд тухайн бүтээгдэхүүний үнийг єндєр болгочихдог ажээ.
Харин тээврийн зардал багатай дамжуулж болох ажлын хамгийн сонгодог жишээ бол мэдээллийн технологийг ашигласан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ билээ. Тухайлбал програм хєгжүүлэх, тестлэх, вэб сайт ажиллуулах, зохиол бичих гэх мэтийг дурдахад хангалттай. Энэ жагсаалтыг үргэлжлүүлэх юм бол маш урт болох юм. “Дэлхий бєєрєнхий биш” номон дээр яг үүний тухай єгүүлдэг шүү дээ. Монгол орон outsourcing-д анхаарал хандуулах нь зүй ёсны хэрэг юм. Яагаад гэвэл бид асар том газар нутагтай, цєєхєн хүн амтай, оюуны єндєр потенциалтай билээ. Харин ч бид энэ асуудалд ихээхэн хоцорч анхаарч байх шиг. Ядаж л outsource гэсэн монгол хүнд хэлэхэд хүнд хэллэгийг орчуулах, тохиромжтой нэр томьёог нь одоо ч олоогүй л байна.
Монголд яг outsourcing хийгээд мєнгє олж байна уу гэхээр бас байдаг юм байна аа. Даанч тэд их нуугдмал байдаг. Нэгдүгээрт татварынхнаас нуугддаг бололтой, хэрвээ хэт их ил гарч олны нүдэнд єртєєд эхэлбэл татварынхан элдэв шалгалт оруулж дарамталж эхэлдэг. Хоёрдугаарт бизнесээ хамгаалах, єрсєлдєгч гарч ирүүлэхгүй гэсэн санаа байж болох юм. Гуравдугаарт боловсон хүчин, чадварлаг програм хєгжүүлэгчээ бусад компаниудад алдахгүй гэсэн болгоомжлол байгаа. “Алаагүй үнэгний арьс сайхан” гэдэг шиг олж амжаагүй мєнгє маш сайхан санагдаж юу юугүй хаалганы гадаа ирчихсэн мэт санагдаж бушуухан л уг их мєнгийг авмаар санагдаж байна. Гэтэл үнэндээ outsource хийнэ гэдэг нь тийм ч амар ажил биш ажээ. Үүнийг уг ажлыг хийж үзсэн болон одоо хийж байгаа хүмүүс, компаниуд бүгд баталж чадна.
“Дэлхий бєєрєнхий биш” номон дээр Энэтхэгийн жишээг олноор дурдсан байдаг. Жишээ нь утасны дуудлагад хариулдаг ажлыг хилийн чанадаас хийдэг Энэтхэг компанид ойролцоогоор 1500 гаруй хүн ажилладаг гэжээ. Хамгийн гайхалтай нь тэд єдєрт л ажилд орох гэсэн 700 єргєдєл авдаг гэж байгаа. 700 єргєдєл гэж юу болохыг та тєсєєлж байна уу? Бүтэн боодол цаас дотроо 500 ширхэгтэй байдаг шүү дээ. Гэтэл боодол дээр нэмээд дахиад хагас боодол цаас нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ єргєдлийн маягт 2 хуудас байдаг бол 3-4 боодол цаас болж байна. Энэ их єргєдлєєс шигшиж шигшиж 6-хан хувийг нь авдаг гэж байгаа. Англи хэлэндээ үнэхээр гайгүй, үнэхээр ажил хийх сонирхолтой эсэх гэх мэт олон зүйлийг анхаарч шилдэг боловсон хүчнийг сонгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн ам ихтэй гэдэг үзүүлэлт нь одоо эргээд тэдний давуу тал болжээ.
Гэтэл Хятадын тєлєєлєгч энэ тал дээр юу гэсэн гээч. “Энэтхэгчүүд хар багаасаа Англи хэлийг сурдаг нь үнэн. Энэ нь тэдний давуу тал мєн л дєє. Гэвч бидэнд илүү давуу тал бий. Бидэнд илүү чадварлаг оюутнууд, шинээр тєгсєж байгаа боловсон хүчний тоо илүү их. Эднээс сайн англи хэлтэй хүмүүсийг нь түүхэд л хангалттай” гэсэн юм даа. Аргагүй л давуу талаа мэдэрсэн хүний үг юм. Гэтэл бидний хувьд давуу тал юу вэ? Эхлээд нь давуу биш, сул талаа дурдаж үнэнээр нь хүлээн зєвшєєрєх хэрэгтэй. Бид хэтэрхий цєєхүүлээ. Цєєхєн цєєхєн гэхэд хэтэрхий цєєхєн юм. Манай улсын хамгийн том програм хангамж хєгжүүлдэг компанийн боловсон хүчин гэхэд 100 хүрэхгүй л байгаа юм. Цэвэрлэгчээс нь эхлүүлээд бүгдийг нь хамж шимж тоолоод тэр шүү дээ. Тэрнээс жинхэнэ шаардлага хангахуйц програм хєгжүүлэгч багийн гишүүдийг тоолбол 20-оос хэтрэхгүй. Гэтэл Хятад, Энэтхэгийн жирийн нэг жижгэвтэр компани л иймэрхүү хүнтэй.
Монголд хэдэн жилийн ємнєєс outsourcing хийдэг нэгэн жижиг компани бий. Тэднийх 4-хєн програм хєгжүүлэгчтэй. Үндсэндээ захиралтайгаа нийлээд 5-уулаа л юм уу даа. Тэд ямар нэгэн гадаадын компаниас єєртєє хир таарсан жижиг ажил аваад түүнийгээ яс хийж чаддаг байх. Лав л манай улсын 5 хүн ажлаа хариуцлагатай хийгээд хангалттай орлоготой байж чадаж л байгаа юм байна. Сайн хэрэг шүү.Манай улсын хүн амын тоо маш бага бол яг түүнтэйгээ адил програм хєгжүүлчих хэмжээний туршлага, чадвартай чадварлаг програм хєгжүүлэгч хүн тун цєєхєн. Яг нарийн тоолбол инээд хүрмээр тоо гарч мэдэх юм. Багцаагаар томхон компанид 5-аас ихгүй, жижиг компанид 1-2 гэхээр ямар санагдаж байна. Ингээд тооцоолбол шаардлага хангахуйц компани 40 гаруй гэж тоолбол 40*5=200 хүн л байна даа. Эд нэг дороо цуглаж дєнгєвєл бүгд єндєр чадвартай гэдэг үүднээс гадаадын ямар ч компанитай єрсєлдєж чадах юм. Харин талын нэг асгасан шагай шиг болохоор єрсєлдєх нь битгий хэл гал алдчихгүй л явах нь чухал байна.
Єнєєдєр боловсон хүчний асуудал монголд хамгийн хүнд байгаа. Гадаадад хүн гаргах нь битгий хэл хамгийн єндєр цалинтай ажилд авъя гээд байхад хүртэл хүн олдохгүй хүндхэн байна. Үүнийг баталж ядаад байх юм байхгүй. Дурын нэгэн єдєр тутмын сонин аваад ажилд авна гэсэн зарыг харахад л хангалттай. Томоохон компаниуд бүгд л мэдээллийн технологийн ажилтан єндєр цалинтай авна гэсэн байгаа. Програм хангамж хєгжүүлэгч нэг компани ийм зарыг маш олон хоног явуулсан юм. 40 гаруй єргєдєл ирснээс шаардлага хангах нь ердєє л 2-хон байсан гээд бод доо. Тэгэхээр чинь юун шигших, уг хоёрыг дуугүй л авахаас єєр яах билээ. Нєгєє хоёр нь хэсэг хугацааны дараа ажлаас гарчихвал хүн ажилд авах уг нүсэр ажил ямар ч үр дүнгүй болох нь тэр.
Гадаадаас ажил авч хийнэ гэдэг хичнээн чухал, хичнээн хариуцлагатай ажил гээч. Уг ажлыг унагавал бидэнд ирэх мєнгє ч яамай, нєгєє ажил єгсєн компанид бүр их хор хохирол учирна. Ер нь манайхан ажил авч хийсэн боловч мэр сэр ингээд унагачихсан тохиолдол нилээд байдаг юм билээ. Гайхуулаад байхаар мэдээ биш болохоор үүнийгээ тас нуух нь лавтай. Ингэхээр outsourcing хийнэ гэдэг нь ихээхэн хариуцлагатай ажил юм. Ажил унаж манай ашиг орлого яамай гэхэд бидэнд итгэж ажлаа єгсєн нєгєє талаа яах билээ. Ингэхээр ямар ч тохиолдолд хийнэ гээд авсан ажлаа дуусгах л хэрэгтэй. Эндээс үүдээд нэгэн дүгнэлт гарна. Єєрєєр хэлбэл туршлагагүй компаниуд нь эндээ л “том” гэгдэж байгаа харьцангуй туршлагатай хэдийгээ түших нь эцсийн дүндээ монгол оронд маань хэрэгтэй юм болов уу.
Бидний бас нэг томоохон сул тал гэвэл бидний ур чадварын асуудал юм. Бидэнд маш их потенциал байгаа гэдгийг бахдалтайгаар хэлж чадах боловч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг дээр үнэхээр харамсалтай дүр зураг харагдаж байна. Бид уйдамхай, залхуу, цагийг үнэлж сураагүй, аливаа зүйлийг гүйцэд сурах ашиглах тал дээр єндєр хєгжилтэй орнуудаас хол хоцорч байгаа ажээ. Мэдээж єндєр чадвартай хүмүүс байгаа боловч тэд дэндүү цєєхєн. Єнєєдєр аль ч байгууллагад очсон нэг л их “завгүй, цаггүй” гэсэн хүмүүсийг та олж харна. Гэтэл цаггүй гэх тусмаа л бүр их бага зүйл бүтээж завгүй гэх тусмаа л дэмий зүйлд зарцуулах цаг гаргаад байх нь гайхалтай. Гэтэл гадаадын компаниудад ажилладаг мэдээллийн технологийн хүмүүс бүх хэрэгцээт зүйлд цаг гаргаж дєнгєєд байгаа нь тэд цагийг хамгийн үр бүтээлтэйгээр ашиглаж хуваарилж чаддагт л гол ялгаа нь байгаа юм. Тэд үндсэн ажлаа дээд зэргээр амжуулахын сацуу ном бичиж, телевизийн нэвтрүүлэгт оролцож, хувийн вэб сайтаа дэлхийн ямар ч сайтаас дутахгүй хэмжээнд ажиллуулж, сайхан амарч, аялж жуулчилж байна. Гэтэл монгол програм хєгжүүлэгчдийн хувьд амжихгүй байна гэсэн ганц үгээр л ам таглах нь бий.
Монгол компаниудын хувьд боловсон хүчнээ алдана гэсэн хамгийн том аюул байдаг. Харамсалтай нь боловсон хүчнээ гадаадад гэхээсээ илүү дотооддоо алдах нь түгээмэл. Байр сууриа олоогүй залуухан хүүхдүүд компаниудыг ч гүйцээнэ шүү дээ. Ер нь мэдээллийн технологийн тэр тусмаа програм хангамж хєгжүүлэх ажил нь их хүнд, тухайн хєгжүүлэгчээс олон жилийн туршлага, ур чадвар шаарддаг. Шинэхэн тєгссєн залуугаас тєгс буюу нилээн сайн үр дүн шаардах ямар ч аргагүй. Хамгийн гол нь туршлага их шаарддаг. Єєрєєр хэлбэл муу ч сайн ч нилээд хэдэн жил тасралтгүй програм хєгжүүлсэн хүн л хамгийн их хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр компаниуд ажилд авахдаа ємнє нь хаа нэгтэй ажиллаж байсан туршлагатай хүн авахыг эрмэлздэг. Ингээд л яалт ч үгүй хэн нэгний хүнийг булаана гэсэн үг дээ. Аа харин, єндєр чадвартай хүмүүс нь хангалттай тоотой бол шинэхэн нєхдийг ажилд авахад асуудалгүй. Єєрєєр хэлбэл дотооддоо сургах хүчин чадалтай боллоо гэсэн үг.
Монгол улсын боловсон хүчин бэлтгэж байгаа асуудал нилээд хүнд байдалд орсон нь үнэн юм. Сургуулиас бэлтгэн гаргаж байгаа програм хєгжүүлэгчид наад захын шаардлага хангадаггүй гэдгийг бүх мэргэжлийн компаниуд ам нэгтэй баталдаг. Энэ нь шинэхэн тєгсєгчийг ажилд авах сонирхлыг эрс бууруулж байгаа юм. Мэдээж гялайж гялтайх ганц нэг хүүхэд байлгүй яахав. Гэвч тэд нь гарын 5-н хуруунд багтах нь харамсалтай. Яагаад гэвэл мэдээллийн технологи нь єєрєє асар хурдтай хєгжиж байгаа юм. Єчигдєр моодонд орж байсан програмчлалын хэл, технологи нь єнєєдєр нь хамгийн мууд тооцогдох нь жирийн үзэгдэл. Энэ болгонд байнга зохицож байхгүй бол зах зээлийн ширүүн єрсєлдєєнд нам цохиулна. Тэгтэл манай улсын сургуулиуд энэ хєгжлийг гүйцэхгүй байгаа юм. За, цаашаа сул талаа дурдъя. Боловсон хүчнээс гадна мэргэжлийн компаниудад бас томоохон бэрхшээл буюу сул тал байдаг нь санхүүгийн асуудал. Олон улстай харилцана гэдэг бол тоглоом биш. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг компани гэрээгээ зєрчиж ажлаа дуусгаж чадахгүй болчихвол тухайн улс тэр чигээрээ манайхаас ажлуудаа татчихвал яана. Гаднын компаниуд иймэрхүү томоохон ажлууд дээр нэгдсэн байдалтай хандах нь их түгээмэл байдаг. Єєрєєр хэлбэл ямар нэгэн холбоо, байгууллагаар дамжина гэсэн үг. Ингээд л бидний нэг алдахад бидний нэр хүндийг тэр чигт нь баллах магадлалтай болж байгаа юм даа.
Санхүүгийн хувьд сул дорой байна гэдэг бол үнэхээр асуудал мєн шүү. Єєрєєр хэлбэл ажлаа гүйцэтгэж байтал тооцоолоогүй нэг л алдаа, нэг л сүйрэл болоход түүнийг шийдэх санхүүгийн хүчин чадал байхгүй байна гэсэн үг. Нєєц мєнгєтэй бол бүр арга ядахад єєр компанийг хєлслєх, єєр боловсон хүчнийг түр ажиллуулах боломж бий болно. Гэтэл ингэж чадахгүй болчихлоо гэхээр ямар хүнд байдалд ажиллаж байгаа нь танд ойлгогдож байгаа гэж найдъя. Алдаа гаргах эрхгүй гэсэн үг. Монголд санхүүгийн хувьд хүчирхэг болсон нэг ч компани байхгүй. Хэрвээ хүчирхэг байсан бол та тэдний босгосон хамгийн орчин үеийн хийцтэй тусгай барилгыг хотын тєвд олж харах ёстой байсан юм. Тэр барилгад ажилд орно гэдэг бол монгол хүний хувьд мєрєєдєл, нэр тєрийн хэрэг байх нь гарцаагүй. Гэтэл ийм барилга байхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Бусад томоохон бизнесийн дайвар маягтай (охин компани гэсэн үг) компаниуд бол мэр сэр бий л дээ. Харин цэвэр мэргэжлийн програм хєгжүүлэгч компани санхүүгийн хувьд хангалттай болтол дахиад хэдэн жилийн хүнд хэцүү он жилүүдийг єнгєрєєх шаардлагатай байгаа юм.
Санхүүгийн хувьд сулхан байгаа нь боловсон хүчнээ алдах хамгийн том аюул болоод байна. Мэдээж хангалттай мєнгєтэй болохын тулд дотоодоосоо биш гаднын асар их зах зээлээс халбагадах шаардлагатай юм. Ингээд эцсийн дүндээ шинэ он маань мэргэжлийн програм хєгжүүлэгч компаниудын жинхэнэ яс чанарыг шалгах жил ажээ. Хэрвээ энэ онд амжилтгүй ажиллаж нэр хүндээ унаган найдваргүй орон гэсэн ойлголтыг тєрүүлэх аваас үүнийг засаж залруулахын тулд дахиад хэдэн жилийг єнгєрүүлэх шаардлагатай болно. Тэгэхээр ийм хүнд байдалд орохгүйн тулд бид амжилттай ажиллахаас єєр аргагүй юм. Амжилттай ажиллахын хамгийн эхний суурь нь хоорондоо ойлголцож нэгдэн нягтрах явдал юм гэдгийг КТ онцлон тэмдэглэж байна. Тэгтэл гаднаас ажил авна гэдгийг амтат бялуу мэт тєсєєлж хэт туршлагагүй, цэл залуухан компаниуд хэтэрхий шунан дайрч орсноос нэг мєсєн сєхрєх, улс орныхоо нэр хүндийг унагах, бусдадаа гай тарьж мэдэх юм. Иймээс зарим хэт жижиг компаниуд нь нэг удаадаа єнжиж арай томчуудынхаа хэрхэн ажиллаж байгааг ажиглах, эсвэл тэдэнд тусалж жижиг дэд ажлуудыг нь гүйцэтгэж єгч болно.
За ингээд эцэст нь єєрсдийнхєє давуу талаа дурдъя. Бидний давуу тал бол үндсэндээ бидний оюун ухааны єндєр потенциал л юм. Яваа яваандаа бид хамгийн их ур чадвар шаардсан, хамгийн хүнд ажлуудыг л хийдэг имижтэй болчихвол үнэхээр сайхан аа. Бид цєєхүүлээ учраас олон хүний хүчээр бүтдэг ажлуудыг авахад тийм ч тохиромжтой биш. Харин маш єндєр ур чадвартай цєєхєн хүн хийдэг тєвєгтэй ажлуудыг хийх тал руугаа анхаарч явахад болох болов уу. Мэдээж эхний ээлжид хамгийн үнэлгээ багатай, хамгийн онцгүй ажлуудыг хийх нь гарцаагүй. Эдгээр ажлуудыг 2 дахин богино хугацаанд 2 дахин илүү чанартай хийж чадвал тэд бидэнд илүү чадварлаг ажлуудыг єгєх болно. Ингээд 2008 онд амсхийх ч завгүй ажиллах програм хєгжүүлэгч мэргэжлийн компаниудад єндєр амжилт хүсэж санхүүгийн хувьд ч тэр, боловсон хүчний хувьд ч тэр бат ган суурьтай болохыг хүсье.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
МТ-ийн ажлын байрны ирээдүй
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailОлон улсад зарим МТ-ийн ажлууд байхгүй болох буюу ажлын байр нь цөөрөх гэнэ. Нэр хүнд бүхий 1000 компанид судалгаа явуулсны эцэст тун сонирхолтой дүгнэлтүүд гарсан байна. Хүн болгон ирээдүйд IT-ийн ажлууд хамгийн их моодонд орно гэж бодож байгаа бол зарим тохиолдолд эсрэгээр ..
Вэб арчлахуй
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailОрчин үеийн бүхий л бизнесүүдэд компьютер болон өндөр технологийн тоног төхөөрөмжүүд, тусгай технологиудыг ашиглах шаардлагатай болсон. Түүнчлэн бизнесийг хийхэд улам их өндөр чадвар, нарийн ур ухаан хэрэгтэй болжээ. Өрсөлдөгчөөсөө ялгарах, зах зээлд тэргүүлэхийн тулд ..
Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailГэрлийн оптик технологийн ашиглан өгөгдлийг дамжуулдаг шилэн кабель хүн төрөлхтний амьдралд орж ирсэн хугацаа нь богино боловч хийсэн бүтээсэн нь агуу ажээ. Өнөөдөр тив дэлхий алгасан харьцахад бидний гол гүүр зам маань энд яригдаж байгаа шилэн кабель шүү дээ. Өгөгдлийг ..
Монгол брэнд ирээдүйг харах цонх
2009 оны 7-р сарын 19, Ням гариг | КТ
article thumbnailТэгвэл єнєєдєр монголд энэ салбар дээр 2-3 томоохон компани үзэлцэж зах зээлийг эзэгнэж байна. Энэ бол MCS Electronics, BSB Electronics гэдэг нь ойлгомжтой. Эд хамгийн шилдэг брэндүүдийг шилдэг үйлчилгээтэй нь цуг оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгодог билээ. Гэвч эдний ..
Google хайлтын нууцаас
2009 оны 7-р сарын 12, Ням гариг | КТ
article thumbnailНууц ч гэж дээ, уул нь Google-ийн лавлах системд байж л байдаг эд л дээ. Гэвч хачирхалтай нь дэлхий даяар энэ нэмэлт боломжуудыг огт мэддэггүй гэх юм. Манай улсын интернэт хэрэглэгчид ч гэсэн бараг мэдэхгүй байх шүү. Єєрєєр хэлбэл Google хайлтын системд хайлтынхаа үр дүнг илүү ..
2007 оны шилдэг 100 бүтээгдэхүүн
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailЭхний 50 бүтээгдэхүүнийг өмнө нь танилцуулсан билээ. Єнєє үед бүхий л чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш олон сонголт, нэр тєрлєєр ангилагдах болсон. Єдєр бүр дэлхий дахинд хэдэн мянган шинэ вэб хуудас, хүчирхэг процессор, гайхалтай єндєр нягтралын дэлгэцүүд, ..
Хийсвэр бус баялаг хэзээ орж ирэх вэ?
2009 оны 7-р сарын 08, Лхагва гариг | КТ
article thumbnailOutsourcing буюу Гадаадын єндєр хєгжилтэй орноос ажил авч хийх явдал монголд бодитой болжээ. Уг нь ч байсан л даа, гэвч 2008 онд тєр засгаас энэ ажилд анхаарал хандуулж тодорхой хэмжээний мєнгє тєсєвлєсєн юм. Монгол бол далай тэнгисээс алс хол байдаг учир бүх барааг газраар єндєр ..
Сайтуудын тэмцэл
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailRose.mn, olloo.mn гэх мэт сайтууд єнгєрсєн жилүүдэд чимээгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулан бага ч гэсэн ашиг олсоор л байлаа. Тэдний чимээгүй байсны гол шалтгаан нь єрсєлдєгч гаргаж ирэхгүй, бусдын анхаарлыг татахгүй гэсэн тактик ч байсан байж мэдэх юм. Хүн асуухаар “ямар ч ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох