Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Тоймч Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд

КТ.мн

Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд

И-мэйл Хэвлэх PDF
39_cabelГэрлийн оптик технологийн ашиглан өгөгдлийг дамжуулдаг шилэн кабель хүн төрөлхтний амьдралд орж ирсэн хугацаа нь богино боловч хийсэн бүтээсэн нь агуу ажээ. Өнөөдөр тив дэлхий алгасан харьцахад бидний гол гүүр зам маань энд яригдаж байгаа шилэн кабель шүү дээ. Өгөгдлийг гэрлийн хурдаар дамжуулдаг учраас л энд байгаа юм шигээр харьцаж чадаж байгаа юм
Тэгвэл бид хот дотроо, улс дотроо гэрлийн хурдаар харьцах цаг ирсэн байна. Юун тухай яриад байна вэ гэвэл бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг суурин телефон ярианы тухай юм. Одоогоос 10-аадхан жилийн өмнө утас тавиулна гэдэг амаргүй байлаа. Дараалалд орж өөрийн ээлжээ хүлээдэг байсан юм. Тэрнээс өмнө буюу 20 жилийн өмнө бол гэртээ утас тавиулна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил байлаа. Тэгвэл 30 жилийн өмнө зөвхөн дарга нар, нэрт хүмүүс л гэртээ утастай байдаг бөгөөд хэрвээ утас тавиулж чадсан бол нэг насны мөрөөдөл биелсэнд тооцож болно. Тэгэхээр 30 жилээс өмнө 40 жилийн өмнө юу болдог байсныг төсөөлөхөд ч бэрх байна. Тэр үед утас гэдэг бол гайхамшиг байсан биз дээ.
Тэгвэл өнөөдөр юу болж байна вэ? Гэртээ утастай айлыг хэн ч тоохгүй, тоохгүйгээр үл барам ашиглах нь ч багасаж байгаа шүү дээ. Цахилгаан Холбоо хэмээх төмөр мэт ажиллагаатай компани ашгүй нэг өрсөлдөгчтэй болж байдал эсрэгээр эргэх сайхан цаг иржээ. Энэ бол IP77 хэмээх нэр бүхий үйлчилгээг бидэнд хүргэх зорилготой Skynetcom компани юм. Тэд суурин утасны үйлчилгээний зах зээлд 2 дахь өрсөлдөгч болон гарч ирж байна. Тэдний бүхий л зүйлс шинэлэг, эрч хүчтэй, онцлогтой. Тэд уламжлал зэс утас татахгүй бөгөөд харин оронд нь дэлхийн амьдралыг өөрчлөөд байгаа, хавтгай болгоход гол түлхэц болсон шилэн кабель татах ажээ. Шилэн кабель нь багтаамж ихтэй боловч асар хурдтай гэдгийг та нэгэнт мэдэж авсан. Тэгэхээр шилэн кабель танайд ороод ирсэн бол уг замаа ашиглан бусад олон төрлийн үйлчилгээг нэмж авах боломжтой юм.
Мэдээж Skynetcom компани энэ бүхнийг сайтар тооцоолж байгаа нь лавтай. Гэвч тэдний өрсөлдөгч бол олон арван жил тогтвортой ажиллачихсан, асар их туршлагатай, олон зуун мянган хэрэглэгчдийг өөртөө нэгтгэж чадсан үнэхээр монополь компани юм. Хэдийгээр тэдний технологи хоцрогдож эхэлж байгаа, үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй зүйл их хэдий ч тэднийг басаж огт болохгүй. Яагаад гэвэл Цахилгаан Холбоо компанид чадварлаг инженерүүдээс эхлээд л мөнгөөр тооцож боломгүй давуу талууд их юм. Тэд бол хотын хамгийн шилдэг байрлалд томоос том байртай, олон зуун чадварлаг бас гар нийлсэн ажилтнуудтай, тодорхой хүрээлэлтэй, олон зуун мянган хэрэглэгчтэй, яг мөнгөөр тооцох юм бол маш их тоо гарах нь тодорхой тийм л их хөрөнгөтэй компани билээ. Өөрөөр хэлбэл тэд хамгийн шилдэг маркетингийн багийг багагүй мөнгөөр худалдаад авчих чадалтай л компани даа. Аа харин, шилдэг маркетингийн баг юу бүтээж чаддагийг та Глобал CEO болон ноён Трампын шоунаас тодорхой харсан шүү дээ.
Тэгэхээр Skynetcom нь шилдэг зэвсэгтэй боловч маш хүнд тулаанд орж байгаа анчнаас өөрцгүй юм. Илүү тодорхой зүйрлэл хэлбэл нум сумтай анчин арслан заантай тулалдаж байгаа мэт л харагдах ажээ. Гэхдээ хүн амьтан 2 тулалдахад хэн нь ялах вэ? Хүнд нь илүү магадлалтай байгаа гэж дүгнэж болохоор байна. Яагаад гэвэл хүн нь ухаанаар илүү, авхаалж самбаатай, шилдэг зэвсэгтэй, хэрвээ өрсөлдөгчөө нухаж чадахгүй бол өөрөө өлсөж үхэх аюултай. Иймээс ялахаас өөр аргагүй юм. Шилэн кабель оруулж ирснээр та хамгийн хямдаар утсаар ярихаас гадна орчин үед авч болох ихэнх үйлчилгээг авч чадна. Интернэтийн холболт, кабелийн телевиз зэргийг дурдаж болох юм. Өнөөдөр танай гэрийн хаалгаар хэдэн кабель орж байгаа вэ? Телефон утасны нарийн зэс утас, Сансар кабелийн бондгор цагаан 2 бол лавтай байгаа гэж бодож байна.
Зарим айлуудад нь интернэтийн шилэн кабель орсон байж болно. Тэгвэл энэ бүхнийг ганцхан кабелиар л шийдэх нь байна шүү дээ. Шинээр баригдаж байгаа барилгууд болон шинэ байранд орж байгаа айлууд эргэлзэх юмгүйгээр шинэ технологийг сонгож таарна. Үнийн хувьд хямд боловч хэд дахин илүү боломжтой болохоор тэр шүү дээ. Харин нэгэнт утсаа тавиулаад олон жил болчихсон айлуудын хувьд төвөгтэй юм. Гэвч Skynetcom өөрсдөө хэрхэн ажиллахаас эдгээр хур хэрэглэгчдийг хөдөлгөж чадах эсэх нь хамаарна. Эднийг л хөдөлгөхгүй бол шинэ хэрэглэгчид нь тэднийг тэжээхэд багадах бол нэгэнт хэрэглэгчдээс нь булаагаад эхэлбэл Цахилгаан Холбоо зүгээр суухгүй. Үнэхээр ширүүн тэмцэл өрнөх нь дээ. Монголын кабелийн телевизийн ертөнцөд болсон шиг үйл явдал битгий болоосой л гэж залбирахаас. Сансар кабелийн телевиз өнөөдөр монголын зах зээлийн 70-80 гаруй хувийг дангаараа эзэгнэж байгааг та бид харж байна.
Тухайн үед Хийморь хүчтэй өрсөлдөж байсан боловч одоо нэгэнт үгүй болсон. Өнөөдөр Сансарын ганц гайгүй өрсөлдөгч нь Супер Вижн болоод байгаа боловч тэд хэрэглэгчдээс нь гавьтай булааж чадахгүй л байгаа. Богино хугацаанд хурдтай булааж чадахгүй бол яваандаа сульдах, зардлаа дийлэхгүй аюултай болдог. Олигтой өрсөлдөгчгүй болоод ирэхээрээ л компани болохоо болиод эхэлдэг. Тэгвэл энэ байдал Сансар дээр ч гэсэн зарим талаараа илэрч л байгаа. Хэрэглэгчид нэгэнт мөнгө төлж үзээд байхад киноныхоо сувгийн доогуур зар явуулах, дүрс муу байна гэсэн гомдолд огт хариу өгөхгүй байх, гадаадын шинэ сонирхолтой суваг оруулж ирэх тал дээр хойрго хандах гэх мэт дутагдлууд нүдэн дээр л байгаа шүү дээ. Жишээ нь доогуур нь зар урсаж байгаа киног хэн тавтай, кайфтай үзэх билээ дээ. Киногоо үзэх үү, зараа унших уу гэсэн балай сонголтыг хүчээр хийлгэнэ гэж байх уу?!?
Skynetcom бий болоод боломжийн тооны хэрэглэгчтэй болчихвол маш олон үйлчилгээн дээр хөгжингүй үсрэлт гарах нь тодорхой байна. Интернэт холболт тавиулах, дүрсээ харж утсаар ярих гэх мэт шинэ дэвшилтэт үйлчилгээнүүд мөн ч ойрхон байна даа. Харамсалтай нь суурин телефон үйлчилгээг хэрэглэгчид тэр болгон шууд сольчхож чадахгүй юм. Үүрэн телефон утас бол өөр хэрэг шүү дээ. Симээ гаргаж хаяад л шинийг авахад болно. Яг энэ чанараас болоод Юнител богино хугацаанд боломжийн хэрэглэгчидтэй болж чадсан. Олон жил болсон Мобикомоос уйдсан хэрэглэгчид уухайн тас л оператораа сольсон гэдэг. Юнителийн хэрэглэгчдийн ердөө 5 хувь нь цоо шинээр утастай болж байгаа хэрэглэгчид байдаг бол үлдсэн нь 95 хувь нь өөр оператораас урваж орж ирсэн гэдэг баттай судалгаа бий. Өөр гэдэг нь хэн бэ гэдгийг та гадарлаж байгаа биз ээ.
Skynetcom компани цаашдаа хэр ажиллах вэ гэдэг төлөв энэ оны эцэс гэхэд харагдах болно. Тэгэхээр энэ зун бол тэдний хувьд хамгийн чухал зун байх бөгөөд орондоо ч орох завгүй гэдэг шиг л байх биз ээ. Харин тэдэнд туслах таны хамгийн том тус бол тэдний хэрэглэгч болох явдал юм.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
МТ-ийн ажлын байрны ирээдүй
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailОлон улсад зарим МТ-ийн ажлууд байхгүй болох буюу ажлын байр нь цөөрөх гэнэ. Нэр хүнд бүхий 1000 компанид судалгаа явуулсны эцэст тун сонирхолтой дүгнэлтүүд гарсан байна. Хүн болгон ирээдүйд IT-ийн ажлууд хамгийн их моодонд орно гэж бодож байгаа бол зарим тохиолдолд эсрэгээр ..
Вэб арчлахуй
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailОрчин үеийн бүхий л бизнесүүдэд компьютер болон өндөр технологийн тоног төхөөрөмжүүд, тусгай технологиудыг ашиглах шаардлагатай болсон. Түүнчлэн бизнесийг хийхэд улам их өндөр чадвар, нарийн ур ухаан хэрэгтэй болжээ. Өрсөлдөгчөөсөө ялгарах, зах зээлд тэргүүлэхийн тулд ..
Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailГэрлийн оптик технологийн ашиглан өгөгдлийг дамжуулдаг шилэн кабель хүн төрөлхтний амьдралд орж ирсэн хугацаа нь богино боловч хийсэн бүтээсэн нь агуу ажээ. Өнөөдөр тив дэлхий алгасан харьцахад бидний гол гүүр зам маань энд яригдаж байгаа шилэн кабель шүү дээ. Өгөгдлийг ..
Монгол брэнд ирээдүйг харах цонх
2009 оны 7-р сарын 19, Ням гариг | КТ
article thumbnailТэгвэл єнєєдєр монголд энэ салбар дээр 2-3 томоохон компани үзэлцэж зах зээлийг эзэгнэж байна. Энэ бол MCS Electronics, BSB Electronics гэдэг нь ойлгомжтой. Эд хамгийн шилдэг брэндүүдийг шилдэг үйлчилгээтэй нь цуг оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгодог билээ. Гэвч эдний ..
Google хайлтын нууцаас
2009 оны 7-р сарын 12, Ням гариг | КТ
article thumbnailНууц ч гэж дээ, уул нь Google-ийн лавлах системд байж л байдаг эд л дээ. Гэвч хачирхалтай нь дэлхий даяар энэ нэмэлт боломжуудыг огт мэддэггүй гэх юм. Манай улсын интернэт хэрэглэгчид ч гэсэн бараг мэдэхгүй байх шүү. Єєрєєр хэлбэл Google хайлтын системд хайлтынхаа үр дүнг илүү ..
2007 оны шилдэг 100 бүтээгдэхүүн
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailЭхний 50 бүтээгдэхүүнийг өмнө нь танилцуулсан билээ. Єнєє үед бүхий л чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш олон сонголт, нэр тєрлєєр ангилагдах болсон. Єдєр бүр дэлхий дахинд хэдэн мянган шинэ вэб хуудас, хүчирхэг процессор, гайхалтай єндєр нягтралын дэлгэцүүд, ..
Хийсвэр бус баялаг хэзээ орж ирэх вэ?
2009 оны 7-р сарын 08, Лхагва гариг | КТ
article thumbnailOutsourcing буюу Гадаадын єндєр хєгжилтэй орноос ажил авч хийх явдал монголд бодитой болжээ. Уг нь ч байсан л даа, гэвч 2008 онд тєр засгаас энэ ажилд анхаарал хандуулж тодорхой хэмжээний мєнгє тєсєвлєсєн юм. Монгол бол далай тэнгисээс алс хол байдаг учир бүх барааг газраар єндєр ..
Сайтуудын тэмцэл
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailRose.mn, olloo.mn гэх мэт сайтууд єнгєрсєн жилүүдэд чимээгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулан бага ч гэсэн ашиг олсоор л байлаа. Тэдний чимээгүй байсны гол шалтгаан нь єрсєлдєгч гаргаж ирэхгүй, бусдын анхаарлыг татахгүй гэсэн тактик ч байсан байж мэдэх юм. Хүн асуухаар “ямар ч ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох