Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Тоймч Вэб арчлахуй

КТ.мн

Вэб арчлахуй

И-мэйл Хэвлэх PDF
40_web-archlaxОрчин үеийн бүхий л бизнесүүдэд компьютер болон өндөр технологийн тоног төхөөрөмжүүд, тусгай технологиудыг ашиглах шаардлагатай болсон. Түүнчлэн бизнесийг хийхэд улам их өндөр чадвар, нарийн ур ухаан хэрэгтэй болжээ. Өрсөлдөгчөөсөө ялгарах, зах зээлд тэргүүлэхийн тулд компьютерийн технологийг дээд зэргээр ашиглах шаардлагатай нь ойлгомжтой.Тэгэхээр компани болгон өөртөө дээд зэрэглэлийн компьютерийн мэргэжилтэнг ажиллуулах ямар ч боломжгүй юм. Хэдийгээр цалин хөлсийг хангалттай өгөн компьютерийн мэргэжилтэнг ажиллуулж болох боловч түүнд дадлага туршлага хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл компьютерийн мэргэжлийн биш газарт ажилладаг компьютерийн хүн аажимдаа мэргэжил чадвараар дутмаг болж эхэлдэг.
Яагаад гэвэл тухайн газарт тийм ч их саад бэрхшээл гарах нь юу л бол.. Харин асуудлыг шийддэг жинхэнэ компьютерийн мэргэжлийн байгууллагад ажилладаг хүн бол өдөр тутам өсөж хөгжиж энэ үүднээсээ хэдэн жилийн дараа юугаар ч сольшгүй шилдэг мэргэжилтэн болно.
Үүнийг анзаарсан ухаалаг захирлууд өөрсдөө компьютерийн алба байгуулж байдаг мөнгөө барж байхын оронд тусгай мэргэжлийн хүнийг хэрэгтэй цагтаа хөлсөлж ажиллуулахыг илүүд үздэг байна. Ингэснээр өндөр туршлагатай, өндөр чадвартай хүнийг богино хугацаанд ажиллуулан тухайн асуудлыг дээд зэргээр шийдэж чаддаг нь гайхалтай. Гэвч хүн хөлсөлж ажиллуулна гэдэг бол цаасан дээр бичсэн шиг тийм ч хялбархан байхгүй. Яагаад гэвэл танай бизнесийн онцлогийг ойлгодог, хийх ажлаа 10 хуруу шигээ мэддэг хүнийг олоход хялбар биш. Тэгээд ч ийм хүмүүс их ховор байдаг юм. Гэтэл танд бүхнийг чадна гэх боловч цагаа тулахаар бүх ажлыг унагадаг хүн хэрэггүй биз дээ? Тэгэхээр та өөрийн бизнест тус болох компьютерийн чиглэлийн шилдэг мэргэжилтэнг хайж байгаа бол дараах 10 хуулийн заалтыг ягштал биелүүлээрэй. Компьютер Таймс сэтгүүл энэхүү дүрмийг бизнесийн удирдлагуудад зориулан гаргалаа.
ХУУЛЬ
Шилдэг мэргэжилтэнг хөлсөлж авах нь тийм ч амар ажил биш юм. Хэрвээ анхааралтай хандаагүйгээс болж муухан шиг хүн ажилд авчихвал тухайн ажлаа тэр чигт нь унаж дампуурсанд тооцож болно. Монголд тэр тусмаа бүр их анхаарах ёстой. Яагаад гэвэл тухайн ажлаа дээд зэргээр эзэмшсэн шилдэг мэргэжилтнүүд хуруу дарам цөөхөн байдаг. Харин том амлагчид, хоосон ходооднууд бол дүүрэн бий. “Ам бардам, Гуя шалдан“ гэсэн монгол ардын зүйр цэцэн үгийг байнга санагтун.
Заалт 1
Хамгийн эхний заалт бол тухайн мэргэжилтэнтэй ярилцах явдал юм. Тэрхүү мэргэжилтэн хэрвээ шилдэг бөгөөд туршлагатай бол танд ойлгогдхуйц хэлээр ярих ёстой. Өөрөөр хэлбэл компьютерийн элдэв хэллэг ашиглан ярьж байгаа бол цаашдаа их төвөгтэй байдал үүснэ. Жишээ нь “би application програмаар дагнасан бөгөөд системийн RAM-ыг хэмнэх болно” гэх мэтээр ярьж байгаа бол танд ойлгоход хүнд байгаа биз дээ. Та application болон системийн RAM гэж юуг хэлээд байгааг ойлгохгүйд хүрнэ. Гэтэл туршлага муутай эсвэл зөвлөгөө өгөхдөө тааруухан мэргэжилтэн яг ингэж ярьдаг. Нэг л их гадаад үг хэллэг хэрэглэсэн хүн бол түүнийг шилдэг гэх хэцүү бөгөөд бараг эсрэгээрээ туршлага муутай хүн гэж дүгнэж болно. Олон газар зөвлөгөө өгч, олон бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж байсан бол тэрээр тантай маш ойлгомжтой хэлээр ярьж бүгдийг цэгцтэй зөв ойлгуулах нь гарцаагүй. Тэгээд ч та өөрийн хөлсөлж авсан мэргэжилтэнтэйгээ цаашдаа зөв ойлголцох шаардлага зайлшгүй гарна. Тэр нэг юм яриад л, та нэг юм яриад л, өөрөөр хэлбэл буруу зөрүү ойлголцоод байвал хичнээн төвөгтэй билээ. Хачирхалтай нь яг ийм бэрхшээл байнга гардгийг та сайтар тогтоож аваарай. Олон төсөл дээр ажиллаж их туршлага хуримтлуулсан хүн компьютерийн ямар ч мэдлэггүй хүнд хүртэл ойлгогдохоор их сайхан цэгцтэй ярьж хэлэлцэж чаддаг болсон байдаг.
Заалт 2.
Сонсох чадвар бол хамгийн шилдэг чадваруудын нэг билээ. Тэрхүү мэргэжилтэн гээд байгаа нөхөр таныг тэвчээртэй сонсож чадаж байна уу? Олигтой сонсож чадахгүй, уралдаж яриад байгаа бол түүнтэй хамтран ажиллах хэрэггүй л болов уу? Шилдэг мэргэжилтэн юуны түрүүнд таныг анхааралтай сонсож бүхий л зүйлийг мэдэж авахыг хичээх болно. Бүүр сүүлд нь итгэлтэйгээр зөвлөгөө өгөх буюу шийдэл гаргадаг. Зөвлөгөө өгөх мэргэжилтний хамгийн эхний үндсэн даалгавар бол таны нөхцөл байдлыг үнэн зөвөөр ойлгож, бүхий л болзошгүй зүйлсийг тогтоох байдаг билээ. Дараагийн үндсэн даалгавар бол тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн технологийн шийдлээр хялбар аргаар шийдэх вэ гэдгийг тогтоох байдаг. Тэгэхээр сонсож чадахгүй хүн бол эхний үндсэн даалгаврыг муу хийх бөгөөд улмаар нийт ажлыг муу хийхэд хүрдэг байна.
Заалт 3.
Бичиг баримтуудтай сайтар танилцах бол сайн мэргэжилтний үндсэн чанар билээ. Хөнгөмсөг хүмүүс ихэвчлэн ингэж чаддаггүй. Гэхдээ зарим тохиолдолд хур их туршлагатай мэргэжилтний хувьд ингэх шаардлагагүй байж болох юм. Тэрээр яг таных шиг нөхцөл байдалтай олон удаа таарч байсан бол яах ёстойг шууд мэдэж байгаа гэсэн үг. Гэхдээ л олон удаа төслийг амжилттай гүйцэтгэж байсан хүн бичиг баримтуудтай сайтар танилцах нь үйлчлүүлэгчийн хувьд маш чухал байдгийг сайтар ойлгосон байдаг. Үйлчлүүлэгч сэтгэл хангалуун үлдвэл дахин дахин ажил олдоно гэсэн үг.
Заалт 4.
Зөвлөгөө өгөх мэргэжилтнийхээ холбоо сүлбээг асуух хэрэгтэй. Тухайн салбарын шилдэг мэргэжилтнүүд салбарынхаа шилдэг худалдаачид, нийлүүлэгчидтэй нягт харилцаа холбоотой байдаг. Бас эсрэгээрээ худалдааны компаниуд шилдэг зөвлөгөө өгдөг мэргэжилтэнтэй хамтран ажиллах сонирхолтой байх нь зүйн хэрэг юм. Тэгэхээр олон жилийн нягт харилцаа бүхий холбоо сүлбээтэй мэргэжилтэн танд маш ихийг бүр заримдаа таны бодсоноос хэд дахин илүүг ч өгөх чадвартай байдаг. Жишээ нь үнэгүй сургалт, бүтээгдэхүүний олон жилийн баталгаа, төрөл бүрийн сонголтууд, үнэгүй урамшууллууд зэргийг мэргэжилтний харьцдаг нийлүүлэгчээс та авч магадгүй гэсэн үг.
Заалт 5.
Зөвлөгөө өгөх гэж байгаа мэргэжилтнийхээ одоогийн бодит байдлыг мэдэж авахыг хичээх хэрэгтэй. Тэр тусмаа таны бизнес амин чухал бол бүр ч их анхаарах хэрэгтэй. Ялангуяа монголд хулхины байж болзошгүй мэргэжилтнүүд их бий шүү. Заримдаа мөнгө олохын тулд юу ч гэж бурахдаа сийхгүй луйварчин ч тантай таарч мэдэх юм. Иймээс мэргэжилтнийхээ офист нь зочлох хэрэгтэй, ядаж ингэснээр ажлын байрыг нь харж улмаар дүгнэлт өгөх боломж бүрдэнэ. Том том ярих мөртлөө олигтой ажлын байр ч үгүй нөхдийг та ийм аргаар илрүүлээрэй. Баруунд бол зөвлөгөө өгдөг газруудад тусгай үнэлгээ өгдөг байгууллагууд байдаг бол монголд одоохондоо энэ тал дээр та өөртөө л найдахаас өөр аргагүй юм.
Заалт 6.
Зөвлөгөө өгөх мэргэжилтний ард хэн байгааг мэдэж авах зайлшгүй хэрэгтэй. Таны бизнесийн технологийн шийдлийг гаргаж байсан мэргэжилтэн тань гэнэт алга болох эсвэл ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдэхийг асууж ярилцах нь зүйн хэрэг юм. Сайн мэргэжилтэн бол ийм нөхцөл байдалд хамтран ажиллагсад, эсвэл танил мэргэжилтэндээ ажлыг шилжүүлэх боломжтой байдаг. Харин туршлагагүй нөхөр бол таныг хаяад тэр чигтээ алга болох нь энүүхэнд билээ. Монголд бол энэ байдал бүр их тохиолддог. Хэн нэг оюутнаар хамаг юмаа хийлгэж байтал нөгөөх нь тэр чигтээ зугтаагаад гадаад гараад явчихдаг шүү дээ. Ингээд л захиалга өгсөн хүн маань юу юу ч үгүй хоцорч байгаа юм даа.
Заалт 7.
Тайлан тооцоо бол шилдэг мэргэжилтэнд л байдаг чанар билээ. Харамсалтай нь монголчууд тайлан бичнэ гэж бараг үгүй дээ. Тэгэхээр бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтэн болох бас л болоогүй гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгвэл шилдэг мэргэжилтэн бүхий л процессыг цаасан дээр их эвтэйхэн буулгадаг нь аль алиндаа их хэрэгцээтэй байдаг. Ийм тохиолдолд ажлыг өөр хүнд шилжүүлсэн ч гэсэн асуудал бага босох билээ.
Заалт 8.
Үнийн хувьд мэргэжилтнүүд ихээхэн ялгаатай байх нь бий. Тэгвэл үнэтэй нь чанартай гэсэн үг бол хямдхан нь муу гэсэн үг бас биш ажээ. Зарим тохиолдолд мэргэжилтнүүд цагаар эсвэл өдрөөр үнэлгээ тогтоон ажилладаг бөгөөд өндөр үнэтэй нь богино хугацаанд хурдан шуурхай амжуулах нь бий. Тэгэхээр үнэ хөлсийг талууд хоорондоо л тохиролцохоос өөр аргагүй. Гэхдээ л чанартай үйлчилгээ нь хямд байх аргагүй юм.
Заалт 9.
Төслийг хэрэгжүүлэхэд хир их хугацаа шаардлагатайг лавлах хэрэгтэй. Туршлагатай хүн бол нилээд нарийн багцааг гаргаж чадна. Харин туршлагагүй хүн бол ёстой барьцгүй юм. Нэг сард дуусах ажлыг хагас жил эсвэл 1 долоо хоногт ч дуусгана гэж мэднэ. Яагаад гэвэл туршлагагүй учраас тэр шүү дээ. Заримдаа ажил их амархан мэт санагддаг учраас хэт богино хугацаа тавьдаг. Энэ алдааг монголд байтугай дэлхийд түгээмэл гаргадаг юм. Үүнийг зөвхөн шилдэг бөгөөд туршлагатай мэргэжилтэн л залруулж чадах билээ.
Заалт 10.
Сайн мэргэжилтэнг нэр хүндтэй бусад газруудаас асууж сураглах хэрэгтэй. Таны анхны таарсан хүн шилдэг байх магадлал тун бага юм. Тэгвэл Компьютер Таймс танд тухайн чиглэлийн хамгийн шилдэг пүүс компани, мэргэжилтэнг зааж өгөх чадвартай нь ойлгомжтой. Яагаад гэвэл олон жилийн туршид компьютерийн чиглэлээр тогтвортой гарч байгаа сэтгүүл өөр байхгүй билээ. Жишээ нь хамгийн сайн компьютер хаана байгаа, хамгийн шилдэг вэб хостын үйлчилгээ, интернэтийн холболтыг хэрхэн шийдэх гэх мэт олон асуултад тань үнэн зөвөөр хариулж өгч чадна. Та шилдэг мэргэжилтэн, пүүс компани хайж байгаа бол бидэнд ханд. Бид зөвхөн ТӨВИЙГ баримтлан танд туслахаа амлаж байна. (Өөрөөр хэлбэл буруу аргаар хэн нэгэнд давуу тал олгохгүйгээр гэсэн үг.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
МТ-ийн ажлын байрны ирээдүй
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailОлон улсад зарим МТ-ийн ажлууд байхгүй болох буюу ажлын байр нь цөөрөх гэнэ. Нэр хүнд бүхий 1000 компанид судалгаа явуулсны эцэст тун сонирхолтой дүгнэлтүүд гарсан байна. Хүн болгон ирээдүйд IT-ийн ажлууд хамгийн их моодонд орно гэж бодож байгаа бол зарим тохиолдолд эсрэгээр ..
Вэб арчлахуй
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailОрчин үеийн бүхий л бизнесүүдэд компьютер болон өндөр технологийн тоног төхөөрөмжүүд, тусгай технологиудыг ашиглах шаардлагатай болсон. Түүнчлэн бизнесийг хийхэд улам их өндөр чадвар, нарийн ур ухаан хэрэгтэй болжээ. Өрсөлдөгчөөсөө ялгарах, зах зээлд тэргүүлэхийн тулд ..
Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailГэрлийн оптик технологийн ашиглан өгөгдлийг дамжуулдаг шилэн кабель хүн төрөлхтний амьдралд орж ирсэн хугацаа нь богино боловч хийсэн бүтээсэн нь агуу ажээ. Өнөөдөр тив дэлхий алгасан харьцахад бидний гол гүүр зам маань энд яригдаж байгаа шилэн кабель шүү дээ. Өгөгдлийг ..
Монгол брэнд ирээдүйг харах цонх
2009 оны 7-р сарын 19, Ням гариг | КТ
article thumbnailТэгвэл єнєєдєр монголд энэ салбар дээр 2-3 томоохон компани үзэлцэж зах зээлийг эзэгнэж байна. Энэ бол MCS Electronics, BSB Electronics гэдэг нь ойлгомжтой. Эд хамгийн шилдэг брэндүүдийг шилдэг үйлчилгээтэй нь цуг оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгодог билээ. Гэвч эдний ..
Google хайлтын нууцаас
2009 оны 7-р сарын 12, Ням гариг | КТ
article thumbnailНууц ч гэж дээ, уул нь Google-ийн лавлах системд байж л байдаг эд л дээ. Гэвч хачирхалтай нь дэлхий даяар энэ нэмэлт боломжуудыг огт мэддэггүй гэх юм. Манай улсын интернэт хэрэглэгчид ч гэсэн бараг мэдэхгүй байх шүү. Єєрєєр хэлбэл Google хайлтын системд хайлтынхаа үр дүнг илүү ..
2007 оны шилдэг 100 бүтээгдэхүүн
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailЭхний 50 бүтээгдэхүүнийг өмнө нь танилцуулсан билээ. Єнєє үед бүхий л чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш олон сонголт, нэр тєрлєєр ангилагдах болсон. Єдєр бүр дэлхий дахинд хэдэн мянган шинэ вэб хуудас, хүчирхэг процессор, гайхалтай єндєр нягтралын дэлгэцүүд, ..
Хийсвэр бус баялаг хэзээ орж ирэх вэ?
2009 оны 7-р сарын 08, Лхагва гариг | КТ
article thumbnailOutsourcing буюу Гадаадын єндєр хєгжилтэй орноос ажил авч хийх явдал монголд бодитой болжээ. Уг нь ч байсан л даа, гэвч 2008 онд тєр засгаас энэ ажилд анхаарал хандуулж тодорхой хэмжээний мєнгє тєсєвлєсєн юм. Монгол бол далай тэнгисээс алс хол байдаг учир бүх барааг газраар єндєр ..
Сайтуудын тэмцэл
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailRose.mn, olloo.mn гэх мэт сайтууд єнгєрсєн жилүүдэд чимээгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулан бага ч гэсэн ашиг олсоор л байлаа. Тэдний чимээгүй байсны гол шалтгаан нь єрсєлдєгч гаргаж ирэхгүй, бусдын анхаарлыг татахгүй гэсэн тактик ч байсан байж мэдэх юм. Хүн асуухаар “ямар ч ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох