Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Шинэ технологи Дээхнэ үеийн 10 шилдэг тагнуулын хэрэгсэл

КТ.мн

Дээхнэ үеийн 10 шилдэг тагнуулын хэрэгсэл

И-мэйл Хэвлэх PDF
104_tagnuulТагнуулчдын тухай кинонуудад ихэвчлэн олон янзын тусгай зориулалтын багаж, хэрэгсэл ашигладаг билээ. Хүйтэн дайны жилүүдэд ЗХУ болон Америкийн тагнуулууд гутлын уланд суурилуулсан дамжуулах хэрэгсэл, уруулын будганд нуусан гар буу гэхчлэн олон багаж хэрэгсэл ашигладаг байжээ. АНУ-ын Тагнуулын төв газрын олон улсын тагнуулын хэрэгслийн музейн түүхч Томас Богхартын нэрлэсэн XX зууны хамгийн сонирхолтой арван тусгай зориулалтын хэрэгслийг толилуулья.
Барын ялгадсанд нуусан дамжуулагч
Ийм дамжуулагчийг тагнуулчид өргөнөөр ашигладаг байж. Америкийн цэргийн тагнуулчид Вьетнамын дайны үеэр барын ялгадсаар өнгөлөн далдалсан дамжуулагчийг ашигладаг байж. Гэвч энэ төрлийн дамжуулагчийн дутагдалтай тал нь хэн нэгэн сэжигч хүн дамжуулагчтай ялгадсыг өөр тийш нь хаяснаас тагнуулын ажиллагаа бүтэлгүйтэх тохиолдол гардаг байсан гэдэг.
Модны холтсонд байрлуулсан тагнах хэрэгсэл
Модны холтсонд нуусан хэрэгслийг 1970-аад оны үед АНУ-ын тагнуулын алба ЗХУ-ын эсрэг ашиглаж байжээ. Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгэнд нуусан тагнах хэрэгслээр ЗХУ-ын нисэх хүчний баазуудын удирдлагадаа дамжуулсан мэдээллийг замаас нь барьж хиймэл дагуулд цацан ТТГ-т дамжуулдаг байв. Нарны эрчим хүч ашигладаг байсан тул тагнах хэрэгслийн зай хураагуурыг цэнэглэх шаардлага байгаагүй аж. Гэвч ЗХУ-ын тагнуулын албаныхан уг хэрэгслийг илрүүлж, энэхүү ажиллагааг таслан зогсоожээ.
Камертай тагтаа
Тагнуулын зураг авах зориулалттай онгоц үүсэхээс өмнө тагтаа тагнуулын албаны үнэнч албат байв. Камер зүүсэн тагтаанууд дайсны газар нутаг дээгүүр нисэхэд онцгой обьектуудын зураг хальсанд бичигддэг байжээ. Тагтаа ийнхүү зураг авахын зэрэгцээ радио холбоо муу үед бичиг захидал зөөх ажилд ч томилогддог байв. Тиймээс 1950-аад он хүртэл тагтааны эрэлт хэрэгцээ тун их байсан гэдэг.
Болгар шүхэр
Болгарийн тэрс үзэлтэн Георгий Марковыг 1978 онд Лондонд тусгай албаныхан хорлохдоо шүхэр хэлбэртэй багаж ашиглажээ. Энэ нь ердийн шүхэрний гол төмрийг өөрчлөн, гох дарахад хохирогчийн бие рүү хорт сум харвахаар зориулагдсан зэвсэг байв. Болгарт 1991 онд социалист систем задран унасны дараа хорт сумтай шүхэр олноор олджээ.
Нууц үг тайлагч
Жагсаалтын тавд орсон нууц үг тайлагчийг Америкийн иргэний дайны үед зохион бүтээжээ. Ашиглах арга нь тун энгийн. Тойрог доторх хүрдийг эргүүлж гаднах хүрдтэй тохируулан нууц үгийг тайлдаг. Ингэж нууц үг тайлах нь амархан мэт боловч ихэнх тагнуулууд захидлаа гадаад хэлээр нууцалж, нууц үг тайлагч нараас хамгаалдаг байв.
“Энигма” аппарат
Дэлхийн II дайны үед Германы нууц албаныхан “Энигма” нэртэй техник ашиглан хоорондоо харилцдаг байв. Гаднаас нь харахад ердийн бичгийн машинаас үл ялгарах уг хэрэгсэл дотроо товчлуурын даралт бүрийг морзын код болгон хувиргадаг тусгай хүрдтэй. Өдөр бүр хүрдний эргэлт, нууц үг тайлах бичгийг сольдог байв. Дайны дунд үед Германы энэ аппаратыг холбоотнууд олзолсон нь ялалтад хүрэх нэг нөхцөл болсон гэж түүхчид үздэг.
Өсгийндөө дамжуулагчтай гутал
Зүүн Европт 60, 70-аад онд ажиллаж байсан дипломатууд хувцас болон ахуйн хэрэгслээ Баруун Европоос захиалж авчруулдаг байжээ. Үүнийг ашиглан Румыны тагнуулууд шуудангийн төвүүдэд ажиллан, дипломатуудын захиалсан гутлыг замаас нь авч өсгийнд нь дуу, чимээ дамжуулах хэрэгсэл суулгадаг байж. Өдөр тутмын аюулгүй байдлын үзлэгийн үеэр хамгаалагчид гутлын өсгийд суурилуулсан дамжуулагч хэрэгслийн долгионыг илрүүлсэн байна.
Бичил камер
БНАГУ-ын Гадаад тагнуулын алба 1960-аад оны үед фото зураг авмагцаа химийн урвалд оруулан бичил хэмжээтэй болгож нууцалдаг зургийн аппарат захиалдаг байжээ. 1941 онд ЗСБНХУ-д ажиллаж байсан тагнуулч Душка Попов АНУ-ын ТТГ-т германчууд Шүрэн боомтыг сонирхож буй талаарх мэдээллийг ийм аппаратаар илгээжээ.
Камертай хүрэм
ЗХУ-ын тусгай алба болох УАХБ 1970-аад оны дундуур Ф-21 төрлийн камертай цув, хүрэм хэрэглэдэг байсан. Цувны товчинд нуусан камер, халаасанд нуусан удирдлага зэргээс бүрддэг. Ийм цувыг олон хүн цугласан үед хэрэглэхэд тохиромжтой.
Уруулын будганд нуусан буу
1960-аад оны үед ЗХУ-ын УАХБ-ын илчлэгдсэн тагнуулаас уруулын будганд нуусан 4.5 мм-ийн гар буу олджээ. “Үхлийн үнсэлт” хочтой энэхүү зэвсгийг ашиглаж хэн нэгнийг хөнөөсөн хэрэг гараагүй ч түүний хувилбар болох цианитаар хордуулсан сумтай буугаар мэдээлэгч этгээдийг устгаж байсан баримт бий.
Бичсэн: Өнөөдөр сонин
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Нисдэг каралсонг iPhone дээр
2010 оны 8-р сарын 09, Даваа гариг | W - Like
article thumbnailiPhone гар утсанд нэгэн гайхалтай тоглоомыг зохион бүтээжээ. Энэ бол бодит тоглоом. iPhone гар утсыг удирдлаг дээр ашиглаж WiFi -аар удирдан (AR.DRONE багын хөгжүүлж хийсэн программ болох Drone). Энэхүү төхөөрөмжинд камер, өндөр хэмжигч, хамгаалалтийн систем, автомат удирдагч болон 4 ..
Нарны гэрлээр цэнэглэгч USB төхөөрөмж
2010 оны 8-р сарын 09, Даваа гариг | W - Like
article thumbnailНарны гэрлээр цэнэглэдэг USB төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ төхөөрөмж нь гар утсанд зориулсан бөгөөд 4 оролттой нэгэн зэрэг 4 утас цэнэглэх боломжтой гэсэн үг юм. Та хөдөө юмуу эсвэл тоггүй газарт энэхүү нарны гэрлээр цэнэглэгч USB төхөөрөмжийг ашиглаж гар утас болон үүнтэй ..
Samsung BlueTooth чихэвчийн сонирхолтой реклам
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг | W - Like
article thumbnailSamsung элетрониксийн гар утасны bluetooth чихэвчиний шинээр гарсан нэгэн өвөрмөц, хөгжилтэй рекламыг үзэхээр хүргэж байна.
VIERA Neo Plasma
2010 оны 8-р сарын 04, Лхагва гариг | W - Like
article thumbnailЭлектрон бараа үйлдвэрлэгч Японы Panasonic корпораци шинэ плазма зурагтаа худалдаанд гаргах гэж байгаагаа албан ёсоор зарлажээ. Энэ зурагтын давуу тал нь өнгө ялгаруулалт дээр хар өнгийг илүү сайн тод болгож өгсөнөөрөө дутагдалтай байсан орон зайг нөхөж бусад зурагтуудаас ..
Рубик шоог түргэн хугацаанд зөв байрлалд оруулагч робот [Видео]
2010 оны 7-р сарын 29, Пүрэв гариг | W - Like
article thumbnailҮнэхээр шилдэг. Анх 1974 онд эвлүүлдэг тоглоом бүтээгч Ernő Rubik хэмээх хүний бүтээл, гарсан цагаасаа хүн болгоны сэтгэн бодох чадварыг шалгасан гайхалтай тоглоомыг бүтээж байсан билээ. Тиймээ энэ бол та бидний сайн мэдэх рубик шоо юм. Та мэдээж энэ рубик шоогоор тоглож үзсэн л ..
Keyboard PC буюу Гар Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон ..
Edubook буюу Зөөврийн Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь зөөврийн компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах ..
Халаасны гэрлийн төсөөлөл
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг | Б.Амарсайхан
article thumbnailЖижиг LED чийдэнг хаа саагүй авч явж болно, халаасны чийдэн шиг дуртай байдаг уу? Үндсэндээ маш гоёмсог харагддаг утасгүй халаасны чийдэн жижиг ширээний чийдэнг орлож болно. Зөвхөн одоогийн байдлаар төсөөлөл. Маш олон шинэлэг бүтээгдэхүүний загварыг зохиоход түүний ..
Pomme угаалгын өрөөний MP3 тоглуулагчийн чанга яригч
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг | Б.Амарсайхан
article thumbnail Хэзээ нэгэн цагт шүршүүрт эсвэл халуун усанд орохдоо рок дуу дуулахыг хүсдэг үү? Хүн болгон электрон ба ус хоёр нийлбэл аюултай үр дүн гарна гэдгийг мэддэг, тэгвэл энэ цэвэрхэн жижигхэн усны хамгаалалттай чанга яригч нь зөвхөн хөгжим тоглуулаад зогсохгүй таны MP3 ..
КТ ба 360 градус
2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг | КТ
article thumbnail letterКТ-ынхан 360 градусын дуранд ингэж буужээ. To view virtual tour properly, Flash Player 9.0.28 or later version is needed.Please download the latest version of Flash Player and install it on your computer. //

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох