Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Шинэ технологи 2009 оны дижитал бэлгүүд

КТ.мн

2009 оны дижитал бэлгүүд

И-мэйл Хэвлэх PDF
119_digital-belguudБэлэг сонгоно гэдэг бол нарийн асуудал, ялангуяа орчин үеийн дижитал бэлэг сонгоно гэдэг амаргүй зүйл. Жишээ нь, МР3 тоглуулагч гэхэд хэнд түүнийг бэлэглэхээсээ хамаараад маш олон төрөлтэй байна. Юуны өмнө ийм тоглуулагчийг худалдан авахын өмнө таны сонголт бэлэглэх гэж буй хүнд чинь тохирох эсэхийг бодох хэрэгтэй. Иймээс орчин үеийн дижитал техникийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй энэ талаас нь танилцъя.
Хөгжим
Хүүхдүүд үргэлж тоглоом хараад баярлаж байдаг, арван наснаас хол өнгөрсөн хүүхэд гэхэд л мультимедиа тоглоомд онцгой дурладаг. Иймээс энэ насны жаалуудад QUMO gamebox XL медиа тоглуулагч хамгийн шилдэг бэлэг болно. Энэ бол дуу, дүрс тоглуулахаас гадна, өөртөө бас тоглоомын приставкийг агуулсан байдаг. GameBoy, PSP зэрэг ижил төстэй тоглуулагчаас ялгарах ялгаа нь энэ төрлийн тоглуулагчийн тоглоом нь тусгаар байдлаар савлагдаж ирдэггүй, харин интернэтээр дамжуулаад хэрэгтэй тоглоомоо шууд өөрийнхөө тоглуулагчийн санах ой меморид татаад авчих боломжтой байдагт оршино. Тоглоомууд нь гэвэл – Sega MegaDrive приставкын (бидэнд Dendy нэрээрээ танигдсан), Super Nintendo гэх мэт үргэлжилнэ. Насанд хүрсэн уншигчид лав энэхүү тоглоомын приставкыг сонсоод хуучнаа дурсах биз, тиймээс энэхүү бэлэг нь нийт гэр бүлийн үнэт зүйл ч болох боломжтой.
iRiver компанийн MPlayer
Дээрх тоглуулагчийн анд нөхөр QUMO Basic тоглуулагч нь хамгийн жижиг хэмжээтэй. Халти харахад бүдүүвтэр флаш диск шиг л харагдана. Жин нь ердөө 30 грамм. Тоглуулагч нь хоёр талдаа нэг өнгийн монохром дэлгэцтэй, дэлгэцийн гэрэлтүүлэг нь долоон өөр өөр өнгөөр солигдох боломжтой. Үндсэн форматын аудио файлуудыг тоглуулахаас гадна энэхүү “жаалхүү” өөртөө фм радио болон дуу хураагуур буюу дистофонтой. Загваруудын багтаамж нь 2 гегабайтаас эхэлнэ. QUMO Basic-ийн өөр нэг давуу тал нь ААА загварын ердөө ганцхан батарей тэжээлээр л ажиллана. Хүссэн үедээ солих боломжтой.
MPlayer бодож байсан шиг тийм ч хялбархан эд бас биш ээ…
Өөр нэг маш бага насны хүүхдэд зориулсан тоглуулагч байна. Энэ тоглуулагч бол QUMO Basic-ийг бодвол арай даруухан дэлгэцтэй. Гэхдээ дизайн нь маш танил, сэтгэл санааг өргөөд хаячих шидтэй. Энэ бол мэдээж, iRiver компанийн Mplayer юм. Микки-Маусын хэлбэртэй уг тоглуулагч нь хөгжмийн файлыг тоглуулаад эхлэхэд хүүхдийн ч, том хүний ч сэтгэлийг хөгжөөнө. Алдартай хүүхэлдэйн киноны баатрын чихийг мушгиад л дууныхаа чанга сулыг тохируулах болон бусад функцийг удирдана. Тоглоом ч болох, тоглуулагч ч болох энэхүү бэлэгний санах ойн багтаамж нь 1 гегабайтаас эхэлнэ.
Spinn – энэ бол илүү буурьтай тоглоом
Дээрх компанийн өөр нэг шинэ бүтээл нь өсвөр насныхны сонирхлыг татна. Энэ бол маш нимгэн тоглуулагч Spinn билээ. Өнгөний маш сайн ялгаралтай, анивчилтгүй гэрэлтэх 3.3 инчийн дэлгэц видео файлыг маш чанартай дүрсэлнэ – кино ч бай, клип ч бай ялгаагүй. Мөн түүнчлэн уг тоглуулагчийн дэлгэц нь том учраас фото зураг үзэх, ном унших, флаш тоглоом тоглох боломжоор дүүрэн. Уншиж чаддаг файлын форматуудын жагсаалт нь: MP3, WMA, OGG, ASF, FLAC, APE, MPGE4 SP, WMV9 SP, XVID SP, JPEG, BMP, PNG, GIF, TXT.
Spinn тоглуулагчийн боломж гайхалтай
Ялангуяа lossless-аудио формат болох APE болон FLAC-ийг дэмждэг нь гайхамшиг. Тоглуулагчийн өөр нэг чадвар нь – эргэлдэгч цилиндр хэлбэрээр ажиллах удирдлагын функц нь юм. Чухам эндээс л тоглуулагчийн Spinn гэсэн нэр нь төржээ. Хоёр тийш эргэлдэгч цилиндр, голдоо дарагч товчлуур – энэ боломжууд хэрэглэгчийн бүрэн мэдэлд. Удирдлагын ийм энгийн хялбар, эргономик байдал нь тоглуулагчийг өнөөдрийн моод болоод байгаа тач скринүүдтэй өрсөлдөж чадах хэмжээнд хүргэсэн.
Samsung YP-S2 тоглуулагч хатагтай нарт л зориулагдсан мэт…
Хатагтай нарт зориулсан тоглуулагч сонгоно гэдэг бол бүхэл бүтэн урлаг билээ. Тэр тусмаа найз бүсгүй эсвэл эхнэртээ орчин үеийн моодны дижитал тоглоом сонгож баярлуулна гэдэг амаргүй ажил. Энэхүү амаргүй ажилд хамгийн гол нь – сонгох тоглуулагчийн функциональ боломж байх болно. Гадаад төрх үзэмж ч мөн адил чухал. Үүн дээр удирдлагын энгийн хялбар байдал нэмэгдэнэ. Хамгийн тохирох хувилбар бол маш чамин тансаг, Samsung YP-S2 загварын МР3 тоглуулагч юм.
Маш гоё, чамин, тансаг…
Зөвхөн хөгжим сонсох төдийгүй, видео үзэх дуртай хүмүүст Philips компанийн GoGear тоглуулагч яг тохирно. 3.3 инчийн том дэлгэц нь тоглуулагчийн гоёмсог хэлбэртэй бүрэн зохицсон. Удирдлага нь маш классик – таваг хэлбэрийн таван байрлалтай жойстиктой, ажиллагааг илүү хялбаршуулсан SuperScroll-той, энэ нь олон тооны файлуудыг хурдан гүйлгэж харах боломжийг олгосон байна. Тоглуулж чадах файлын хувьд бол: маш даруухан ажээ: MP3, WMA, WMV, JPEG – харин бусад форматын файлыг бол тусгай Програм хангамж ашиглан хувиргаж байж унших боломжтой аж. Энэхүү тоглуулагч нь өөртөө бас FM-радио болон диктофонтой. Багтаамж нь 4 гегабайтаас эхэлнэ.
GoGear – энэ бол тоглуулагчийн ертөнцдөө алдартай брэнд
Хумсаа маш урт ургуулж гоёмсог маникюр хийлгэсэн хатагтай нар байдаг. Тэдэнд товчлуур бүхий тачскринийг удирдахад үргэлж асуудал үүсдэг. Товчлуургүй тоглуулагч гэж байх боломж бас үгүй мэт. Гэтэл тийм биш аж. D-click фирмийн технологийг ашиглаж iRiver компанид бүтээсэн , Lplayer тоглуулагч ийм товчлууруудгүй ажээ – энэ тоглуулагчийг их биеийнх нь гадаргууг дарснаар удирддаг юм байна. Lplayer ийм эмэгтэйчүүдэд тохирохгүй гэж үү? Мэдээж, тохиролгүй яах юм бэ? Төсөөлөөд үз л дээ ердөө 40 граммын жинтэй 6 х 4 х 1.5 харьцаа бүхий хэмжээтэй тансаг чамин корпус. Урд нүүр нь тэр чигээрээ 2 инчийн дэлгэц, захаараа нимгэхэн хүрээтэй. Уг тоглуулагч нь бүхнийг залгих хүчтэй: MP3, WMA, ASF, OGG, FLAC, WM9, XVID, MPEG4, TXT, JPEG, GIF, PNG, BMP. Бас дотроо радиотой. Lplayer нь 2 гегабайтаас эхлээд дээшээ өгссөн хэмжээний багтаамжтай аж.
4 гегабайтын багтаамжтай Тач-скрин, microSD загварын карт уншигч - энэ бол Treelogic TL-714 тоглуулагчийн гол давуу тал
Босс нарт зориулсан тоглуулагч - энэ бол бас нэг сэдэв билээ. Тэд нарт бэлэг сонгохдоо анхааралтай байхад илүүдэхгүй. Хамгийн сүүлийн үеийн технологийн тачскрин технологи нь хэрэглэгчдийн оюуныг хэдийн эзэмдсэн, гэхдээ зөвхөн ганц iPodTouch тоглуулагч л зах зээл дээр байгаа хэрэг биш. Нэг жишээ нь Treelogic компанийн TL-714 тоглуулагч юм. Уг тоглуулагч нь 320 х 240 дүрслэл дүрслэх чадвартай 2.4 инчийн дэлгэцтэй. MP3, WAV, WMA, WMV, AVI, JPEG форматуудыг уншина. Бас TXT файлыг унших аж. Тэгэхээр зэрэг өргөн тархсан бүх форматын медиа файлуудыг уншихаас гадна, текстэн файлыг ч унших чадвартай ажээ.
Digma MP851
Өөр нэг дээд ангиллын мультимедиа тоглуулагч байна. Энэ бол Digma MP851 тоглуулагч. Тоглуулагч нь хөндлөн байрлалтай ажиллахаар бүтээгдсэн. Энэ нь кино үзэх, хөгжим сонсоход илүү тохиромжтой. Digma MP851 тоглуулагчийн интерфейс маш гоёмсог, хэрэглэгч өөрийн үзэмжээр өнгийг нь солих боломжтой. Удирдлага нь энгийн, хялбар. Аудио файлуудыг хүссэн төрлөөрөө сортолж ангилах боломжтой /альбом, төрөл, дуучин гэх мэт/. Бас нэг аятайхан боломж нь төрөл бүрийн чанга султай дууны файлуудыг нэг түвшинд оруулж тохируулах боломж энэ тоглуулагчид бий. Учир нь өөр өөр эх үүсвэрээс ирсэн МР3 форматын дуунууд нь дуугаралтын хувьд чанга, сул янз бүр байдаг бөгөөд тэдгээрийг нэгтгээд сонсох үед зарим нь сул дуугарч байснаа өөр нэг хэсэг нь гэнэт чанга дуугарч тав тух алдуулах тохиолдол их байдаг.
Digma MP851 тоглуулагч, энгийн хялбар удирдлага, гоёмсог чамин интерфейс
Дуу боловсруулах MS PlayFX технологи уг тоглуулагчид багтсан учраас дуугаралтыг төрөл бүрийн эквалайзерын горимд оруулж, сонсох боломжтой /rock, pop, Jazz, classic… гэх мэт/. Мэдээж ФМ-радио, диктофонтой. Бас секунд хэмжигч бүхий сэрүүлэгтэй цаг, календартай. Ямар нэг нэмэлт хувиргалт шаардахгүйгээр доорх форматын файлуудыг уншина: MP3, WMA, WAV, AVI, RMVB, JPEG, GIF, BMP, TXT. Багтаамж нь 8 гегабайтаас дээш.
Эх үүсвэр
Онцгой содон зүйл хэрэггүй гэж үзсэн хүнд Sony NWZ-S738F медиа тоглуулагч тохирно. Сонгодог босоо хэлбэр, маш нимгэн корпус, 2 инчийн дэлгэц нь видео үзэхэд бүрэн тохирно. Өнөөгийн голлох видео файлуудыг унших чадвартай: WMV9, MPEG4, AVC.
Sony NWZ-S738F – энэ бол уг компаниас өнөөдрийн байдлаар гаргаад байгаа хамгийн шилдэг медиа тоглуулагч юм
Шуугиан дарагч систем бүхий өндөр чанартай дуу тоглуулагчтай. Энэ нь онгоц, галт тэргэнд хүртэл зөвхөн хөгжмөө л сонсох боломжийг хэрэглэгчид олгосон байна. Тоглуулагч нь хамгийн цэвэр тод дуугаралттай дууг ялгах чадвартай бусад технологиудыг ч өөртөө агуулжээ - Clear Audio нь дууны чанарыг дээшлүүлнэ, Dynamic Normaliser нь өөр өөр чанга султай дуунуудын дуугаралтын чанга сулын түвшнийг нэгэн жигд болгоно. Sony NWZ-S738F тоглуулагч нь жижгэвтэр гар утас шиг хэмжээтэй, меню болон удирдлага нь орчин үеийн гар утастай төстэй. Нэмэлт боломж бага: зөвхөн ФМ-радиотой. Гэвч ерөнхий чанарыг нь харах юм бол энэ бага дутагдал болно. Багтаамж 8 гегабайтаас эхэлнэ.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Рубик шоог түргэн хугацаанд зөв байрлалд оруулагч робот [Видео]
2010 оны 7-р сарын 29, Пүрэв гариг | W - Like
article thumbnail letterҮнэхээр шилдэг. Анх 1974 онд эвлүүлдэг тоглоом бүтээгч Ernő Rubik хэмээх хүний бүтээл, гарсан цагаасаа хүн болгоны сэтгэн бодох чадварыг шалгасан гайхалтай тоглоомыг бүтээж байсан билээ. Тиймээ энэ бол та бидний сайн мэдэх рубик шоо юм. Та мэдээж энэ рубик шоогоор тоглож үзсэн л ..
Keyboard PC буюу Гар Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон ..
Edubook буюу Зөөврийн Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь зөөврийн компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах ..
Халаасны гэрлийн төсөөлөл
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг | Б.Амарсайхан
article thumbnailЖижиг LED чийдэнг хаа саагүй авч явж болно, халаасны чийдэн шиг дуртай байдаг уу? Үндсэндээ маш гоёмсог харагддаг утасгүй халаасны чийдэн жижиг ширээний чийдэнг орлож болно. Зөвхөн одоогийн байдлаар төсөөлөл. Маш олон шинэлэг бүтээгдэхүүний загварыг зохиоход түүний ..
Pomme угаалгын өрөөний MP3 тоглуулагчийн чанга яригч
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг | Б.Амарсайхан
article thumbnail Хэзээ нэгэн цагт шүршүүрт эсвэл халуун усанд орохдоо рок дуу дуулахыг хүсдэг үү? Хүн болгон электрон ба ус хоёр нийлбэл аюултай үр дүн гарна гэдгийг мэддэг, тэгвэл энэ цэвэрхэн жижигхэн усны хамгаалалттай чанга яригч нь зөвхөн хөгжим тоглуулаад зогсохгүй таны MP3 ..
КТ ба 360 градус
2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг | КТ
article thumbnail letterКТ-ынхан 360 градусын дуранд ингэж буужээ. To view virtual tour properly, Flash Player 9.0.28 or later version is needed.Please download the latest version of Flash Player and install it on your computer. //
Дэлхийн шилдэг 2009 оны 10 жижиг механик хэрэглэл
2009 оны 11-р сарын 24, Мягмар гариг | КТ
article thumbnail №10. Twist буюу холигч Маш ухаалаг  авсаархан  цэнэглэх боломжтой espresso  холигч. Уг холигч нь 129,000 долларын үнэтэй юм байна. №9.  Samsung HMX-R10 HD дүрс бичлэгийн аппарат Энэ жижиг механик хэрэглэл нь хамгийн сүүлийн үеийн  HD дүрс бичлэгийн аппарат. Маш өвөрмөц  алдартай SAMSUNG хэв ..
Acer-ийн шинэ Timeline гэж юу вэ?
2009 оны 10-р сарын 16, Баасан гариг | КТ
article thumbnailӨнөөдөр буюу 10-р сарын 16-нд Acer фирмийн шинэ Notebook танилцуулах ажиллагаа Өргөө кино театр дээр боллоо.Энэ бол Aspire цувралын хүрээнд цоо шинээр зохиогдсон Timeline хэмээх брэндийн тухай яриа билээ.Acer нь notebook болон PC үйлдвэрлэлтээр болон зах зээлд нэвтэрсэн байдлаар дэлхийн эхний ..
Азтай Apple
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailЭх сурвалж: http://narankhuu.blog.gogo.mn 2009 оны эхний хагаст дэлхий даяар гар утасны борлуулалт 245 сая ширхэгээр буурсан үзүүлэлттэй байна. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь өнөөх эдийн засгийн хямрал.Nokia ын хувьд гэхэд 115 сая утсаар борлуулалт буурсан нь өмнөх үеийнхээс 19 ..
Тагнуулч шувуухай
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailЭх сурвалж: http://narankhuu.blog.gogo.mn Аerovironment компани Америкийн армитай нисдэг бичил биет үйлдвэрлэх гэрээ байгуулахаар болжээ. Nano Air Vehicle гэж урьдчилсан байдлаар нэрлээд буй энэхүү төхөөрөмж нь шувуу мэт далавчаа дэвэн нисэх чадвартай бөгөөд дуу авиа багатай, 10 грамм жинтэй, 7.5см ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох