Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Шинэ технологи Yхрийн бааснаас цахилгаан гаргана

КТ.мн

Yхрийн бааснаас цахилгаан гаргана

И-мэйл Хэвлэх PDF
uxriin-baasНэг үхрийн өтгөнөөр 100 ватт эрчим хүч үйлдвэрлэж болно. Yхрийн бааснаас эрчим хүч гаргаж болно гэж Калифорнийн сүүний фермийн нэгэн эзэн саяхан мэдэгджээ. Тэрээр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүст зориулж цахилгаан эрчим хүч гаргах шинэ арга олсон бөгөөд үүний тулд таван хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй тэнцэхүйц, 33 футын гүн нөөцлүүр сав бүхий үхрийн шингэн баас шаардагдах гэнэ. “Yхрийн бөөн өтөг хүмүүст бөөн өтөг л болж харагддаг. Харин бид түүнд фермерүүд, нийтийн аж ахуйн үйлчилгээ болон калифорничуудад хэрэгтэй зүйл байгааг олж харж байна” хэмээн Фресногийн зэргэлдээ орших 5000 үнээтэй “үintage dairy” фермийн эздийн нэг Дэвид Элберс хэлжээ. Сүүний фермийн эзэд шинэ санаандаа тулгуурлан “үintage dairy biogas project” төсөл хэрэгжүүлэхээр болсон аж. Yхрийн баас ялзрах явцдаа нүүрсхүчлийн хийнээс ч илүү хортой метан буюу хүлэмжийн хийг ялгаруулдаг. Yхэр болон бусад гэрийн тэжээвэр амьтдын метан ялгаруулалтад хяналт тавих нь уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэж эрдэмтэд баталж байна. Метаныг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрсний оронд хэрэглэж болох төдийгүй нэг үхрийн өтгөнөөс 100 ватт эрчим хүч үйлдвэрлэж болдог ажээ.
Түүнчлэн Калифорнийн бусад ферм үхрийн бааснаас байгалийн хий хэдийнэ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ийм байдлаар гаргаж авсан хийг анх удаа нийтийн аж ахуйн үйлчилгээний “PG&E” албаны хоолойгоор дамжуулсан байна. Ингэснээр “PG&E”-ийн хоолойгоор өдөр бүр Калифорнийн хөдөө аж ахуйн бүсийн 1200 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах юм байна. Yхрийн тэжээл болох үр тариаг ургуулахад хэчнээн хэмжээний эрчим хүч шаардагдах тооцоо одоогоор байхгүй ч үхрийн бааснаас цахилгаан үүсгэх уг санааг цэвэр гэж хэлэхэд эрт байна.
Ийм реактораар 50 мянган өрхийг эрчим хүчээр хангана. Хаягдал ашиглах замаар фермерүүдэд тийм ч дараа болохгүйгээр үхрийн баасыг хийн болгон хувиргах туршилтаа “BioEnergy Solutions” компанийн ерөнхийлөгч Элберс “реактор” гэж нэрлэжээ. “BioEnergy Solutions” компани ийм “реактор”-уудаа бусад фермүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 50 мянган өрхийг эрчим хүчээр хангах зорилго тавьжээ. Реакторыг ажиллуулах гол зарчим нь үхрийн баасыг түүнийг исэлдүүлэгч микробтой холино. Хольцын үр дүнд эдгээр нь хий хэлбэрт орж цэнэгждэг. Ингэснээр одоогоор “үintage” фермд суурилуулсан реакторын тусламжтайгаар агаар мандалд жил бүр 1500 тонн метан бүхий хаягдал цацагдахаас урьдчилан сэргийлнэ. Ийм технологи нь үхрийн баасыг хадгалахад гарах сөрөг үр дүн буюу хөрсний усны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд туслах юм байна. “BioEnergy Solutions” компанийн ерөнхийлөгч Элберс нийтийн аж ахуйн үйлчилгээний “PG&E” албыг өөрийнхөө түнш хэмээн нэрлэж тэдний хооронд байгуулсан гэрээний талаар хэлэхийг хүсээгүй байна. Магадгүй тэдний шинэ санаачлага Калифорнийн дэг журмын дагуу амбан захирагч Арнольд Шварцнеггерийн дэмжлэгийг авсан бололтой. “PG&E” болон бусад нийтийн аж ахуйн үйлчилгээний албад дор хаяж 20 хувийн сэргээгдэх эрчим хүчийг 2010 он гэхэд нийлүүлэх үүрэгтэй. “PG&E” нь энэ онд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 14 хүртэл хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний нэлээд нь дээр дурдсан шинэ аргатай нь холбоотой гэж Элберс мэдэгджээ. Дашрамд дурдахад, Монголд ийм санаачлага 1980-аад оны дундуур гарч байсан ч ажил хэрэг болсон нь тодорхойгүй.
Эх сурвалж: http://boldbaatar.blogspot.com
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Рубик шоог түргэн хугацаанд зөв байрлалд оруулагч робот [Видео]
2010 оны 7-р сарын 29, Пүрэв гариг | W - Like
article thumbnail letterҮнэхээр шилдэг. Анх 1974 онд эвлүүлдэг тоглоом бүтээгч Ernő Rubik хэмээх хүний бүтээл, гарсан цагаасаа хүн болгоны сэтгэн бодох чадварыг шалгасан гайхалтай тоглоомыг бүтээж байсан билээ. Тиймээ энэ бол та бидний сайн мэдэх рубик шоо юм. Та мэдээж энэ рубик шоогоор тоглож үзсэн л ..
Keyboard PC буюу Гар Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон ..
Edubook буюу Зөөврийн Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь зөөврийн компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах ..
Халаасны гэрлийн төсөөлөл
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг | Б.Амарсайхан
article thumbnailЖижиг LED чийдэнг хаа саагүй авч явж болно, халаасны чийдэн шиг дуртай байдаг уу? Үндсэндээ маш гоёмсог харагддаг утасгүй халаасны чийдэн жижиг ширээний чийдэнг орлож болно. Зөвхөн одоогийн байдлаар төсөөлөл. Маш олон шинэлэг бүтээгдэхүүний загварыг зохиоход түүний ..
Pomme угаалгын өрөөний MP3 тоглуулагчийн чанга яригч
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг | Б.Амарсайхан
article thumbnail Хэзээ нэгэн цагт шүршүүрт эсвэл халуун усанд орохдоо рок дуу дуулахыг хүсдэг үү? Хүн болгон электрон ба ус хоёр нийлбэл аюултай үр дүн гарна гэдгийг мэддэг, тэгвэл энэ цэвэрхэн жижигхэн усны хамгаалалттай чанга яригч нь зөвхөн хөгжим тоглуулаад зогсохгүй таны MP3 ..
КТ ба 360 градус
2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг | КТ
article thumbnail letterКТ-ынхан 360 градусын дуранд ингэж буужээ. To view virtual tour properly, Flash Player 9.0.28 or later version is needed.Please download the latest version of Flash Player and install it on your computer. //
Дэлхийн шилдэг 2009 оны 10 жижиг механик хэрэглэл
2009 оны 11-р сарын 24, Мягмар гариг | КТ
article thumbnail №10. Twist буюу холигч Маш ухаалаг  авсаархан  цэнэглэх боломжтой espresso  холигч. Уг холигч нь 129,000 долларын үнэтэй юм байна. №9.  Samsung HMX-R10 HD дүрс бичлэгийн аппарат Энэ жижиг механик хэрэглэл нь хамгийн сүүлийн үеийн  HD дүрс бичлэгийн аппарат. Маш өвөрмөц  алдартай SAMSUNG хэв ..
Acer-ийн шинэ Timeline гэж юу вэ?
2009 оны 10-р сарын 16, Баасан гариг | КТ
article thumbnailӨнөөдөр буюу 10-р сарын 16-нд Acer фирмийн шинэ Notebook танилцуулах ажиллагаа Өргөө кино театр дээр боллоо.Энэ бол Aspire цувралын хүрээнд цоо шинээр зохиогдсон Timeline хэмээх брэндийн тухай яриа билээ.Acer нь notebook болон PC үйлдвэрлэлтээр болон зах зээлд нэвтэрсэн байдлаар дэлхийн эхний ..
Азтай Apple
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailЭх сурвалж: http://narankhuu.blog.gogo.mn 2009 оны эхний хагаст дэлхий даяар гар утасны борлуулалт 245 сая ширхэгээр буурсан үзүүлэлттэй байна. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь өнөөх эдийн засгийн хямрал.Nokia ын хувьд гэхэд 115 сая утсаар борлуулалт буурсан нь өмнөх үеийнхээс 19 ..
Тагнуулч шувуухай
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailЭх сурвалж: http://narankhuu.blog.gogo.mn Аerovironment компани Америкийн армитай нисдэг бичил биет үйлдвэрлэх гэрээ байгуулахаар болжээ. Nano Air Vehicle гэж урьдчилсан байдлаар нэрлээд буй энэхүү төхөөрөмж нь шувуу мэт далавчаа дэвэн нисэх чадвартай бөгөөд дуу авиа багатай, 10 грамм жинтэй, 7.5см ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох