Та бидний бараг мэддэггүй нэгэн төрлийн кабель бий. Энэ бол Digital Optical кабель юм. Монголчилбол дижитал гэрлийн кабель гэж болно. Гэхдээ энэ бол та бидний мэддэг шилэн кабелиас арай өөр билээ.Энэ кабелийг ихэвчлэн гэрийн театр, видео тоглоомын консолиуд, CD/DVD тоглуулагч болон бусад hi-fi буюу өндөр зэрэглэлийн электрон бараанууд хэрэглэдэг байна. Тэгэхээр энэ холболтыг яах гэж суурилуулдаг вэ? Хариулт нь AMP тоглуулахын тулд гэнэ шүү.
Яагаад Optical буюу Гэрлийн гэж нэрлэсэн бэ?
Шилэн кабель нь өгөгдлийг ямар ч алдагдалгүйгээр, өндөр хурдтай дамжуулж чаддаг тул орчин үеийн шаардлагад нийцэх болсон. Электрон сигналыг гэрлийн хэлбэрт шилжүүлдэг тул гэрлийн хурдаар дамжуулдаг гэсэн үг л дээ. Түүнчлэн шилээр хийдэг тул кабелийн өөрийн өртөг хямд байх боломжтой нь хэрэглэгч та бидэнд завшаантай хэрэг юм. Хэрвээ алт/зэс мэтийн үнэтэй металиар хийдэг бол асар үнэтэй болох байсан биш үү.Түүх
Хамгийн анх Toshiba фирм нь өөрсдийн бүтээсэн CD тоглуулагчийг аудио төхөөрөмжтэй холбохын тулд энэхүү кабелийг бүтээж ашигласан байдаг. Гэвч хэтэрхий болхи байсан тул төдийлөн хэрэглээнд нэвтэрч чадсангүй. Тэгээд ч CD тоглуулагчийн чанар нэг их өндөр байгаагүй тул шаардлага ч байгаагүй ажээ. Харин DVD хэрэглээнд нэвтэрч эхэлснээр Dolby Surround дууны систем хүчтэй нэвтэрч эхэлснийг та бид мэднэ. Энэ үед дууны өгөгдлүүд 2 биш 5 шугамаар зэрэг дамжуулагдах ёстой болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл Стерео буюу 2 шугамаар дуугардаг байсан бол 5 колонкоор зэрэг дуугардаг болсон. Энэ үед 5 ширхэг улаан шар утсаар зэрэг холбоно гэвэл бөөн утас шөрмөс болно шүү дээ.Хэрэглээ
За за, ингээд аль алиныхаа цагийг үрэхгүйн тулд энэ кабелийг юунд хэрэглэдэг талаар гол зүйлдээ шууд оръё.Хэрвээ танд PlayStation 3 тоглуулагч байгаа бол тэрээр орчин үеийн видео тоглоомууд болон DVD/Bluray кинонуудыг тоглуулж чаддагийг та мэдэх байх.
Гэтэл эдгээр нь бүгд Dolby Surround дуугаралттай шүү дээ. Өөрөөр хэлбэл таны эргэн тойронд дуугарах чадалтай. Гэтэл хамгийн гайхалтай нь PS3-аа хэрхэн Dolby системтэй болгож холбох вэ? Зүгээр л жирийн 5-н спикер авлаа гэхэд PS3-д холбох портууд байхгүй.
Тэгвэл танд энэхүү Optical порт хэрэг болно. Та араар нь тойрч харвал энэхүү залгуурын порт байгаа. Түүнчлэн танд энэхүү залгуурын оролт бүхий 5.1 аудио систем хэрэг болно. Бага зэргийн илүү үнэтэй Home Teather нь ийм оролттой байдаг. Эсвэл DVD тоглуулагчгүй зүгээр л цэвэр аудио систем бүхий Amplifier гэсэн төхөөрөмжүүд бас байдаг. Энэ нь бага зэргийн хямд мөртлөө дуугаралт тал дээрээ дэндүү гоё байдаг. Гэвч харамсалтай нь монголын дэлгүүрүүдэд ийм тусгай Amplifier систем зарах нь тун ховор байдаг юм. Тэгэхээр та Гэрийн театр авахдаа л ийм оролттой эсэхийг нягталж хараарай. Тэгээд л түүнийхээ 5 колонк спикерийг ашиглана гэсэн үг.Таны холбосон Optical залгуур нь өндөр чанартай аудио сигналыг тун сайхан дамжуулах тул таны тоглож байгаа тоглоом жинхэнэ утгаараа 5.1 дуугарна. Өөрөөр хэлбэл 5 колонкоор 5 тусдаа дуу дуугарах юм. Ард чинь болж байгаа үйл явдал яг л ард чинь дуугарахаар таны тоглоом жинхэнэ утгаараа амилна.
Үнэ
Монголд иймэрхүү Optical кабель дунджаар 8000 төгрөгийн үнэтэй байдаг. Их ховор байдаг бөгөөд ихэвчлэн видео тоглоомын DVD,CD зардаг лангуунууд дээр бий. Харамсалтай нь томоохон электрон барааны дэлгүүрүүдийн худалдагч нарын ихэнх нь ийм кабелийн талаар танд зөвлөгөө өгөх нь битгий хэл өөрсдөө ч огт мэдэхгүй байдаг юм.Өөр нэг сонголт HDMI
Гэхдээ гэрийн театр нь тань HDMI оролттой бол энэ кабелийн хэрэг байхгүй болно. Гэвч HDMI оролттой гэрийн театр их үнэтэй байдаг.Ер нь бол та элдэв аудио, видео төхөөрөмж авахдаа оролт, гаралтууд, портуудыг сайн харж авах нь тун зүйтэй шүү. Порт ядмаг байвал цаашдаа их зовлонтой байдгийг анхаарахад илүүдэхгүй.
| iPod-ийн тухай. Зарим хэрэгцээтэй хүснэгтүүд |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (8)

...
бичсэн Зочин , 2009-09-13-ны 09 цагт бичигдсэн.
бичсэн Зочин , 2009-09-13-ны 09 цагт бичигдсэн.
Heregtei zuvulguu ugsund bayarlalaa. Delguurt orood home theatre-uudyn INPUT-yg haraad yavaad baihaar hudaldagch nariinh ni gaihahyg yaana!
PS3-g Bravia-daa HDMI-r zalgachaad stereo duu, 1080p garch baigaa ni odoohondoo hangalltai bn. Gehdee HDMI -tai home theatre avah tuluvluguutei yavj bn daa.
Mun ene niitlel jaahan dutmag yum. PS3 ni minii sanahaar 5.1-s gadna 7.1 sound demjdeg shig sanagdaj baina. Hamgiin gol ni manaid ene buhniig 100% ashiglaya gehleer Blu-ray movies ni oldohgui yum. baigaa hed ni huuchirsan esvel durgui kinonudyg tengert hadsan uneer zarj bn. Manaihan neg sain kinogoo Blu-ray deer hevelcheed tuuniig uzvel yamar saihan, baharhuushtai ve!
PS3-g Bravia-daa HDMI-r zalgachaad stereo duu, 1080p garch baigaa ni odoohondoo hangalltai bn. Gehdee HDMI -tai home theatre avah tuluvluguutei yavj bn daa.
Mun ene niitlel jaahan dutmag yum. PS3 ni minii sanahaar 5.1-s gadna 7.1 sound demjdeg shig sanagdaj baina. Hamgiin gol ni manaid ene buhniig 100% ashiglaya gehleer Blu-ray movies ni oldohgui yum. baigaa hed ni huuchirsan esvel durgui kinonudyg tengert hadsan uneer zarj bn. Manaihan neg sain kinogoo Blu-ray deer hevelcheed tuuniig uzvel yamar saihan, baharhuushtai ve!
...
бичсэн PEr0 , 2009-09-13-ны 22 цагт бичигдсэн.
бичсэн PEr0 , 2009-09-13-ны 22 цагт бичигдсэн.
Blu-ray киногоо internet-ээс татаад үзэж болно шүүдээ. Жишээ нь extratorrent, torrentz...
...
бичсэн BatX , 2009-10-10-ны 06 цагт бичигдсэн.
бичсэн BatX , 2009-10-10-ны 06 цагт бичигдсэн.
сайн байна уу?
хэрэгтэй мэдээлэл тань талархахын ялдамд нэгэн асуулт байгааг болгооно уу?
- гэрийн театр болон процессорын оролт, гаралтын хэсэгт байх Coaxial оролт (гаралт)-ын тухай тодорхой мэдмээр байна. тусална уу...
хүндэтгэсэн Бат
хэрэгтэй мэдээлэл тань талархахын ялдамд нэгэн асуулт байгааг болгооно уу?
- гэрийн театр болон процессорын оролт, гаралтын хэсэгт байх Coaxial оролт (гаралт)-ын тухай тодорхой мэдмээр байна. тусална уу...
хүндэтгэсэн Бат
...
бичсэн msn2 , 2009-12-27-ны 08 цагт бичигдсэн.
бичсэн msn2 , 2009-12-27-ны 08 цагт бичигдсэн.
home teather taigaa ene optic cable aar holboson tegej baij neg blu ray kino uzeh bolomj neegdej bn sony tovd 1 kino $50-70 bnle wow zarim neg kino zardag gazar 12000 gej bnle blu ray kino baigaa mortloo ashiglaj chadahgui baigaa humuus baival zaruul avanshu
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert

Монголын электрон барааны дэлгүүрүүдийн худалдагч нар мэдлэг муутай гэдэг үнэн. Дэлгүүрт ороод бараа үзэж, асуух биш харин өөрөө бөөн юм тайлбарлах хэрэг гарах юм. Зарим нэг мэдлэгтэй хүмүүс байна аа... Сyber захад, Computer Landad нэг нэг хүн байна.
Заза ямарч байсан мэддэгүүд нь мэдлэгээ бататгаж, мэддэггүйнүүд нь мэдэж авхаар хэрэгтэй мэдээлэл тависанд дахин талрахъя...