Tiberium Wars хэмээх EA Games-ийн боловсруулсан тоглоомтой танилцацгаая. Command and Conquer гэдэг бол монголоор Командлагч ба Эзлэн түрэмгийлэгч гэсэн утгатай юм. Та өөрийн орчин үеийн шилдэг армийг командлан өрсөлдөгчөө буулган авах нь энэ тоглоомын гол зорилго. Хэрвээ чи алгуурлах л юм бол өрсөлдөгч чинь чамайг буулган авах болно шүү дээ.Та Red Alert 2 хэмээх тоглоом Монголчуудыг нэг хэсэг жинхэнэ байлдан дагуулж байсныг санаж байна уу? Одоо ч энд тэнд тоглож ч байдаг юм. Тэгвэл энэ тоглоомын л үргэлжлэл юм шүү дээ. Таны командыг дамжуулагч, танд мэдээ өгөгч эмэгтэйн өвөрмөц хоолой яг хэвээрээ байгаа биз.
Энэ тоглоом нь цэвэр стратегийн тоглоом учраас PC дээр ажиллана. Бас Xbox 360 дээр ч ажиллана. Command & Conquer бол алдартай цуврал юм. Өмнө нь 1999 онд Tibe¬rian Sun8 түүний өргөтгөл FireStorm буюу Галт шуурга гэсэн ангиуд гарч байлаа.
Энэ удаагийн анги дээр эх дэлхий маань тулааны галт бамбар болжээ. Хаа сайгүй л бөмбөг дэлбэрч, буу тачигнаж, онгоц унаж, танк сөнөх дүр зураг харагдана.
Тоглоом маань 2007 оны 3-р сарын сүүлээр худалдаанд албан ёсоор гарах юм байна. Teen буюу 16-аас дээш насныхан тоглох ёстой бөгөөд нилээд хүчтэй компьютер шаардана. Тухайлбал таны машины процессор 2.0 хурдтай, 512MB-ын RAM-тай, 8.0GB буюу түүнээс их сул зайтай, GeForce 4 график карттай бай ёстой. Стратегийн тоглоом учраас гар, хулгана ашиглан тогловол илүү зохимжтой.
Энэ анги дээрх үйл явдал тэртээ алсад 2047 онд өрнөнө. Өөрөөр хэлбэл өмнөх анги болох FireStorm буюу Галт шуурганы үйл явдал дууссанаас хойш 17 жилийн дараа гэсэн үг. Global Defence Initia¬tive буюу Дэлхийн Хамгаалагчдын Холбоо, Brotherhood of Nod буюу NOD-ын Нөхөрлөлийн хооронд томоохон зөрчил үүсжээ. Дэлхийн газар нутгийг 3-н бүсэд хуваана. 30% нь улаан буюу жинхэнэ тамын тогоо болсон байна. Энэ хэсэгт хүн амьтан амьдрах боломжгүй. Харин 50% шар бүс бөгөөд энд хэдийгээр аюултай боловч дэлхийн хүн амын ихэнх нь оршин суудаг. Үлдсэн 20% нь дайны хөл хараахан хүрээгүй үржил шимтэй сайхан газар нутаг юм. Энэхүү өчүүхэн хөх бүс нь хүн төрөлхтний сүүлийн хоргодох газар итгэл найдвар юм.
Тоглоом мэдээж сүүлийн үеийн бүхий л шилдэг технологиудыг ашигласан нь тодорхой. Маш сайн л тоглоом гаргахгүй бол энэ их ширүүн өрсөлдөөн дунд ялж гарна гэдэг эргэлзээтэй юм. Цэрэг эрс, техник хэрэгсэл, танк, онгоц, нисдэг тэрэг зэрэг нь энэ тоглоом дээрх гол хөзөр билээ. Тэднийг маш нарийн хийсэн, үзэмж сайтай. Бас физик хөдөлгүүр тун сайн учир байшин барилга нурах, танк давхих зэрэг нь үнэхээр үнэмшилтэй харагдана.
Мэдээж 2047 онд өрнөх дайн учир цэрэг, техник хэрэгсэл, буу зэвсэг бүгд шинэчлэгдэн сайжруулагджээ. Осолдохгүй л танк, нисдэг тэрэг, явган цэргүүд харагдаж байна. Харин бууны сум нь лазер маягийн юм уу даа, Та өөрөө хараад юу гэж бодож байна? Лазер, тесла, пуужин, цахилгаан гэх мэт олон л юм харагдаж байна.
Стратегийн иймэрхүү тоглоомуудаар сүлжээгээр холбон тоглоход үнэхээр гоё байдгийг туршлагатай тоглогчид андахгүй дээ. Гэвч нэгнийгээ бүрэн буулгаж авахад нилээд их цаг үрэх болохоор чөлөөтэй өдрөөрөө л тоглоорой гэж зөвлөе. Эсвэл өдөрт нэг цаг тоглоод л хадгалан маргааш нь үргэлжлүүлж болох юм. Дээрээс нь энэ тоглоом маань интернэтээр дамжуулан тоглох боломжтой гэдгийг дурдъя. Тэгэхээр чи сайн холболттой бол хэзээ ч уйдахгүй нөр их тулаанд орох нь дээ.
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| Call of Duty 4 | Crackdown |
|---|















Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
