Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Тоглоом Crackdown

КТ.мн

Crackdown

И-мэйл Хэвлэх PDF
box_crackdownМаш сонирхолтой график дүрслэлийг энэ тоглоом танд санал болгож байна. Хүүхэлдэйн кино шиг, зурмал юм шиг рендертэй бөгөөд Xbox 360-ын бүрэн хүчин чадлыг харуулахыг зорьжээ.
Энэ тоглоом бол шууд л GTA-ийн эсрэг гарсан тоглоом юм. Хийц дизайн, тоглолт зэрэг нь ихээхэн төстэй. Гэвч GTA-г бодвол илүү хийсвэр маягтай. GTA нь яг бодит амьдрал дээрх шиг үйл явдалтай бол энд гарах таны дүр илүү баатарлаг, илүү супер юм. Та хот дотуур тэнүүлчилж элдэв төрлийн адал явдалтай учрах болно.
GTA дээр гардаг дүр бол өөрөө дээрэмчний бүлгийн гишүүн байдаг бол Crackdown дээр та цагдаагийн офицерын дүрд хувилна. Үйл явдал ойрын ирээдүйд өрнөх бөгөөд та хамгийн аюултай нууцлаг даалгавруудыг авч биелүүлэх болно. Мэдээж таны бие махбодийг орчин үеийн технологиуд ашиглан нилээд сайжруулсан байх болно.
Адал явдалт экшн төрлийн Crackdown тоглоомыг зөвхөн 18-с дээш насныхан тоглох ёстой гэж бичсэн нь тоглоомонд хууль бус үйлдэл их гардагтай холбоотой. Цуст аллага, элдэв хараалын үг хэллэг, секс зураглал зэргийг 18-аас доош насныхан харж болохгүй нь ойлгомжтой. Тоглоомыг зөвхөн нэг тоглогчийн горимоор компьютерийн эсрэг тоглох юм. Тоглоомонд хууль зөрчиж байгаа этгээдүүдийг нэг мөсөн устгаж, хууль бусаар явуулж буй үйл ажиллагааг зогсоох зорилготой. Даалгавруудаа биелүүлсний дагуу тушаал нэмэгдэж, шагнал авах болно.
Тоглоомонд Төв Америкийн дээрэмчдийн бүлгүүдийн хоорондох хар тамхины наймаа идэвхтэй явагдах бөгөөд тэднийг зогсоох даалгавруудаа биелүүлэх явцад Автомашин жолоодлого, бөмбөг тэслэх, мэргэн буудах, хурдан шаламгай байдал, хүч чадлаа ашиглах зэргээрээ цол авах боломжтой.

Цагдаагийн офицер буюу та дараах 5-н чадварыг төгс эзэмших ёстой. Мэдээж нэг амьсгаагаар эзэмшиж чадахгүй ч бага багаас сайжирсаар супер болох болно.
1.Жолоодлого: Та супер баатар болж даалгавруудаа амжилттай гүйцэтгэхийг хүсвэл бүх тээврийн хэрэгслийг жолоодож чаддаг байх ёстой. Та муухан жолооч бол даалгавар гүйцэтгэнэ гэж санаад хэрэггүй биз дээ.
2.Дэлбэлэх: Даалгавар биелүүлэх явцад аливаа зүйлсийг дэлбэлэх шаардлага их гарна. Тэгэхээр та тэслэх ажиллагааны талаар нилээд гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Тэр тусмаа зугтааж байгаа дайснуудыг харвах төхөөрөмжөөр амжилттай харваж дэлбэлэх нь тэднийг устгах чухал арга юм.
3.Галт зэвсэг эзэмших: Энэ бол нэг ч цаг зүгээр суулгадаггүй дээрэмчдийн цуст тулаан байх учир та төрөл бүрийн галт зэвсгийг бүрэн эзэмшиж сурах ёстой. Сайн бууддаг болчихвол цол тань нилээд нэмэгдэх болно.
4.Хөнгөн шалмаг байдал: Элдэв довтолгооноос бултах, гүйх, зугтах үед таны бие махбодийн хөнгөн шалмаг байдал ихээхэн нөлөөлнө. Та болхи бүдүүн бараг бол нэг их удахгүй үхэх болно.
5.Хүч тамир: Дандаа л галт зэвсэг хэрэглэж пуужингаар харвана гэвэл санасны гарз. Шууд биеэрээ тулалдах хэрэг зөндөө гарна. Гоёмсог хөдөлгөөн, тулааны урлагийг сайтар эзэмших хэрэгтэй.
Тоглоомон дээр Номхон Дөлгөөн далайн эрэг дагуу оршсон хотууд гарах бөгөөд та даалгаврынхаа дагуу эдгээрийг дамжин хэсүүчилнэ. Энэ Xbox 360-д зориулсан сонгодог тоглоом учир танд Xbox 360 байгаа бол Монголд орж ирэхийг нь хүлээгээд л байж бай даа.

Зургийн галлерей:


Видео Трайлер:


Бусад хүмүүс ингэж хэлэв.. (3)Add Comment
...
бичсэн mungunsukh , 2010-02-04-ны 12 цагт бичигдсэн.
saihan bna tanaihaas togloom tataj avch boldog umuu
...
бичсэн КТ , 2010-02-05-ны 01 цагт бичигдсэн.
Яг энд бол татах линк байхгүй. Зөвхөн тойм юм л даа.
...
бичсэн tuvshee976 , 2010-05-14-ны 16 цагт бичигдсэн.
tatah linkiig bairluulj boldoggui yum uu

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
PC дээрээ playstation тогломоор байна уу?
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг | КТ
article thumbnailpSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ажиллуулахад маш төвөгтэй, зөндөө тохиргоотой юм байна лээ. Харин pSX бол зөвхөн гарны товчлуурын тохиргоог хийчихэд л шууд тоглож болно. Ингээд emulator-аа ашиглаад хуучны гоё гоё тоглоомуудыг ..
Call of Duty 4
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЦэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдарт цувралынхаа цоо шинэ ангийг хүлээн авахад бэлэн болжээ. Шинэ ангийн нэр нь "Орчин үеийн дайн" гэсэн нэртэй. Цэргийн дуудлага бол Activision компанийн нэрийн хуудас гэхэд ..
Command and Conquer 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailTiberium Wars хэмээх EA Games-ийн боловсруулсан тоглоомтой танилцацгаая. Command and Conquer гэдэг бол монголоор Командлагч ба Эзлэн түрэмгийлэгч гэсэн утгатай юм. Та өөрийн орчин үеийн шилдэг армийг командлан өрсөлдөгчөө буулган авах нь энэ тоглоомын гол зорилго. Хэрвээ чи алгуурлах л юм ..
Crackdown
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailМаш сонирхолтой график дүрслэлийг энэ тоглоом танд санал болгож байна. Хүүхэлдэйн кино шиг, зурмал юм шиг рендертэй бөгөөд Xbox 360-ын бүрэн хүчин чадлыг харуулахыг зорьжээ. Энэ тоглоом бол шууд л GTA-ийн эсрэг гарсан тоглоом юм. Хийц дизайн, тоглолт зэрэг нь ихээхэн төстэй. ..
Fight Night Round 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЯпоны алдарт "Riot Act" студид бүтээгдэж "Real Time Worlds"-н хөгжүүлсэн Crackdown хэмээх тоглоомыг та бүхэнд танилцуулъя. Crackdown нь хотын чөлөөт амьдрал хэмээх сэдэвтэй тоглоом юм. Гол баатар хэнээс ч айдаггүй, ямар ч дүрэм журамд захирагддаггүй, зөвхөн өөртөө зөв гэснээ л хийдэг супер ..
Final Fan­tasy цуврал тоглоомын тухай
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЯпоны алдарт Square компанийн "Final Fantasy" буюу "Эцсийн Зөгнөл" хэмээх тоглоомын цувралууд нь тоглогчдыг дэлхий даяар байлдан дагуулж, сая сая тоглогчдыг өөрийн фенээ болгож чадсан гайхамшигт тоглоом юм. Final Fantasy-гийн цувралууд тус бүр өөрийн гэсэн баатрууд, уянгалаг хөгжим, ..
Guitar hero II ба Гитарын баатар 2
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailHarmonix Music Systems студийн бүтээл "Гитарын баатар 2" хэмээх тоглоом нь Playstation 2 тоглуулагч дээр өнгөрсөн жилийн 11-р сард худалдаанд гарсан бөгөөд 2007-н оны 3-р сард Xbox 360 дээр худалдаанд гарах юм. Guitar Hero 2 нь хөгжмийн тоглоом бөгөөд алдарт VOS, EZ2 DJ, Pump it up Exceed гэх мэт DJ болон бүжгийн ..
Halo 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | Б.Батболд
article thumbnailЭнэ анги маань 2007 оны 9-р сарын сүүлээр анх нээлтээ хийсэн байна. Америк, Австрали, Бразил, Канад, Энэтхэг, Мексик гэсэн орнуудын худалдан авагчид анхны тоглогчид болцгоосон байна. Харин нэг өдрийн дараа Европ, дахин нэг өдрийн дараа Японд нээлтээ хийжээ. Нээлтээ хийсэн ..
Need for Speed - ProStreet
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailElectronic Arts компанийн хамгийн алдартай цувралуудын нэг бол Need for Speed юм. Тэгвэл энэ цувралын 11 дэх анги цоо шинээр мэндэлж байна. Машины уралдааны тєрлийн тоглоомуудыг энэ цувралгїйгээр хэрхэн тєсєєлєх билээ. ProStreet буюу монголчилбол Мэргэжлийн Гудамж гэгдэх энэ анги нь анх ..
Stuntman Ignition
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailStuntman Ignition бол монголчилбол Зогсоох хүсэл гэсэн утгатай нэр юм. Та энэ тоглоом дээр машины жолооч болох бөгөөд амь өрссөн ширүүн уралдаануудыг хийх болно. Анх Stuntman хэмээх эхний анги нь гарч байсан бөгөөд харин энэ удаа Xbox 360, PlayStion 3 зэрэг супер консолиудад зориулагдан шинэ ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох