Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Тоглоом Halo 3

КТ.мн

Halo 3

И-мэйл Хэвлэх PDF
boxЭнэ анги маань 2007 оны 9-р сарын сүүлээр анх нээлтээ хийсэн байна. Америк, Австрали, Бразил, Канад, Энэтхэг, Мексик гэсэн орнуудын худалдан авагчид анхны тоглогчид болцгоосон байна. Харин нэг өдрийн дараа Европ, дахин нэг өдрийн дараа Японд нээлтээ хийжээ. Нээлтээ хийсэн анхны өдрөө л 4.2 сая хувь албан ёсны Halo 3 тоглоом эзэндээ очжээ. Энэ бол шууд л дэлхийн рекорд амжилт болсон юм.

Halo 3 бол энэ дэлхий дээрх хамгийн алдартай тоглоом юм. Үүний хамгийн тод жишээ нь гэвэл дэлхий дээрх хамгийн олон тоогоор зарагдсан гэсэн рекордыг энэ тоглоом эзэмшдэг билээ.

Halo 3 нь нэгдүгээр биеийн шутер буюу буудагч ангиллын видео тоглоом бөгөөд түүнийг Bungie Studios Xbox 360 консольд зориулан бүтээжээ. Halo 3 нь мэдээж нь Halo цувралын 3 дахь анги гэдэг нь ойлгомжтой. Өмнө нь Halo: Combat Evolved болон Halo 2 гэсэн ангиуд гарч байсан юм. Бас эхний 24 цагийн дотор 170 сая доллар олсон анхны тоглоом болов. Харин эхний долоо хоногтоо 300 сая долларын орлого олсон байна. Эхний 20 цагийн дотор 1 сая тоглогчид Halo 3 тоглоомыг Xbox Live хэмээх сүлжээг ашиглан онлайнаар тоглосон нь бас л үнэмлэхүй амжилт болоод байна. Ингээд 2008 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар Halo 3 тоглоом нь 8.1 сая хувь борлогдоод байна.

Энэ бүхэн юуг хэлж байна вэ гэхээр түүний үнэмлэхүй аварга тоглоом гэдгийг шууд илтгэж байгаа юм. Харамсалтай нь монголд Xbox нь харьцангүй цөөхөн байдаг учир энэ тоглоомын өмнөх ангиудыг монголчууд тийм ч сайн мэдэхгүй. Харин Xbox 360 нь PlayStation 3-Аас нэг жилийн өмнө түрүүлэн гарснаар Монголчууд Xbox 360-ыг түлхүү худалдан авах болсноор энэ тоглоомыг сонирхож эхэлсэн нь лавтай. Энэ тоглоом дээр 26-р зуун гарах бөгөөд од хоорондын дайн өрнөж байгаагаар нь зохиол нь үргэлжилдэг. Хүн төрөлхтөн буюу Америкийн Үндэсний Сансрын арми ба бусад гаригуудын харь гаригийн арми хоёрын хооронд гол дайн өрнөнө. Тоглогч хүн буюу чи армийн нилээд өндөр чадвартай мастер толгойлогчийн дүрд хувилна. Чи бол кибернетик технологи бүхий тусгай хувцастай, дээд зэрэглэлийн дайчин юм. Чиний чин зорилго бол мэдээж хүн төрөлхтөн бас эх болсон дэлхийгээ харийн түрэмгийлэгчдээс аврах, хамгаалах явдал юм.

 

Xbox 360 буюу шинэ үеийн консоль дээр гарч байгаа болохоор график зураглал, дуу дүрс, анимаци, үйл явдал зэргийг өгүүлэхийн ч юм биш. Чи өөрөө нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх л хэрэгтэй. Halo 3 дээр чи өөрийн хөл дээрээ гүйж байлдахын сацуу тээврийн хэрэгсэл унах боломжтой болсон байна. Энэ бол дайн тулаанд хичнээн хэрэгтэй гээч. Тоглоом дээр гарах буу зэвсэг, гранат, элдэв тээврийн хэрэгслүүд, дайсны чинь цэргүүд, амьтад зэрэг нь хичнээн олон янз гээч. Тэдгээрийг нэг бүрчлэн дурдана гэвэл бүтэхгүй юм. Үнэхээр шилдэг тоглоом, шилдэг үйл явдал, жинхэнэ сэтгэл хөдөлгөсөн тулаан энд л байна. Одоо чамд Campaign буюу Тусгай зохиолын дагуу өрнөх үйл явдлын тухай хэлж өгье. Нийт 9-н үеийг амжилттай давах ёстой. Хамгийн сонирхолтой нь энэ үеүдээ чи ганцаараа тоглож болох боловч хэрвээ чамд интернэт холболт байгаад Xbox Live үйлчилгээнд хамрагдсан бол онлайнаар дэлхийн бусад хүмүүстэй хамтран дайсантайгаа тулалдаж болох юм. Та нарын хэн нэг чинь Master Толгойлогч болох бол нөгөөх чинь Спартан, харин бас 2 тоглогч Элит болох учиртай.

 

Ингээд л та нар мөр зэрэгцэн тулалдаж дээ. Энэ бүхэн хичнээн амттай гээч. Ёстой үгээр хэлэхийн биш. Halo цувралууд дээр Halo гэсэн бүхэл бүтэн өөрийн ертөнц байдаг. Үйл явдал ойролцоогоор 2553 онд өрнөж байгаа юм уу даа. 2525 он хүртэл хүн төрөлхтөн дээд зэрэглэлийн гэрлээс хурдан тээврийн хэрэгсэл бүтээж чадсан бөгөөд үүнийхээ тусламжтайгаар ойролцоох 100 гаруй гариг ертөнцийг өөрийн эрхшээлд оруулаад байсан юм. Харин 2553 онд Cove¬nant хэмээх харь гаригийнхан бидэн рүү дайрсан нь энэ ажээ. Covenant-чууд нь бидэндтэй шууд л дайн зарласан ба хаа тааралдсан газраа хайр найргүй устгах шийдвэр гаргасан байна. Тэгэхээр бид ч бас юу гэж зүгээр суух билээ, сөрөн тулалдахаас өөр аргагүй. Ингээд тусгай кибернетик технологитой хувцас бүтээн цэргүүдээ хувцаслан хүнд ширүүн дайн тулаанд орох нь тэр.

 

Halo 2 дээр дайсныхан манай эх дэлхийг хараахан олж чадаагүй юм. Тэд эх дэлхийг сайн мэдэхгүй хажуугаар нь өнгөрөх бөгөөд тулаанууд дандаа харь гариг дээр өрнөж байсан. Харин Halo 3 эхлэх үед Covenant-ууд дэлхий дээр нүсэр арми буулгасан байх бөгөөд дэлхийн ихэнх хүмүүс амь үрэгджээ. Halo 3-ийн гол баатар Master Chief нь супер гэдгийг чи мэдэж авсан. Энэ хүн бол Спартан хэмээх төслийн багийн хамгийн сүүлийн амьд үлдсэн гишүүн юм. Өөрөөр хэлбэл чи хүн төрөлхтний эцсийн найдваруудын нэг, хамгийн шилдэг тулаанчдын нэг юм. Чам шиг шилдэг дайчин асар цөөхөн үлдсэн тул бүгд л чамайг авралын нүдээр харах ажээ.


Өнөөдөр Halo 3-ийн цэргийн хувцас бараг л хит болжээ. Сансрын маягийн хувцас, толгойн өмсгөл зэргийг та дэлхийн томоохон хотуудын том том төвүүдэд олж харах боломжтой. Halo 3 бол Microsoft компанийн тоглоомын ертөнцийн нэрийн хуудас, Xbox 360 тоглуулагчийг аварсан хамгийн эрхэм бүтээл болсон байна. Өөрөөр хэлбэл Halo 3-ыг тоглохын тулд Xbox 360 худалдан авах нь хэвийн үзэгдэл болсон юм.

 

Зургийн галлерей:

 

Видео Трайлер:




Бусад хүмүүс ингэж хэлэв.. (5)Add Comment
...
бичсэн Зочин , 2009-08-19-ны 10 цагт бичигдсэн.
ene mash goe togloom shuu tiimeee
...
бичсэн Rezzex , 2009-11-06-ны 17 цагт бичигдсэн.
Ene ch neeree aguu togloom shuu
...
бичсэн Rezzex , 2009-11-06-ны 17 цагт бичигдсэн.
Ene huu togloomiig 1-eer angias ni ehleed 3-r angi hurtel toglovol dontoh bolno uchir ni mash aguu togloom bolhoor 1 r angii ni toglohod l daragiin angii ni togolj uzeh ymsan gj husdeg ym bnlee bi bugdii ni uzsen uneher aguu 3 iig ni uzsen huudhuud aguu gj helkuu bol jinken togloomiin medremjiig medreegu l bnda heleh ugee email roo ok KT
...
бичсэн КТ , 2009-11-07-ны 02 цагт бичигдсэн.
Сайн уу, Rezzex, Тантай санал бүрэн нийлж байна. Угаасаа нийтлэл дээр агуу тоглоом гэдгийг бүрэн нотолсон байгаа биз дээ.
...
бичсэн TomaX_[MnG] , 2009-11-27-ны 19 цагт бичигдсэн.
PC дээр гарсан хувилбар нь ямар вэ? гайгуй бол тоглоод үзнээ. Mass Effect; Crysis тоглоод үзэхэд сайхан л байсан.

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
PC дээрээ playstation тогломоор байна уу?
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг | КТ
article thumbnailpSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ажиллуулахад маш төвөгтэй, зөндөө тохиргоотой юм байна лээ. Харин pSX бол зөвхөн гарны товчлуурын тохиргоог хийчихэд л шууд тоглож болно. Ингээд emulator-аа ашиглаад хуучны гоё гоё тоглоомуудыг ..
Call of Duty 4
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЦэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдарт цувралынхаа цоо шинэ ангийг хүлээн авахад бэлэн болжээ. Шинэ ангийн нэр нь "Орчин үеийн дайн" гэсэн нэртэй. Цэргийн дуудлага бол Activision компанийн нэрийн хуудас гэхэд ..
Command and Conquer 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailTiberium Wars хэмээх EA Games-ийн боловсруулсан тоглоомтой танилцацгаая. Command and Conquer гэдэг бол монголоор Командлагч ба Эзлэн түрэмгийлэгч гэсэн утгатай юм. Та өөрийн орчин үеийн шилдэг армийг командлан өрсөлдөгчөө буулган авах нь энэ тоглоомын гол зорилго. Хэрвээ чи алгуурлах л юм ..
Crackdown
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailМаш сонирхолтой график дүрслэлийг энэ тоглоом танд санал болгож байна. Хүүхэлдэйн кино шиг, зурмал юм шиг рендертэй бөгөөд Xbox 360-ын бүрэн хүчин чадлыг харуулахыг зорьжээ. Энэ тоглоом бол шууд л GTA-ийн эсрэг гарсан тоглоом юм. Хийц дизайн, тоглолт зэрэг нь ихээхэн төстэй. ..
Fight Night Round 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЯпоны алдарт "Riot Act" студид бүтээгдэж "Real Time Worlds"-н хөгжүүлсэн Crackdown хэмээх тоглоомыг та бүхэнд танилцуулъя. Crackdown нь хотын чөлөөт амьдрал хэмээх сэдэвтэй тоглоом юм. Гол баатар хэнээс ч айдаггүй, ямар ч дүрэм журамд захирагддаггүй, зөвхөн өөртөө зөв гэснээ л хийдэг супер ..
Final Fan­tasy цуврал тоглоомын тухай
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЯпоны алдарт Square компанийн "Final Fantasy" буюу "Эцсийн Зөгнөл" хэмээх тоглоомын цувралууд нь тоглогчдыг дэлхий даяар байлдан дагуулж, сая сая тоглогчдыг өөрийн фенээ болгож чадсан гайхамшигт тоглоом юм. Final Fantasy-гийн цувралууд тус бүр өөрийн гэсэн баатрууд, уянгалаг хөгжим, ..
Guitar hero II ба Гитарын баатар 2
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailHarmonix Music Systems студийн бүтээл "Гитарын баатар 2" хэмээх тоглоом нь Playstation 2 тоглуулагч дээр өнгөрсөн жилийн 11-р сард худалдаанд гарсан бөгөөд 2007-н оны 3-р сард Xbox 360 дээр худалдаанд гарах юм. Guitar Hero 2 нь хөгжмийн тоглоом бөгөөд алдарт VOS, EZ2 DJ, Pump it up Exceed гэх мэт DJ болон бүжгийн ..
Halo 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | Б.Батболд
article thumbnailЭнэ анги маань 2007 оны 9-р сарын сүүлээр анх нээлтээ хийсэн байна. Америк, Австрали, Бразил, Канад, Энэтхэг, Мексик гэсэн орнуудын худалдан авагчид анхны тоглогчид болцгоосон байна. Харин нэг өдрийн дараа Европ, дахин нэг өдрийн дараа Японд нээлтээ хийжээ. Нээлтээ хийсэн ..
Need for Speed - ProStreet
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailElectronic Arts компанийн хамгийн алдартай цувралуудын нэг бол Need for Speed юм. Тэгвэл энэ цувралын 11 дэх анги цоо шинээр мэндэлж байна. Машины уралдааны тєрлийн тоглоомуудыг энэ цувралгїйгээр хэрхэн тєсєєлєх билээ. ProStreet буюу монголчилбол Мэргэжлийн Гудамж гэгдэх энэ анги нь анх ..
Stuntman Ignition
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailStuntman Ignition бол монголчилбол Зогсоох хүсэл гэсэн утгатай нэр юм. Та энэ тоглоом дээр машины жолооч болох бөгөөд амь өрссөн ширүүн уралдаануудыг хийх болно. Анх Stuntman хэмээх эхний анги нь гарч байсан бөгөөд харин энэ удаа Xbox 360, PlayStion 3 зэрэг супер консолиудад зориулагдан шинэ ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох