Канадын алдарт EA Games компанийг мэдэхгүй хүн гэж байна уу? Тэгвэл тэдний цоо шинэ тоглоомтой танилцагтун. Энэ бол алдарт NBA-ийн Street буюу гудамжны хувилбар юм. Та бидний шүтээн NBA-ийн домогт тамирчид гудамжинд хэрхэн алалцах бол. Сонирхолтой биш гэж үү. Гудамжны энэ тэмцэлдээн бол албан ёсны тэмцээн биш зүгээр л дайн юм.Хэрвээ чи NBA Live-ээр тоглодог бол, NBA-г үздэг бол сагсан бөмбөгийн гайхамшгийг мэдэх байх. Гэвч NBA Live нь сагсан бөмбөгийн Simulation гэдгийг чи мэднэ. Өөрөөр хэлбэл яг л жинхэнэ юм шиг, амьд юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр бүхий л зүйлсийг хийсэн байдаг. Харин Street хувилбар нь тэс ондоо юм. Та компьютерийн кибер орчинд танил тоглогчдоороо амьдрал дээр хийх боломжгүй гайхалтай сайхан хөдөлгөөнүүд, хууралт, шидэлтүүдийг энэ тоглоомд хийх боломжтой. Энэ бол ерөөсөө л маш сайхан мэдрэмж, дуу алдалт, сэтгэл хөөрөл байх болно.
NBA Street Homecourt маань 2007 оны 2-р сард сая Xbox 360 дээр гарсан бол 2007 оны 3-р сард Play¬Station 3 консул дээр гарах ажээ. Үнэлгээ нь мэдээж E буюу Every¬one, монголоор Бүх насныхан тоглох эрхтэй юм.
Street хувилбар нь өмнө нь хэд хэдэн анги гарч байснаас энэ удаагийнх нь 4-р цуврал ажээ. Дискний хавтасны зурган дээр Denver Nuggets багийн гол довтлогч Carmelo Anthony-ийн тохоод цагиргаас зүүгдэж буй зураг бий.
Хоёр залахгүй, алхахгүй гэх мэт ерөнхий дүрмүүд үйлчлэх боловч бусад дүрмүүд огт үгүй. Чи талбай дээр юу дуртайгаа хийж болно, талбай ч гэж дээ, бараг л тулааны талбар юм даа. NBA Street Home Court гэдгийг орчуулах юм бол Нутгийн гудамжны дэвжээ гэх юм уу даа. Өөрийн эзэмшлийн сагсны талбай гэж ойлгосон ч болно. Манайхны байрны гадаа өөрийн эзэмшлийн сагсны шит байдаг даа, тэр л юм.
Чиний хот тэр чигээр эмх замбараагүй, элдэв дээрэмчдээр дүүрчээ. Одоохондоо чи хэн ч биш. Чиний хувьд өөрөө амьд гарах, сагс тоглож сурах нь чухал. Ингээд л сайжрах тусам муусайн өөдгүй новшнуудыг хожиж, нэр төрийг гутаан хөөж явуулах хэрэгтэй. Чиний эцсийн зорилго бол NBA-ийн хамгийн супер оддыг гудамжинд урин авчирч хожих явдал юм. Бооцоо нь талбай чинь байх болно. Чи хожвол тэдний гудамж, талбай чиний мэдэлд орох болно. Харин хожигдвол чи талбайгүй хоцорч дахиад л шинээр эхлэх ёстой болно.
Тоглоом тэр чигээрээ Arcade буюу Цаг наргүй, адал явдлын, тулаанд маягаар өрнөх болно. Тоглолт ямар ч дүрэмгүй өрнөдөг тухай өмнө дурдсан. Тэгээд ч чиний тоглогчдын чадвар амьдрал дээрхээс хувь илүү. Өөрөөр хэлбэл агаарт хэдэн ч метр үсэрч чадна, хичнээн ч удаан хугацаагаар залж чадна, төрөл бүрийн гимнастикийн хүнд үйлдлүүдийг өд мэт хөнгөн шингэн үзүүлэх болно.
Ерөнхийдөө хип хопчдын маягийн тоглоом юм даа. Навсархай өмд өмсөж, том саравчтай малгай духдуулсан нөхдийн жинхэнэ шүтээн тоглоом гэж ойлгож болно. Ер нь хип хопчдын дуртай спорт нь гудамжны сагс гэдэг шүү дээ.
Тоглоом дээр 3-ын эсрэг 3 гэсэн жинхэнэ гудамжны стилиэр тоглох нь ойлгомжтой. Довтолгоо, залалт, хууралт, тохолт, блок шот гээд л бүгд бий. Хамгийн гол тэдгээр нь үнэхээр үзүүштэй гоёмсог билээ. Энэ нь энэ тоглоомын гол давуу тал бөгөөд хүүхэд залуусыг байлдан дагуулах гол нөхцөл болж байгаа юм.
Жишээ нь Lebron James-ээр нэг довтолгоогоор 2 дахин тохохыг юу гэж бодож байна? Гайхалтай биш гэж үү? Уран гоё довтолгоо, брейкийн хамгийн хүнд үзүүлбэрүүд, харилцан довтолгоо, дамжуулалтууд, түлхэлт зэргийг сайн хийж чадвал чамайг хэн ч хожиж чадахгүй шүү.
Гэхдээ шүүмжлэгчид юу гэснийг сүүлд нь хальт сонсоод авагтун. GameSpot хэмээх тоглоомын сайт хэлэхдээ: давуу тал нь гэвэл бодитой жинхэнэ тоглогчид, тоглоход үнэхээр урамтай байдалтай, сайхан дууны цуглуулга, бас нэмээд гайхалтай сайхан тохолтууд гэжээ. Харин сул талыг нь хэлэхдээ тоглоомын горимууд хангалттай биш, график шүүлтүүр зарим нэг алдаатай, тоглогчид жаахан алиа харагддаг, унагасан бөмбөгөө тэр дор нь авах боломжгүй, ихэвчлэн тохож л довтолгоог дуусгах шаардлагатай, учир нь чи шидэх аваас хэн дуртай нь хаалт тавих боломжтой. Аль ч тоглогч агаарт хүний ёсноос гажууд өндөрт үсрэх чадвартай шүү дээ.
Дээр үед та бид Sega дээр NBA Jam гэдэг тоглоомыг тоглодог байсан шүү дээ. Тэгвэл тэр тоглоомынхоо ц
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| Kingdom Heart II | Silent Hill 4 буюу Чимээгүй толгод |
|---|















Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
