Electronic Arts компанийн хамгийн алдартай цувралуудын нэг бол Need for Speed юм. Тэгвэл энэ цувралын 11 дэх анги цоо шинээр мэндэлж байна. Машины уралдааны тєрлийн тоглоомуудыг энэ цувралгїйгээр хэрхэн тєсєєлєх билээ. ProStreet буюу монголчилбол Мэргэжлийн Гудамж гэгдэх энэ анги нь анх энэ оны 3-р сараас танилцуулагдаж эхэлсэн.Тоглолт
Хуучны цувралууд дээр Arcade маягийн тоглолтууд зонхилдог байсныг та мэдэх байх. Arcade гэдэг нь амьдралаас тасархай, арай илїї цоглог, илїї тїрэмгий байдлыг хэлнэ. Тэгвэл энэ удаагийн анги нь амьдрал дээрх уралдаан руу илїї дєхжээ. Єєрєєр хэлбэл амьдралаас хэт тасархай байдал багассан гэсэн їг. Туслах жолооч чамд илїї сайн жолоодоход туслах бєгєєд эргэлт хийхийн тулд тоормосыг илїї чадварлаг хэрэглэх шаардлагатай болно. Бїх уралдаанууд хаалттай зам дээр болох бєгєєд ямар ч цагдаа байхгїй.Ємнєх ангиудын алдарт зїйлс бїгд энд бий. Машины эд ангиуд маш жижиг хэсгїїдэд хуваагдах бол Autosculpt боломжийн ачаар машинаа дахин давтагдашгїйгээр тоноглон їзэмжийг сайжруулж болно. Нэмэх эд ангиуд Car¬bon дээр байдгаас илїї нарийн тєвшинд бїтээгдсэн бєгєєд гоёмсог юм. Амьдрал дээр байдаг жинхэнэ брэнд бїтээгдэхїїнїїдийг энд оруулж єгсєн бєгєєд мянга мянган upgrade-їїд бий.
ProStreet нь 4-н янзын тоглолтын горимтой. Drag, Grip, Speed ба Drift-ийг дурдах хэрэгтэй. Drag нь 1/4 эсвэл 1/2 милийн зайд уралдах ба хэн эхэлж шугамыг давсан нь ялна. Тэгвэл Grip уралдаан нь хэд хэдэн янзаар тойрог замд уралдахыг хэлнэ. Харин speed горимд бол тоглогч хїн хамаг дээд хурдаараа давхих ёстой бєгєєд тухайн цэгт єгєгдсєн хугацаанд амжиж хїрэх даалгавартай. Харин drift дээр бол шарваж уралдана гэдгийг сайн ойлгож байгаа биз ээ. Шинэ їеийн консоль дээр болон PC дээр гарч байгаа болохоор ProStreet маань графикийн тал дээр їсрэнгїй дэвшил хийжээ. Яг л жинхэнэ амьдрал дээр ямар харагдах вэ, тэрэн шиг харагдуулах шахаж. Бас физик чанар онцгой дээшилсэн байна. 2002 онд Need for Speed: Hot Pursuit 2 ангиас хойш анх удаа эвдрэх болсон байна. Та муухан жолооч бол таны машин сэг болно гэдэгт эргэлзэхгїй байна. Машины эвдэрч байгааг маш сайн хийсэн гэдгийг мэргэжилтнїїд ам нэгтэй баталж байна.
ОНЦЛОГУУД
Тоглоом дээр 26 нэр тєрлийн 55 машин гарна. Эдний зєвхєн 8 нь амьдрал дээр маш ховор байдаг супер машинууд юм. Тїїнчлэн цоо шинээр їйлдвэрлэгдэж байгаа Nissan GT-R R35 хэмээх машин гарна. Дэлхийд алдартай хотуудын хамгийн энгийнээс хамгийн хэцїї гудамжнуудад та нар уралдах ёстой. Сан-Диего, Европ, Автобанн гэх мэтийг дурдах хэрэгтэй. Need for Speed ProStreet нь тєгс тоглоом гэхээргїй боловч яагаад ч юм их алдартай. Хїїхэд болгон л тїїнийг тоглодог шїї дээ. Харин шинэ анги маань хэтэрхий єндєр техникийн шаардлага тавьж байна гэсэн шїїмжлэлийг сонсоод байгаа.
Нийтлэгч
Electronic Arts
Дистрибьютер
Electronic Arts
Soft Club
Цуврал
Need for Speed
Зах зээлд гарсан
2007 оны 11-р сарын 14
Тєрєл
Уралдаан
Горим
Дан тоглогч, олон тоглогч
Їнэлгээ
ESRB: E10+
PEGI: 3+
OFLC: G
Платформ
Windows, Xbox 360, PlayStation 3, PlayStation 2, Wii, PlayStation Portable, Nintendo DS, Mobile
Диск
CD, DVD, EA Link download, Blu-ray Disc, Wii Optical Disc, UMD, Nintendo DS card
Системийн шаардлага
Windows
• Microsoft Windows XP / Vista
• 2.8 GHz процессор (Vista бол 3.0 GHz)
• 512 MB RAM (Vista бол 1 GB)
• 8.1 GB сул хатуу диск
• 128 MB graphics card with DirectX 9.0 Shader 2.0 support (nVIDIA GeForce FX 5950 / ATI Radeon 9500 or better)
• 8x DVD drive
• 512 Kbps for online play
• Keyboard and mouse
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| Halo 3 | Stuntman Ignition |
|---|















Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
