Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Тоглоом Stuntman Ignition

КТ.мн

Stuntman Ignition

И-мэйл Хэвлэх PDF
box_suntantStuntman Ignition бол монголчилбол Зогсоох хүсэл гэсэн утгатай нэр юм. Та энэ тоглоом дээр машины жолооч болох бөгөөд амь өрссөн ширүүн уралдаануудыг хийх болно. Анх Stuntman хэмээх эхний анги нь гарч байсан бөгөөд харин энэ удаа Xbox 360, PlayStion 3 зэрэг супер консолиудад зориулагдан шинэ ангийг гаргах гэж байгаа юм байна. 2006 оны 5-р сард албан ёсны эзэмшигч Atari компаниас энэ тоглоомын зохиогчийн эрхийг THQ корпораци худалдан авч байгаагаа нийтэд дэлгэсэн.

Түүнчлэн тоглоомын хөгжүүлэгч Paradign Entertainment студи уг тоглоомын шинэ ангийг шинэ консолиудад зориулан хөгжүүлэх болсныг зарласан юм. Тэр оныхоо 9-р сарын сүүлээр шинэ ангийн тухай бага сага мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тоглоом 6-н үндсэн хэсгээс тогтох бөгөөд хэсэг болгон нь нэгэнт хит болсон кинонуудаасаа сэдэвлэсэн ажээ. Тухайлбал Aftershock кинон дээр галт уул дэлбэрч, газар нурж байгааг дүрсэлдэг бол Overdrive дээр нь 70-аад оны үеийн Сан Франциско хотын цагдаагийн тухай өгүүлдэг юм. Хэсэг болгон нь дотроо 6-н жижиг хэсгүүдэд задрах бөгөөд та ямар нэгэн тодорхой даалгаврыг биелүүлэх болно.

 

Та энэ тоглоом дээр олон тоглогчийн болон дан тоглогчийн горимоор тоглож болно. Эхний хэсэг дээр таны төрөлх хот аймшигт галт уулын дэлбэрэлтэд өртөх бөгөөд та ямар ч хамаагүй машин унан амь өрсөн зугтаах ёстой. Мэдээж зүгээр нэг давхихгүй нь ойлгомжтой. Төрөл бүрийн саад бэрхшээл, амь өрссөн мөчүүдийг амжилттай даван туулах ёстой. Тэгвэл үүний дараа гудамжнуудаар зүгээр л байнд хүртэл амжилттай давхих ёстой. Танд садаа болохоор юу ч тохиолдож мэднэ. Та харайх, хурд авах, амжилттай шарвах, бүтэн эргэлт зэрэг хүнд элементүүдийг гайхалтай сайн хийсэн тохиолдолд л даалгаврыг биелүүлэх болно.

 

Ийнхүү даалгавруудыг амжилттай биелүүлснээр Холливудын кинонд тоглож буй жолооч болох ёстой юм. Холливудын кинонд жинхэнэ амь өрссөн мөчүүд олон тохиолддог шүү дээ. Тэгэхээр та арын албанд зүтгэж буй жолооч болохоо одоо ойлгов уу. Мэдээж та анхандаа туршлагагүй жолооч байх тул хамгийн энгийн үйлдлүүдийг биелүүлэхээс эхэлнэ. Эдгээрийг биелүүлэхэд амархан боловч даанч харамсалтай нь цалин хөлс нь бага. Бас хэн ч чамайг тоож сонирхон харахгүй нь гачлантай. Харин таны авьяас чадвар нэмэгдэж, хүнд хүнд үйлдлүүдийг гүйцэтгэхийн хирээр нэр нөлөө, даалгаврууд чинь даган хүндрэх нь тодорхой. Эцсийн эцэст хамгийн хүнд хүнд үйлдэл бүхий жинхэнэ супер кинонуудын зураг авалтыг чамаас өөр хүн гүйцэтгэж чадахаа болих болно.

 

Холливуд бол асар өндөр шаардлагатай нь мэдээж. Та яг найруулагчийн хүссэн шиг л хэцүү үйлдлүүдийг цэвэрхэн сайхан гүйцэтгэх ёстой. 6 тэс өөр кинонд 36 янзын үйлдэл бүхий даалгавар таныг хүлээж байна. Үнэхээр сонирхолтой байгаа биз.

 

Энэ тоглоом нь 2007 оны 8-р сарын хавьцаа нээлтээ хийхээр төлөвлөж байгааг дурдъя. Тийм учраас THQ компани нь зөвхөн эхний ангийнхаа нууцыг дэлгэсэн бөгөөд одоо үүнийг танд хэлж өгье. Таны эхний тоглох супер кино бол AfterShock юм. Энэ кинон дээр галт уул дэлбэрч, хотыг бүхэлд нь сүйрүүлж байгааг дүрсэлдэг. Мэдээж найруулагч чинь киногоо сүртэй, үнэмшилтэй болгохын тулд хүнд хүнд үзүүлбэрүүдийг оруулсан нь тодорхой. Галт уулын хайлмагийн хажуугаар элдэв төрлийн дэлбэрэлтүүд, шатахуун түгээх станцын дэлбэрэлт, эмх замбараагүй тээврийн хэрэгслүүд чамд гай болох нь тодорхой. Энэ кинон дээр гялалзан урсах галт хайлмагийн аюулыг хангалттай амсах болно.

 

AfterShock хэмээх энэ кино нь 3-н хэсэг үзэгдлээс тогтоно. Таны бүтээсэн давхилтын монтажийг ашиглан тун сайхан кино болон түүний trailer видеог бүтээх ёстой. Найруулагч чинь энэ удаад 150 оноо бүхий гүйцэтгэл шаардана. Энэ нь харьцангуй гайгүй боловч чи нэг л алдаа гаргавал найруулагчийн санаанд хүрэхгүйг ойлгоорой. Эхний үзэгдэл дээр гал улаан спорт машиныг чиний мэдэлд өгөх бөгөөд гал асаж буй хот дундуур давхин уулын замаар уруудах ёстой. Гол нь машин угаалгын газраар давхин өнгөрөхдөө машиндаа асаж байгаа галыг унтраах боломжийг чамд өгнө. Энэ үзэгдэл нь "урсаж буй лав" гэсэн нэртэй. 2-р үзэгдэл нь "анхны чичиргээ" гэсэн нэртэй бөгөөд чамд SUV буюу ачааны жип өгнө. Яаж ийж байгаад л хотын том гүүрийг гатлан нөгөө талд нь гарах ёстой. Харин 3-р үзэгдэл дээр чи цагдаагийн тэрэг барих бөгөөд галт лав дээгүүр өндөр байшин ашиглан үсэрч гарах ёстой. Сэтгэл хөдөлгөж, амьсгаа давчдуулсан Холливудын киноны хамгийн хүнд үзүүлбэрүүдийг үзүүлэхэд бэлэн үү. Тэгвэл 8-р сард эргэн уулзацгаая.

Зургийн галлерей:

Видео Трайлер:

Бусад хүмүүс ингэж хэлэв.. (1)Add Comment
...
бичсэн Гансү , 2009-12-09-ны 01 цагт бичигдсэн.
Энэ тоглоомыг тоглож үзсэн хүн байна уу? Таминь ээ.

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
PC дээрээ playstation тогломоор байна уу?
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг | КТ
article thumbnailpSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ажиллуулахад маш төвөгтэй, зөндөө тохиргоотой юм байна лээ. Харин pSX бол зөвхөн гарны товчлуурын тохиргоог хийчихэд л шууд тоглож болно. Ингээд emulator-аа ашиглаад хуучны гоё гоё тоглоомуудыг ..
Call of Duty 4
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЦэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдарт цувралынхаа цоо шинэ ангийг хүлээн авахад бэлэн болжээ. Шинэ ангийн нэр нь "Орчин үеийн дайн" гэсэн нэртэй. Цэргийн дуудлага бол Activision компанийн нэрийн хуудас гэхэд ..
Command and Conquer 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailTiberium Wars хэмээх EA Games-ийн боловсруулсан тоглоомтой танилцацгаая. Command and Conquer гэдэг бол монголоор Командлагч ба Эзлэн түрэмгийлэгч гэсэн утгатай юм. Та өөрийн орчин үеийн шилдэг армийг командлан өрсөлдөгчөө буулган авах нь энэ тоглоомын гол зорилго. Хэрвээ чи алгуурлах л юм ..
Crackdown
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailМаш сонирхолтой график дүрслэлийг энэ тоглоом танд санал болгож байна. Хүүхэлдэйн кино шиг, зурмал юм шиг рендертэй бөгөөд Xbox 360-ын бүрэн хүчин чадлыг харуулахыг зорьжээ. Энэ тоглоом бол шууд л GTA-ийн эсрэг гарсан тоглоом юм. Хийц дизайн, тоглолт зэрэг нь ихээхэн төстэй. ..
Fight Night Round 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЯпоны алдарт "Riot Act" студид бүтээгдэж "Real Time Worlds"-н хөгжүүлсэн Crackdown хэмээх тоглоомыг та бүхэнд танилцуулъя. Crackdown нь хотын чөлөөт амьдрал хэмээх сэдэвтэй тоглоом юм. Гол баатар хэнээс ч айдаггүй, ямар ч дүрэм журамд захирагддаггүй, зөвхөн өөртөө зөв гэснээ л хийдэг супер ..
Final Fan­tasy цуврал тоглоомын тухай
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailЯпоны алдарт Square компанийн "Final Fantasy" буюу "Эцсийн Зөгнөл" хэмээх тоглоомын цувралууд нь тоглогчдыг дэлхий даяар байлдан дагуулж, сая сая тоглогчдыг өөрийн фенээ болгож чадсан гайхамшигт тоглоом юм. Final Fantasy-гийн цувралууд тус бүр өөрийн гэсэн баатрууд, уянгалаг хөгжим, ..
Guitar hero II ба Гитарын баатар 2
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailHarmonix Music Systems студийн бүтээл "Гитарын баатар 2" хэмээх тоглоом нь Playstation 2 тоглуулагч дээр өнгөрсөн жилийн 11-р сард худалдаанд гарсан бөгөөд 2007-н оны 3-р сард Xbox 360 дээр худалдаанд гарах юм. Guitar Hero 2 нь хөгжмийн тоглоом бөгөөд алдарт VOS, EZ2 DJ, Pump it up Exceed гэх мэт DJ болон бүжгийн ..
Halo 3
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | Б.Батболд
article thumbnailЭнэ анги маань 2007 оны 9-р сарын сүүлээр анх нээлтээ хийсэн байна. Америк, Австрали, Бразил, Канад, Энэтхэг, Мексик гэсэн орнуудын худалдан авагчид анхны тоглогчид болцгоосон байна. Харин нэг өдрийн дараа Европ, дахин нэг өдрийн дараа Японд нээлтээ хийжээ. Нээлтээ хийсэн ..
Need for Speed - ProStreet
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailElectronic Arts компанийн хамгийн алдартай цувралуудын нэг бол Need for Speed юм. Тэгвэл энэ цувралын 11 дэх анги цоо шинээр мэндэлж байна. Машины уралдааны тєрлийн тоглоомуудыг энэ цувралгїйгээр хэрхэн тєсєєлєх билээ. ProStreet буюу монголчилбол Мэргэжлийн Гудамж гэгдэх энэ анги нь анх ..
Stuntman Ignition
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailStuntman Ignition бол монголчилбол Зогсоох хүсэл гэсэн утгатай нэр юм. Та энэ тоглоом дээр машины жолооч болох бөгөөд амь өрссөн ширүүн уралдаануудыг хийх болно. Анх Stuntman хэмээх эхний анги нь гарч байсан бөгөөд харин энэ удаа Xbox 360, PlayStion 3 зэрэг супер консолиудад зориулагдан шинэ ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох