
The Sims 2, амьдралын хэв маяг төлөвлөгөөгөө зохиодог өвөрмөц , сонирхолтой тоглоом юм. The Sims 2-ийг Maxis студид зохиогдсон бөгөөд алдарт Elec¬tronic Arts компанид хэвлэгдсэн. Энэхүү тоглоомыг 12-с дээш насныханд зориулагдсан юм. Тоглоом анх 2004-н оны 9-р сарын 17-нд гарч байжээ. Түүхэндээ Sims-тоглоом нь хамгийн сайн зарагдсан PC-н тоглоомоор шалгарч байжээ.Дүрслэл
Симсэд 6-н насны бүлэг байдаг: таны хүссэнээр Нялх хүүхэд, хөлд орж буй хүүхэд, хүүхэд нас, өсвөр үе, насанд хүрсэн хүн, хөгшин хүн аль аль нь амьдрах болно. Гэр бүлийн харилцаа холбоо өмнөх Симсээсээ илүү бүрэн бүтэн болж чадсан.Симс насанд хүрч хүнтэй гэрлэж хүүхэдтэй болно, ингэснээр гэр бүлийн мод цэцэглэх болно. Симс 2-т сүй тавих гэрлэлт нь илүү үнэмшилтэй болж чаджээ. Симсүүд хүүхэдтэй болохын өмнө жирэмсэн үеийг туулна, энэ үед тоглогч сайн харж хандах хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа биз.
Симсийн амьдралын хугацаанд төрсөн өдөр, анхны үнсэлт зэрэг хүний амьдралд тохиолдох бүх л үйл явдлыг оруулж өгсөн.
Сонгогдсон симсийг 3D камер орчин тойронтой нь, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг үргэлж харуулж өгдөг. Байшингийн дизайн, хөрш айл болон хувцас хунар, хүнс зэргийг илүү олон сонголттойгоор сайжруулж өгсөн. Зүс царай, бие галбир өөрчлөгдөх, таргалах турах зэргийг тохируулж болохоор хийгджээ.
Симс 2 тоглоомонд тоглоомын зорилго гэж байхгүй.
Симсийн амьдралын чанар нь 6-н түвшинтэй байх бөгөөд таны хир тоглохоос бүх зүйл шалтгаална. Хэрвээ таны зорилгын чинь түвшин өндөр үзүүлэлттэй байх юм бол танд аюул түгшүүр бага ирнэ. Симсүүд өглөө босоод ажил, эсвэл сургуульдаа явах зэргийг хийснээр ерөнхийдөө амьдрал өрнөж эхэлнэ.Бүх Симсүүд өөр өөрийн гэсэн жижиг хүсэл зорилготой. Үүнд 5-н зорилго багтана: Романтик мөрөөдөл, гэр бүлтэй болох, мэдлэг олж авах, нэр алдартай болох, баяжих зэрэг. Харин хүүхдүүд том болохыг хүсдэг. Жишээ нь: Баяжих сонирхолтой симсүүд 100.000-н Симолеон (Sims 2-ын мөнгөний нэгж) олоход, Романтик хүсэлтэй нь дор хаяж 20-н хүнийг өөртөө дурлуулах, Мэдлэг олж авах зорилготой нь бүх л эрдмийг хамгийн сайн түвшинд эзэмших гэх мэт.
Симс 2-н шинэ өргөтгөлүүдийг товч танилцуулъя.
The Sims 2: University Симс 2: Их сургууль
Симс 2: Юниверсити нь Симсийн анхны өргөтгөл бөгөөд 2005 оны 12-р сарын 12-нд PC-н дээр гарсан.Энэ хувилбарт Симс нь өөрийн элсэн орох коллежоо сонгож шинэ амьдрал руу ордог.
1 семестрт 72 цагийн хичээл орох бөгөөд Симс нь тухайн сургуулиа амжилттай эсвэл хангалтгүй сурч бүр сургуулиасаа хөөгдөж ч болно.
Сайн сурч төгссөнөөр их мөнгө олдог бага цагтай ажилд орох боломжтой болно. Мөн энэ өргөтгөлд Зомби байх бөгөөд та түүнийг ямар үед гарч ирдгийг өөрөө тоглож байж мэдээрэй.
The Sims 2: Nightlife Симс 2: Шөнийн амьдрал
The Sims 2: Nightlife нь Симс 2-н хоёрдугаар өргөтгөл бөгөөд 2005-н оны 9-р сарын 13-нд зохиогдож эхэлжээ. Nightlife нь урьдынхаа төрлүүдийг бодвол үзэхэд илүү үзэмжтэй болжээ. Симсүүд хоорондоо болзож үерхэх боломжтой болжээ.Хотоор зугаалах, Шөнийн клуб, Ресторан гэх мэт болзох газрууд хаа сайгүй байгаа.
Симс өөрийн машинаа унаж явах боломжтой болсон бөгөөд шинээр Цус сорогчид энэ хувилбар дээр гарсан, харин тэд зөвхөн шөнө дунд л байдаг бөгөөд нар гарахаар тэд зомби болж хувирна. Nightlife-д шинэ хоёр зорилго байдаг Жаргал цэнгэл болон Шарсан бяслаг. Жаргал цэнгэлийг симс дуртай зүйлсээ хийснээр түвшин нь нэмэгдэх болно.
Жишээ нь: Болзоонд явах тэр нь бүтэлтэй болох зэргээр.
Харин шарсан бяслагийн сэндвичийг амьдралынхаа туршид идэх хэрэгтэй. 200 н шарсан бяслагийг хийж идэх хэрэгтэй бөгөөд ингэх явцад олон асуудал үүсэх нь ойлгомжтой.
The Sims 2: Open for Business
Симс 2: Нээлттэй БизнесThe Sims 2: Open for Business нь Симс 2-ын гурав дахь өргөтгөл бөгөөд 2006-н оны 3-р сарын 1-нд зохиогдож эхэлжээ. Open for Business хувилбар дээр симс нь өөрийн ажилчдаа хөлсөлж аваад бизнесээ эхлүүлдэг бөгөөд авьяасаа хир сайн гаргаж бизнесээ явуулж байгаагаас хамаарч 7-н янзын тэмдэглэн үнэлгээ өгнө.
Симсэд 25-н төрлийн бизнес хийх боломж байх бөгөөд 0-10 хүртэлх түвшин хүртэл бизнес өргөжих болно. Энэ тоглоомонд Симс робот удирдах боломжтой бөгөөд тэдгээр нь нас, хэрэгцээ, гэж байхгүй. Олон төрлийн роботууд ажиллуулж болох бөгөөд тэдгээр нь усан доор ажиллах, цэвэрлэгээ хийх, хамгаалагч хийх, хоол авчрах зэрэг үйлдлийг хийж чадна.
Мөн тун удахгүй 7-р сарын 27-нд Симс 2-тэжээвэр амьтад цуврал гарж бидний гар дээр ирэх болно.
Шагнал: Sims 2-нь 2004-н оны тоглоом шүүмжлэгчдийн шилдэг бааш маягтай тоглоом-оор шалгарч байжээ.
Таны компьютер Windows XP, 256MB RAM, 800 MHz-ээс илүү хурдтай бөгөөд таны Hard-дискэнд 3.5-н GB хоосон зай байгаа бол Симс 2-г авч тоглоорой.
Үхэл
Симс 2 тоглоомонд симсүүдийн үхлүүд сонирхолтой хэсгүүдийн нэг юм. Симс үхсэнээр түүний сүнс нь дээшээ хөөрөх болно. Сим өчүүхэн зүйлсээс болж амиа алдаж мэднэ. Симсүүд -үндсэн 9-н шалтгаанаар амиа алдаж болно, Симсийг ямар шалтгаанаар үхсэнийг түүний сүнсний өнгөнөөс харж мэдэж болно. Үүнд:1. Хөгширч үхэхэд ---------- Цагаан сүнс
2. Живж үхэхэд------------------Цэнхэр сүнс (бас мөлхөө хүүхэд юмнаас ойчиж үхэх)
3. Тогонд цохиулж үхэхэд--Шар сүнс (оч үсрэхэд үхэх)
4. Шатаж үхэхэд-----------------Улаан сүнс (Мөн угаартаж үхэх)
5. Өлсгөлөнгөөр үхэхэд-------Энгийн сүнс нэвт харагдана
6. Хордлогоор үхэхэд----------Улбар шар
7. Ганцаардаж үхэхэд----------Ягаан хөх
8. Өвчнөөр үхэхэд-------------Ногоон
9. Үхлээс айж үхэхэд-----------Ягаан
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| Lost Planet: Extreme Condition | Хоёрдох амьдралаа та зохиосон уу? |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (1)

Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
