Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Ярилцлага Л.Мөнхбаатар: LCD-ийн гол эд анги бол Panel буюу дэлгэц

КТ.мн

Л.Мөнхбаатар: LCD-ийн гол эд анги бол Panel буюу дэлгэц

И-мэйл Хэвлэх PDF
kt_yaria_0001Melb компанийн захирал Л.Мөнхбаатар:

LCD-ийн гол эд анги бол Panel буюу дэлгэц


MELB хэмээх 4-н үсэг олны сонирхлыг татаад хэсэг хугацаа өнгөрсөн. Тэг¬вэл энэхүү 4-н үсгийн цаана чамгүй их бүтээн байгуулалт өрнөж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Melb компанийн захирал Л.Мөнхбаатартай хийсэн товчхон боловч тун сонирхолтой ярилц¬лагыг хүлээн авч уншина уу. Та LCD зурагтын талаар огт мэд¬дэггүй байсан олон зүйлийг мэдэж авна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
КТ: Melb гэж юу вэ?
Melb гэдэг нь Mongolian Electronics Brand гэсэн утгатай бөгөөд монголын нийт хэрэглэгчдэд LCD зурагт болон бусад олон хэрэгцээт электрон барааг угсран хүргэх зорилготой юм. Зурагтын эд ангиудыг БНСУ, Тайвань, Хятад зэрэг орнуудаас оруулж ирэн, шилдэг монгол инженерүүд угсарснаар MELB нэртэй үндэсний брэндийн LCD зурагт бий болж байна. Үнийн хувьд монголд зарагдаж буй зурагтуудаас хямд ч гэсэн та чанарт нь эргэлзэх хэрэггүй. Баталгаат засварын хугацаа нь хамгийн урт буюу 20 сар гэдгийг танд онцгойлон дуулгая. Учир нь өөрсдийн хүчээр угсарч байгаа тул шаардлагатай эд ангиуд, тоног төхөөрөмж бүгд бэлэн байх бөгөөд энэ тал дээр их туршлагатай, чадварлаг байх нь ойлгомжтой. Иймээс та баталгаат засварын хугацаанд саадгүй үйлчлүүлэхээс гадна баталгаат хугацаа өнгөрсөн ч гэсэн маш хямд үнээр засуулах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн үйлчлүүлэгч, худалдан авагчдын хэрэг¬цээг бодолцон зурагтаа монгол меню-тэй хийсэн нь цоо шинэ шийдэл болсон. Дэлгэцээ 4-өөс 30 хүртэл хуваадаг учир олон телевизийн сувгийг гүйлгэж харахгүй, хялбар аргаар аль сувагт юу гарч байгааг харж болох үнэхээр давуу талтай.

Манай бүтээгдэхүүний бас нэг онцлог бол түүний универсаль удирдлага билээ. Энэ бол бусад олон удирдлагыг өөртөө нэгтгэж чадах үнэхээр супер эд. Одоо Та ганцхан удирдлагатай байхад л бусад бүх төхөөрөмжөө удирдах нь байна шүү дээ. Түүний хамгийн супер шинж нь тэрээр бусад удирдлагын функцийг өөртөө хуулбарлаж чаддагт байгаа юм. Хэрэв Таны систем хөгжмийн удирдлагын зарим товч нь универсаль удирдлага дээр ажиллахгүй байвал та тэр товчийг универсаль удирдлага руу харуулан дарснаар түүний давтамжийг таны дарсан товчин дээр тэмдэглэх болно. Ингээд л та энэ удирдлагаар бүгдийг удирдах боломжтой болох юм

КТ: LCD зурагтын онцлог юу вэ?
Шингэн Талст дэлгэцтэй (Liquid Crystal Display) зурагтын гол эд анги нь LCD дэлгэц буюу panel билээ. Энэ нь зурагтынхаа нийт өртгийн 80 гаруй хувийг эзэлдэг учир дэлгэцийн үзүүлэлт нь тухайн зурагтын гол үзүүлэлт гэж хэлж болно. Зах зээл дээр LCD зурагт үйлдвэрлэгч компаниуд нь Японы Sharp, БНСУ-ын Samsung, LG, Phillips, Тайваны AUO (AU Optronics corporation), CMO (Chi Mei Optoelectronics corporation), CPT (Chunghwa Picture Tubes Co.,LTD) зэрэг дэлгэц үйлдвэрлэгчдээс дэлгэцээ авч өөрийн брэнд зурагтыг угсарч гаргадаг билээ. Дэлгэц үйлдвэрээс гарахдаа гаралтын чанараасаа хамаарч хэд хэдэн зэрэглэлд ангилагддагийг жирийн хүмүүс огт мэддэггүй. A, B, C grade гэх мэтээр ангиллаа эрэмбэлдэг. A grade-ийн дэлгэц нь ямарваа нэгэн согоггүй 1-р зэргийн дэлгэц бол зэрэг буурах тусам дэлгэцэн дээр цэг, зураас гэх мэтийн ямар нэгэн согог илэрдэг байна. Зурагт үйлдвэрлэгч нар голцуу 1-р зэргийн дэлгэц худалдан авч зурагтаа үйлдвэрлэдэг байна.

Хамгийн харамсалтай нь нэгэнт согогтой гарч ирсэн Panel-ийг дахин үйлдвэрлэлд оруулж засах ямар ч боломжгүй байдаг. LCD panel нь хими, электроник болоод орчин үеийн технологийн маш нарийн горимоор бүтдэг тул хэрвээ үйлдвэрлэх явцад ямар нэгэн согог илэрсэн бол уг дэлгэц тэр чигээрээ үлддэг. Ер нь бол дэлгэц үйлдвэрлэгч компаниуд нь үйлдвэрлэсэн дэлгэцээ бэлэн болонгуут маш олон тестэд оруулдаг. Хэрвээ нэг л тест дээр бүдрэх юм бол зэрэглэл буурах болно. Жишээ нь А үнэлгээтэй дэлгэц бол ямар ч согоггүй бүх үзүүлэлтийг хангаж байгаа дэлгэц юм. Харин B болбол ганц нэг цэг буруу асах, өнгө доголдох болон бусад олон үзүүлэлтийн аль нэгийг хангахгүй болж байгаа нь тэр. Харин 2-оос олон доголдол илрэх эсвэл дэлгэц дээр урт зураас үүссэн, өнгөний гажиг илрэх юм бол C, D рүү орно. Харин panel захиалж байгаа захиалагчид ямар дэлгэц сонгохоо өөрсдөө мэддэг.

 

КТ: B, C, D дэлгэц сонголоо гэхэд хямд байх уу?

A ангиллын дэлгэц бүтэн үнэтэй байлаа гэхэд B, C болонгуутаа үнэ эрс унаж бараг тал үнээр нь санал болгодог юм. Аргагүй л дээ, ямар нэгэн согогтой гэсэн үг шүү дээ. Тэртэй тэргүй дахин засаж болохгүйгээс хойш хүн авахгүй бол хаях л болно. Гэвч зарим алдааг жирийн нүдээр хараад илрүүлэх ямар ч боломжгүй тул жижиг гар үйлдвэрүүд B, C дэлгэц авч зурагт угсарч байгаа харагддаг. Тэр тусмаа хятадаас орж ирж байгаа хулхи телевизоруудад A үнэлгээтэй дэлгэц байна гэж бараг байхгүй дээ. Тэд хямд үнэтэй зардаг учраас үнэтэй A ангиллын дэлгэц авах ямар ч боломжгүй юм. Бид брэнд телевизор гаргаж чамгүй хөрөнгө зарцуулж байгаа учраас чанар муутай B, C, D ангиллын дэлгэц авч зүрхлэхгүй шүү дээ. Брэнд бол угаасаа ингэж болохгүй. Тэгэхээр хямд үнэтэй баталгаагүй телевизорыг энд тэндээс худалдан авч байгаа бол гарцаагүй B, C, D ангиллын хямд үнэтэй panel-аар бүтээсэн хулхи LCD телевизор авч байна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

 

КТ: Panel гэж яг юу вэ? Тайлбарлаж өгөөч.

Дэлгэц нь сендвич хэлбэртэй ба 2 шилэн хавтан ба шингэн талстаар дүүргэсэн бүтцээс тогтоно. Шингэн талст гэдэг нь хатуу биет ч биш, шингэн ч биш, түүнийг савантай хөөсөрсөн ус мэтээр ойлгож болно. Дотор талд байрлах шилэн хавтан нь нимгэн хальсан транзистор TFT LCD (Thin Film Transistor Liquid Crystal Display) гадна талын шилэн хавтан нь өнгөт шүүрэн хавтан Color Filter Glass (өнгө ялгаруулна). Энэ 2 хавтангийн голд байрлах шингэн талстад цахилгаан гүй¬дэл өгснөөр талстууд хөдөлгөөнд орж дүр¬сийг тодорхойлно. TFT хавтанд байрлах элементийн тооноос хамаарч тухайн дэлгэцийн пиксель тодорхойлогдоно. Жишээ нь HD дэлгэцийн хувьд 1366*768 буюу 1 000 000 пиксельтэй бол Full HD дэлгэцийн хувьд 1920*1080 буюу 2 000 000 пиксельтэй гэж ангилдаг. Тиймээс LCD зурагт сонгохдоо дэлгэцээ сайн суд¬лах хэрэгтэй.

 

КТ: MELB зурагт ямар дэлгэцтэй вэ?

Манай компанийн хувьд зурагтдаа зөвхөн A grade буюу 1-р зэргийн дэлгэц хэрэглэдэг ба угсралтын ажлын дараа дэлгэцээ тусгай таблицын дагуу шалгаж бараагаа нийлүүлдэг онцлогтой. Жишээ нь хамгийн чухал болох зарим тест таблицын жагсаалтыг дурдвал:

 

  • Geometry - Геометрийн дүрслэл
  • Convergence - Нийлэмж (дүрсний уусалт)
  • Resolution - Нягтрал
  • Moire - Босоо нягтрал
  • Brightness - Тодрол
  • Focus - Фокус
  • Readability - Уншилт (үсгийн тодрол )
  • Color - Өнгө
  • Screen regulation - Экраны зохицуулалт

Эдгээр таблицын тусламжтай дэлгэцийн зэрэглэлийг мэдэхээс гадна зурагтын дэлгэцэн дээр гарах дүрсний бүхий л гажигийг илрүүлэх боломжтой юм. Гэхдээ энэ бол анхан шатны 9-н үзүүлэлт юм. Үүнээс гадна лабораторийн нөхцөлд хийгддэг маш олон үзүүлэлт бий. Эдгээрийг бүгдийг нь хангасан тохиолдолд л бид зурагтаа зах зээлд худалдаалахаар санал болгодог.

 

КТ: Зурагтын бүтцийн өөр ямар онцлог байна?

Манай нөхцөлд цахилгаан тэжээлийн хэлбэлзэл их байдгийг бид сайн мэдэх билээ. Зарим үед цахилгааны хүчдэл багасах, цахилгаан тасраад ирэхдээ огцом өндөр хүчдэлээр ирэх тохиолдлуудаас болж айлын цахилгаан, электрон хэрэгсэл шатдаг явдал их гардаг. Бид бүтээгдэхүүнээ энэ эрсдэлээс сэргийлэх зорилгоор тэжээлийн блоктоо тусгайлан гал хамгаалагч суулгаж өгснөөр цахилгааны хэлбэлзэл илрэхэд зөвхөн гал хамгаалагч шатаад үндсэн тэжээлийн блок гэмтэхгүй байх сайн талтай болсон. Иймээс бид зөвхөн тэр элементийг сольж өгч засварын зардал, хугацааг хэмнэх юм.


Өөрөөр хэлбэл бид цахилгааны асуудал дээр баталгаа өгч чадна. Хэрвээ цахилгааны буруугаас болж гэмтэл илэрвэл бид түүнийг баталгааны хуудасны үндсэн дээр үнэгүй засаж өгнө. Ер нь эндээ угсардаггүй болохоор бусад дэлгүүрүүдэд засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учирдаг байх. Харин манайх бол одоогоор зөвхөн LCD зурагтаар мэргэшээд байгаа болохоор энэ тал дээр санаа зовох асуудал огт алга.


Түүнчлэн бид өөрсдөө програмчлалыг хийдэг учраас MELB зурагт асахдаа манай лого эхэлж тодорч асдаг болгосон юм. Энэ онцлог дээр тулгуурлан бөөнөөр авах албан газарт өөрсдийн компанийн логог програмчилж оруулж өгөх боломжтой. Энэ боломжийг зочид буудлууд, албан байгууллагууд, үйлдвэр гэх мэт газрууд ихээхэн сонирхдог.
Цаашид бид хөдөө орон нутагт зориулж тогтмол 12 вольтоор ажиллах бага инчийн зурагтыг гэрийн хананд тогтоож болохоор нийлүүлэх боломжийг судалж байна. Өөрсдөө үйлдвэрлээд ирэхээр олон зүйлс боломжтой болж байгаа нь гайхалтай юм шүү.

 

КТ: Тун сайхан санаа байна?

Бид цагаан сараар танд зориулан 26, 32 инчийн зурагтдаа тусгай хямдрал үзүүлж байна. Энд нэг зүйлийг зөвлөхөд айл өрхийн хувьд 32 инч хамгийн тохиромжтой байдаг. Тэгээд ч үйлдвэрлэлд 32 инчийг түлхүү үйлдвэрлэдэг бөгөөд чанарт нь ихээхэн анхаардаг. 32 инч ихэнх зүйлсээрээ, хэмжээний хувьд ч, үйлдвэрлэлийн хувьд ч маш аятайхан хэмжээ гэж тодорхойлогддог. Айлд ч гэсэн их нийцтэй байдаг юм. Цагаан сараар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна. Бид таны итгэлийг алдахгүй өндөр чанартай Melb зурагтаар бэлэг барина гэдгээ амлая. Харилцах утас: 976-11-333-23

 

Ярилцсан: Т.Жаргал
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
М-Си-Эс Электроникс ХХК-ийн дэд захирал Б.Жаргалсайхан: Монголын анхны компьютерийн үйлдвэр ашиглалтанд орлоо
2010 оны 5-р сарын 07, Баасан гариг | КТ
article thumbnail“Хямрал” гэдэг үг бидний чихэнд танил, дасал болоод удаагүй ч хүн бүрийн санааг зовоож байна. Харин хямралыг хүндрэл багатай даван туулахад нэмэр болгохоор монгол инженерүүд маань ур ухаанаа уралдуулж нэгэн шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Энэхүү үйлдвэрт “MOGUL” ..
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.Болор: Үнэ цэнээ залуу насандаа л бий болго, тэр чинь мөнгө
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг | Зууны мэдээ сонин
article thumbnailМонголчууд "Биеийн бөхөөр ганцыг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ" хэмээх философитой ард түмэн. Энэхүү үгийн үнэ цэнэ өдгөө ч хэвээр гэдгийг "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Д.Болор сануулчихлаа. Даяаршиж буй дэлхийн улс орнууд хувь хүний хурдтай хөгжил ..
Бүх мэргэжлийн Хаан нь мэдээллийн технологи
2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг | КТ
article thumbnailЭлсэлтийн шалгалт ойртож буй энэ үед ямар мэргэжил сонгохоо шийдэж чадаагүй байгаа хүүхэд залууст болон эцэг эхчүүдэд зориулж мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “USI” компанийн ерөнхий захирал Ц.Буянцогтоотой ярилцлаа.Зууны Мэдээ сонины 2010 оны 4 ..
К.Энхболд: Боловсруулах үйлдвэр, аутсорсинг л ажлын байр үүсгэдэг
2010 оны 1-р сарын 15, Баасан гариг | КТ
article thumbnailТаны нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсаар байгаа аутсорсингийн асуудал юу болж байна вэ. Хавтгай дэлхийн шимийг бид хэзээнээс хүртэж эхлэх вэ? Манай төрийн байгууллагууд үүнийг хийх чадваргүй байна. Энэ ажлыг хийж чадалгүй хойшлуулсаар байгаа. Би Мэдээлэл, шуудан, ..
Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг | КТ
article thumbnail"Жи - Мобайл" корпорацийн маркетингийн менежер Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина Үүрэн холбооны үндэсний оператор "Жи-Мобайл" корпораци харилцаа холбооны салбарт үнийн шинэ бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар ..
Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailМэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна Эх сурвалж: Зууны мэдээ сонин, №163/3235/Монгол робот, бүх төрлийн батерей болон угсармал компьютер үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа тухай ..
Ж.Ихбуян: Мигма Электроникс компанийнхан ХУВЬСАЛ хийлээ
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailМигма Электроникс компаний дэд захирал Ж.Ихбуян: Манайхан ХУВЬСАЛ хийлээ ICT EXPO – 2009 үзэсгэлэнд амжилттай оролцож буй Мигма Электроникс компаний дэд захирал Ж.Ихбуянтай ярилцлаа. Танай компаниас компьютерийн цоо шинэ дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн ..
Э.Зоригт: Сайн цаас принтерийн эдэлгээг уртасгадаг
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnail“Таван Богд Электроникс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Зоригт: Сайн цаас принтерийн эдэлгээг уртасгадаг Зөвхөн принтер гэлтгүй хэвлэх, хувилах төхөөрөмжийн эдэлгээг уртасгадаг “Double A” бичгийн цаасны талаарх сонирхолтой бөгөөд сүүлийн үеийн мэдээллийг уншигч танд ..
Ч.Энхмэнд: Эхлээд зөвхөн тоон код дамжуулдгийг, дараа нь кирилл үсэгтэй пейжэрийг нэвтрүүлж байлаа
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnailСкайнэтком компаний захирал Ч.Энхмэнд: Эхлээд зөвхөн тоон код дамжуулдгийг, дараа нь кирилл үсэгтэй пейжэрийг  нэвтрүүлж байлаа Суурин утасны шинэ оператор үйлчилгээгээ эхлүүлээд байна. Интернэт протоколд суурилсан буюу шилэн кабелиар яриагаа дамжуулж, орчин үеийн ..
Н.Дүгэрсүрэн:Виза гэдэг брэнд нэрийн ємнє хүлээж байгаа хариуцлага, шалгуур бүхэнд нь бэлтгэж байж энэ системийг нэвтрүүлэх эрхийг авч байлаа
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnail Бодь Электроникс компанийн захирал Н.Дүгэрсүрэн: Виза гэдэг брэнд нэрийн ємнє хүлээж байгаа хариуцлага, шалгуур бүхэнд нь бэлтгэж байж энэ системийг нэвтрүүлэх эрхийг авч байлаа Мэдээллийн технологийн салбарт олон олон шинэлэг зүйлүүдийг хийсэн хүн манай зочноор ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох