Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Ярилцлага Г.Батмөнх: Мультимедиа чиглэл их ирээдүйтэй

КТ.мн

Г.Батмөнх: Мультимедиа чиглэл их ирээдүйтэй

И-мэйл Хэвлэх PDF
kt_yaria_batmunx_0009Малайзд мультимедиа чиглэлээр суралцаж төгссөн Г.Батмөнх

Мультимедиа чиглэл их ирээдүйтэй

"Компьютер Таймс" сэтгүүлийн уншигчдаас нэгэн хүсэлт ирсэн нь гадаадын улс оронд амжилттай суралцаж төгссөн залуусын туршлага, алдаа оноо, амжилтын талаарх мэдээллийг сурвалжилж өгөөч гэсэн и-мэйлүүд байлаа. Бид энэхүү хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ юм. Өнөөдөр залуус дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг боловсрол эзэмшихийг чухалд үзэх болсон. Харин тэдэнд ямар бэрхшээл тохиолддог, бас ямар амжилт гаргах боломж байгааг та бүхэн цуврал ярилцлагуудаас хүлээн аваарай. Ингээд энэ удаагийн зочноор Малайзд мультимедиа чиглэлээр суралцаж төгссөн Г.Батмөнх маань уригдан оролцож та бүхэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Өөрийгөө танилцуулах уу?
Намайг Ганболдын Батмөнх гэдэг. Одоо 24 настай, саяхан Малайзд сургуулиа төгсөөд ирсэн. Бараг 10 жил гадаадад байлаа.
Ямар сургуульд суралцаж, ямар мэргэжил эзэмшив?
Малайзын эхний 5-д ордог Мультимедиа их сургуулийг төгссөн. Дандаа америк, английн нэртэй профессорууд хичээл заадаг. Мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй. Дунд сургуулиа Oregon мужийн Portland city-д төгссөн. Мэдээллийн технологи бол миний сонирхол, дээрээс нь хурдацтай хөгжиж буй салбар учраас энэ чиглэлээр мэргэжил эзэмшихээр шийдсэн маань энэ л дээ.
Маш сонирхолтой чиглэл. Мэргэжлийн бус надад хүртэл таалагддаг. Тэгэхээр суралцаж байх явцад яг ямар чадварыг эзэмшдэг вэ?
Дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа чиглэл учраас залуус маш их сонирхож суралцдаг, шинэлэг, содон салбар юм. Энэ чиглэлийг сонирхож буй залууст хэлэхэд компьютер сонирхдог гээд шууд мэргэжлээ сонгочихож болохгүй. Яагаад гэвэл мультимедиа өдөр тутам, бараг минут секундээр өөрчлөгдөж байна. Шинэ мэдээллийг хүлээж авч, байнга шинэ мэдлэгийг бий болгох шаардлагатай. Дахин хэлэхэд маш сонирхолтой атлаа хэцүү мэргэжил. Нэгэнт л энэ чиглэлийг сонирхсон бол тууштай байх, үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй.
Багш нарын хичээлээ заах арга барилын талаар мэдээлэл өгөөч?
Маш их туршлагатай багш нар байдаг. Оюутан бүртэй тулж харьцна, хичээлийг нэг бүрчлэн ойлгуулна. Монголын сургалтын арга барилыг харахад нийт дунд нь мэдээлэл өгөөд орхичихдог юм шиг санагдсан. Оюутан болгон гараа өргөөд асуугаад байвал цаг нь хүрдэггүй бай ч магадгүй юм. Мөн гэрийн даалгаварт маш бодитой зүйлсийг нэлээн хүндрүүлсэн байдлаар жишээ болгож өгдөг. Тийм учраас хичээлээ хийхэд зүтгэл их ордог байсан.
Малайзын сургуулийн оюутны цагийн ачаалал хэр вэ? Хэдэн төрлийн хичээл заадаг, нэг багш хэдэн хичээл орох вэ?
Эхний 2 жил буюу 8 семистр нь гайгүй, дараагийн 2 жилээс хичээлүүд хүндэрч ачаалал эрс ихэсдэг. Долоо хоногт 30 - 35 цагийн хичээл орно. Тооны хувьд эхний жилүүдэд 10 төрлийн хичээл ордог ч ачаалал бага байсан бол сүүлийн хоёр жилээ 5 хичээл болж багассан ч ачаалал ихэсдэг.
Малайзд сурахад 1 жилд хэдий хэмжээний зардал шаардлагатай вэ? Сургалтын төлбөр, байр, хоолонд хэдэн төгрөг хэрэгтэй бол?
Нислэл хотод сурвал өртөг нэлээн өндөр л д аа. Сургалтын төлбөр нь мэргэжлээсээ хамааран ихсэж багасдаг. Миний сурдаг Melaka хотод нэг семистрийн төлбөр 3500 -4000 риннгит ( монгол мөнгөөр 1,200,000 орчим төгрөг байсан). Хэрвээ Kualla Lumpur буюу нийслэл хотод нь сурвал 2-3 дахин үнэтэй сургууль ч бий. Байрны хувьд оюутнууд ихэвчлэн түрээсэлж амьдарна. Нэг хаус нь 3-4 өрөөтэй, тэгээд дөрвүүлээ ч юм уу нийлээд хөлсөлж нэг нэг өрөөнднь суудаг. Сард 50 долларын хөлстэй. Нийслэл хотод байршиж байгаа бол өрөөндөө хүнтэй хамт амьдарч байгаа мөртлөө 3 дахин илүү мөнгө төлдөг.
Улсын сургууль /төлбөргүй сургадаг/ гэж байх уу?
Төлбөргүй сургана гэсэн ойлголт байхгүй л дээ. Харин улсаас тэтгэлэг авч болно. Тэтгэлгийн гол шалгуур нь сургуулиа төгсөөд улсын байгууллагад заавал 2 жил ажилласан байх ёстой гэдэг.
Тэтгэлэг авах боломж хэр вэ? Чиний хувьд тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
Гадаад оюутан тэтгэлэг авах нэлээн хэцүү. Харин уугуул оюутнуудын хувьд хамгийн их боломжтой байдаг. Намайг сурч байх үед нэг монгол оюутан тэтгэлэг авс байсан. Гэхдээ Малайзд осолд орж, хохирсон учраас сургууль нь төгстөл нь сургахаар болж байсан.
Малайзд МТ-ийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад зөвлөөч? Мультимедиагаас гадна ямар чиглэл түлхүү хөгжиж байна вэ?
Малайзд сурч байгаа монгол оюутнуудын ихэнх нь бизнесийн чиглэлийнх. Хэрвээ мультимедиа чиглэлээр сурахаар бол мэрийлт, хүчин чармайлт л маш чухал байдаг.
Бид хоёрын яриа үе тэнгийнхэнд чинь туршлага, шинэ мэдээлэл болох учиртай юм л даа. Тийм болохоор харсан, дууслнаа харамгүй хуваалцана байх гэдэгт итгэж байна. Малайзд суралцангаа ажиллах боломж бий юу? Ялангуяа МТ-ийн салбарынханд...?
Суралцаж байхдаа ажиллахын тулд танилтай байх хэрэгтэй. Танил ихтэй бол ажил амархан олдоно. Би хичээлийн ачаалал бага эхний жилдээ МТ-ийн чиглэлийн компанид ажил хийдэг байсан. Сард 1000 рингит (1000 рингит монгол мөнгөөр 300 орчим доллартай тэнцдэг/ авна. Нөхцөл боломжийн хувьд хүнээсээ хамаарна. Ер нь бол сайн танилын ачаар л гайгүй цалинтай, дажгүй нөхцөлтэй ажил олддог. Хэрвээ танилгүй бол хятад юм уу англи хэлийг сайн мэддэг байхад сурч байх хугацаандаа ажил хийх боломжтой.
Ер нь гадаадад олон жил суралцсанаар чамд ямар давуу тал бий болж байх юм...?
Биеэ зөв авч явах, хүнтэй харилцах чадвар, хэлний мэдлэгийн хувьд давуу талыг бий болгож чаддаг. Бас олон найзтай болсноороо бизенс хийхэд амар байдаг. Монгол залуус маань суралцах явцдаа идэвх чармайлт их гаргаж, өөрөөсөө мэдлэгтэй найз нөхөд ч юм уу багшаасаа илүү ихийг мэдэж авахын тулд байнга асууж байх хэрэгтэй. Гадаад хэл сурахыг гол шалгуур болгож өөртөө зорилго тавих хэрэгтэй гэж боддог.
Ингэхэд яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байгаа вэ?
Миний хувьд хятад, англи хэлийг сайн эзэмшсэн. Мэргэжлээрээ ажиллая гэтэл мультимедиа чиглэлийн мэргэшсэн компани Монголд алга. Тэгээд л хэлний мэдлэгийг ашиглан олон улсын худалдааны салбарт хүчээ соримоор санагдсан.
Ажлын талбарт гараад удаагүй байна. Монголын компанид ажиллах, Малайзд ажиллах хоёрт ямар ялгаа байна? Сайн болон саар тал юу анзаарагдав?
Монгод хүмүүс мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа нь муу тал. Бид тэдний нэг. Жишээ нь, монгол хэлний багш хүн нярав хийгээд л явж байна. Гадаадад ажиллахад компаниуд тухайн хүнээр мэргэжлийнх нь ажлыг л хийлгэдэг. Тийм болохоор ажлын бүтээмж их, үр дүнтэй байдаг. Бас нэг муу тал нь Монголд хамаатан саднаа ажилд авах явдал их. Энэ бол буруу.
Монголын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн талаар өөрийн чинь хандлага, төсөөллийг сонирхмоор санагдаж байна л даа?
Монголд амжиргааны өртөг өндөр, цалин бага учраас чадварлаг залуус маань тогтвортой ажиллах боломж муу байна. Миний хувьд эх орноосоо хол олон жил байсан ч дасан зохицох, туршин мэдрэх чадвар харьцангуй өндөр, мөн одоо авч байгаа цалин боломжийн байсан учраас өөр мэргэжлээр ажиллаж байна. Жилд олон мянган оюутан хөдөөнөөс ирж суралцдаг хэрнээ хэрэгцээтэй мэргэжил эзэмших нь цөөн. Яг үүн дээр л төрөөс маш сайн бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж боддог.
Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе...? Сэтгүүлийн уншигчдад хандаж юу хэлмээр байна вэ?
Эцэг эхчүүдээ, хүүхдэдээ хэрэгтэй бас өөрийнх нь сонирхсон мэргэжлийг нь эзэмшүүлээрэй гэж хэлмээр байна. /инээмсэглэв/
Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
М-Си-Эс Электроникс ХХК-ийн дэд захирал Б.Жаргалсайхан: Монголын анхны компьютерийн үйлдвэр ашиглалтанд орлоо
2010 оны 5-р сарын 07, Баасан гариг | КТ
article thumbnail“Хямрал” гэдэг үг бидний чихэнд танил, дасал болоод удаагүй ч хүн бүрийн санааг зовоож байна. Харин хямралыг хүндрэл багатай даван туулахад нэмэр болгохоор монгол инженерүүд маань ур ухаанаа уралдуулж нэгэн шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Энэхүү үйлдвэрт “MOGUL” ..
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.Болор: Үнэ цэнээ залуу насандаа л бий болго, тэр чинь мөнгө
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг | Зууны мэдээ сонин
article thumbnailМонголчууд "Биеийн бөхөөр ганцыг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ" хэмээх философитой ард түмэн. Энэхүү үгийн үнэ цэнэ өдгөө ч хэвээр гэдгийг "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Д.Болор сануулчихлаа. Даяаршиж буй дэлхийн улс орнууд хувь хүний хурдтай хөгжил ..
Бүх мэргэжлийн Хаан нь мэдээллийн технологи
2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг | КТ
article thumbnailЭлсэлтийн шалгалт ойртож буй энэ үед ямар мэргэжил сонгохоо шийдэж чадаагүй байгаа хүүхэд залууст болон эцэг эхчүүдэд зориулж мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “USI” компанийн ерөнхий захирал Ц.Буянцогтоотой ярилцлаа.Зууны Мэдээ сонины 2010 оны 4 ..
К.Энхболд: Боловсруулах үйлдвэр, аутсорсинг л ажлын байр үүсгэдэг
2010 оны 1-р сарын 15, Баасан гариг | КТ
article thumbnailТаны нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсаар байгаа аутсорсингийн асуудал юу болж байна вэ. Хавтгай дэлхийн шимийг бид хэзээнээс хүртэж эхлэх вэ? Манай төрийн байгууллагууд үүнийг хийх чадваргүй байна. Энэ ажлыг хийж чадалгүй хойшлуулсаар байгаа. Би Мэдээлэл, шуудан, ..
Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг | КТ
article thumbnail"Жи - Мобайл" корпорацийн маркетингийн менежер Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина Үүрэн холбооны үндэсний оператор "Жи-Мобайл" корпораци харилцаа холбооны салбарт үнийн шинэ бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар ..
Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailМэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна Эх сурвалж: Зууны мэдээ сонин, №163/3235/Монгол робот, бүх төрлийн батерей болон угсармал компьютер үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа тухай ..
Ж.Ихбуян: Мигма Электроникс компанийнхан ХУВЬСАЛ хийлээ
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailМигма Электроникс компаний дэд захирал Ж.Ихбуян: Манайхан ХУВЬСАЛ хийлээ ICT EXPO – 2009 үзэсгэлэнд амжилттай оролцож буй Мигма Электроникс компаний дэд захирал Ж.Ихбуянтай ярилцлаа. Танай компаниас компьютерийн цоо шинэ дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн ..
Э.Зоригт: Сайн цаас принтерийн эдэлгээг уртасгадаг
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnail“Таван Богд Электроникс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Зоригт: Сайн цаас принтерийн эдэлгээг уртасгадаг Зөвхөн принтер гэлтгүй хэвлэх, хувилах төхөөрөмжийн эдэлгээг уртасгадаг “Double A” бичгийн цаасны талаарх сонирхолтой бөгөөд сүүлийн үеийн мэдээллийг уншигч танд ..
Ч.Энхмэнд: Эхлээд зөвхөн тоон код дамжуулдгийг, дараа нь кирилл үсэгтэй пейжэрийг нэвтрүүлж байлаа
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnailСкайнэтком компаний захирал Ч.Энхмэнд: Эхлээд зөвхөн тоон код дамжуулдгийг, дараа нь кирилл үсэгтэй пейжэрийг  нэвтрүүлж байлаа Суурин утасны шинэ оператор үйлчилгээгээ эхлүүлээд байна. Интернэт протоколд суурилсан буюу шилэн кабелиар яриагаа дамжуулж, орчин үеийн ..
Н.Дүгэрсүрэн:Виза гэдэг брэнд нэрийн ємнє хүлээж байгаа хариуцлага, шалгуур бүхэнд нь бэлтгэж байж энэ системийг нэвтрүүлэх эрхийг авч байлаа
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnail Бодь Электроникс компанийн захирал Н.Дүгэрсүрэн: Виза гэдэг брэнд нэрийн ємнє хүлээж байгаа хариуцлага, шалгуур бүхэнд нь бэлтгэж байж энэ системийг нэвтрүүлэх эрхийг авч байлаа Мэдээллийн технологийн салбарт олон олон шинэлэг зүйлүүдийг хийсэн хүн манай зочноор ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох