Ньютел компанийн гүйцэтгэх захирал Д.Болор:
Манай нийт борлуулалтын 80 гаруй хувийг гэрээт борлуулагч нар хийдэг
Мэдээллийн технологийн салбарын 2007 оны шилдэг манлайлагч болсон Мобиком Корпорацийн Олон нийттэй харилцах албаны захирал, Ньютел ХХК-ын Гүйцэтгэх захирал Д.Болор энэ удаад бидний зочноор уригдлаа. Үүрэн телефоны зах зээл болон мэдээллийн технологийн хєгжил зэрэг олон зүйлийн талаар түүнтэй ярилцсан юм.
Юуны ємнє Мэдээллийн технологийн салбарын оны манлайлагч болсонд баяр хүргэе. Та эхлээд єєрийгєє танилцуулахгүй юу, Хаана ямар сургууль тєгссєн, ямар мэргэжилтэй вэ?
Баярлалаа. Энэ єргємжлєл бол зєвхєн намайг биш манай ажилсаг хамт олныг үнэлсэн үнэлгээ гэж бодож байна. Би нийслэлийн 10 жилийн 24-р сургуулийг тєгсєєд Политехникийн Дээд Сургуульд элсэн орж цахилгаан холбооны инженер мэргэжлээр суралцаж тєгссєн. Түүнээс хойш одоог хүртэл холбоо мэдээллийн салбартаа 24 жил тасралтгүй ажиллаж байна.Тєгсєєд хамгийн анх хаана, ямар ажил хийж эхлэв? Тєгсєєд анх би хуучнаар Холбооны Яамны харъяа Телефон Радио Ашиглалтын Хороонд хуваарилагдан ирж ажил хєдєлмєрийн гараагаа эхэлсэн. Одоогийнхоор бол Монголын Цахилгаан холбоо ХК-ий Холболтын байгууламжийн ашиглалтын газарт.
Ньютел Компанид хэзээнээс ажиллаж байгаа билээ?
Ньютел ХХК-даа 2003 оноос ажиллаж эхэлсэн. Ньютел ХХК нь Мобиком Корпорацийн хувь хэрэглэгчийн борлуулалт үйлчилгээний компани юм.Ньютел ХХК-нд анх ажлаа эхлэхдээ юунд нь анхаарч, юунаас нь эхэлбэл дээр гэж бодож байсан бэ?
Ньютел ХХК бол үүрэн телефоны зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Бид нар ажлаа эхлэхдээ гол нь борлуулалтын сүлжээгээ єргєтгєе, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулъя гэсэн томоохон зорилго тавьсан. 2003 оны эхэнд 50 орчим борлуулалтын цэгтэй байсан. Бид нар борлуулалтын сүлжээнийхээ бодлогоо єєрчлєєд, гурван жилийн дотор 1000 гаруй үндсэн гэрээт борлуулагчтай болсон. Жил гаруйн ємнєєс хєдєлгєєнт борлуулагчид бий болсон. Мобайл дилерүүд л дээ. Одоогоор улсын хэмжээнд нийт 9000 гаруй цэгээр Мобикомын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна. Компани хэрэглэгчийнхээ тоог олшруулъя, хэрэглэгчидтэйгээ ойр байя гэвэл борлуулалтын сүлжээ нь том байх ёстой. Єєрєєр хэлбэл бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь хэрэглэгчдийнхээ хажууд нь байж байх ёстой гэсэн зорилгыг тавиад үүнийгээ биелүүлэх гэж бид ажилласан. Ингээд борлуулалтын сүлжээний хувьд бид улсын хэмжээнд хамгийн том борлуулалтын сүлжээтэй болсон. Үүний хажуугаар үйлчилгээний чанараа дээшлүүлэх зорилго байнга тавигдаж ирсэн. Үйлчилгээний чанар сайн байж, хэрэглэгчид сэтгэл хангалуун байх ёстой.
Уг нь компаниуд зүгээр л борлуулалтын алба, хэлтэстэй л байдаг. Гэтэл танай бүтцийг харахад үйлчилгээ, борлуулалтын тусдаа албадтай байх юм. Учир нь юу вэ?
Манай компанийн хувьд Хэрэглэгчийн үйлчилгээний алба, Борлуулалтын сүлжээний алба гэж хоёр тусдаа алба бий. Нэг алба үйлчилгээ борлуулалт хоёрыг хоёуланг нь жигд сайн авч явахад хэцүү байдаг. Хэрэглэгчийн үйлчилгээний алба бол цэвэр үйлчилгээний чанар, стандартыг мєрдүүлэх, хэрэгжүүлэх, хэвшүүлэхэд голлож анхаарч ажилладаг. Борлуулалтын сүлжээний алба бол бараа бүтээгдэхүүнээ яаж их хэмжээгээр борлуулах вэ гэдэгт голлож ажиллана. Энэ алба голдуу гэрээт борлуулагч нартайгаа ажилладаг юм. Манай нийт борлуулалтын 80 гаруй хувийг гэрээт борлуулагч нар хийдэг. Байгууллагуудаа удирдахдаа юуг голчлон анхаардаг вэ. Энэ талаар туршлагаа хуваалцаач?
Менежментийн хувьд бид орчин үеийн дэвшилттэй арга техникүүдийг их хэрэглэдэг. Гэхдээ байгууллага удирдаад явж байгаа хүн алсын хараа сайтай байх, зорилгоо зєв тодорхойлох, шударга зєв ажиллах, санаачилга мэдрэмжтэй байх, хамт олны нэгдмэл байдал, багийн уур амьсгалыг сайн бүрдүүлэхэд их анхаарах хэрэгтэй байдаг. Манай компани багийн ажиллагаа сайтай хамт олон. Бас хэрэглэгчээ дээдлэх ёстой ажилтнуудынхаа ажлын байрны нєхцєл, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдэж єгєх, ажилтнуудаа их урам зоригтой байлгах зэрэг олон ажил байна. Үүнээс гадна менежментийнхээ үйл ажиллагаанд тєлєвлєх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх сайн арга хэрэгслүүдийг сайн хэрэглэх хэрэгтэй л дээ. Мэдээж бизнес амжилттай явагдахад сахилга бат, дэг журам ч нилээн хатуу байх ёстой. Ялангуяа үйлчилгээний байгууллагын хувьд доод албан тушаалаас эхлээд дарга захирлууд хүртэл бүх ажилтнууд єєрийгєє үйлчилгээний ажилтнууд гэж бодож явах ёстой.Та бас Мобиком корпорацийн Олон нийттэй харилцах албаны захирал. Олон нийтийг хамарсан ажлуудынхаа талаар ярихгүй юу?
Энэ алба 2006 оны 3 сард Мобикомд шинээр байгуулагдсан. Мобиком Корпорацийн хувьд 11 жил үйл ажиллагаагаа явуулахдаа Мэдээлэл холбооны салбартаа тэргүүлэгч, манлайлагч нь болсон тєдийгүй, нийгэмдээ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байгууллага болсон. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр олон тєсєл хєтєлбєрүүд хэрэгжүүлж, үүндээ 1 тэрбум 400-аад сая тєгрєг зарцуулаад байна. Сүүлийн 2 жил хэрэгжүүлсэн 20 гаруй томоохон тєсєл, хєтєлбєрүүдээс дурьдвал, Бага ангийн сурагчдын "Үдийн цай" хєтєлбєрийг санаачлан санхүүжүүлж, эхлүүлсэн, одоо үндэсний хэмжээний хєтєлбєр болоод байна. Мєн 19 сургууль цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг санхүүжүүлж 30000 гаруй хүүхдийн сурч хүмүүжих нєхцєлийг сайжруулсан. 2007 онд мэдээллийн технологийн загвар дунд сургууль байгуулж, єрхийн эмнэлгүүдийн чадварыг нь сайжруулах чиглэлээр 80 орчим эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлэх сүүлийн үеийн багаж хэрэгсэл, ЭНЭШТєвд хүчилтєрєгчийн єтгєрүүлэгч аппарат 4 комыг авч єгч, оюутны хєнгєлєлттэй зээл хєтєлбєрєє эхлүүлсэн. Сүүлийн хоёр жил дараалан Мобиком Корпораци нь Компанийн нийгмийн хариуцлагыг хамгийн сайн биелүүлдэг байгууллагаар шалгарсан.Мэдээллийн технологийн загвар дунд сургууль єнгєрсєн намраас байгуулагдсан. Эхний үр дүн нь хэзээнээс харагдаж эхлэх вэ?
Загвар сургуулийн үр дүн ирэх оноос харагдана. Мэдээж бусад ердийн сургуулиас єєр хєтєлбєрєєр явж байгаа. Энэ сургуулийн сурагчид 11-р ангиа тєгсєхдєє мэдээллийн технологийн боловсролын түвшин нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа 2-р курсийн оюутантай адил байхаар хєтєлбєр боловсруулж, шилдэг багш нар ажиллаж байгаа. Сурагч болгон үзүүлэлт сайтай єндєр хурдны интернэт холболттой компьютертай.Єєр сургуулиудыг бас ийм болгоход танайх дэмжих үү?
Манай хандив тэтгэлгийн бодлого нь цаашид үргэлжлэх, нийгэмд сайн үр дүнгээ єгєх тєсєл хєтєлбєрүүдийг санаачлан эхлэлийг нь тавихад чиглэдэг. Энэ сургуулийг тєгссєн хүүхдүүд цаашид дээд сургуульд үргэлжлэн суралцаж сайн програмистууд болж програм хангамжийн үйлдвэрлэлийг хєгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Энэ тєслийн хувьд эхний сургуулийг зєв байгуулаад үр дүн нь гараад ирэхээр тєр засгаас дэмжээд аваад явах байх.Ирэх онд нийгмийн салбарт єєр ямар ажлууд хийгдэх вэ?
Ирэх онд энэ загвар сургуулийнхаа тєсєл, "Оюутны хєнгєлєлттэй зээл" хєтєлбєрєє үргэлжлүүлнэ. Оюутны хєнгєлєлттэй зээл хєтєлбєр нь жилийн 6% хүүтэй бєгєєд залуусаа оюутан байхаас нь зах зээлийн харилцаанд сургах зорилготой. Зээлд хамрагдсан оюутнуудыг зээлээ тєлєхийн тулд хичээлийн бус цагаар, зуны амралтаараа манайд ажиллах боломжийг ч гаргаж єгч байгаа. Бид инженерийн салбарын оюутнуудыг энэ зээлд түлхүү хамруулах юмсан гэж бодож байна. Яагаад гэвэл улс орны хєгжилд инженерийн, хєдєє аж ахуйн чиглэлийн боловсролтой хүмүүс маш их хэрэгтэй байна. Шинэ онд байгаль орчноо хамгаалах чиглэлээр томоохон тєсєл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа эхлээд байна. Мєн эрүүл мэндийн чиглэлээр ч тєслүүд хэрэгжүүлнэ л дээ.Єнгєрсєн онд оюутны сургалтын зээлийг хичнээн оюутанд олгосон бэ?
2007 онд 40-єєд оюутан энэ зээлд хамрагдсан. Энэ жил зээлийн санхүүжилтээ нэмэгдүүлж, жил бүр 100 орчим оюутныг хамруулъя гэсэн бодолтой байгаа.Манай Улсад үүрэн телефоны дєрвєн оператор байгаа нь хангалттай юу?
Мэдээлэл холбооны салбарын хувьд бодлого, зохицуулалт хангалтгүй хэмжээнд байгаа. Зах зээлийнхээ багтаамжаас хэтэрчихсэн олон оператор компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь зах зээлийн єрсєлдєєнийг ихэсгэж хэрэглэгчдэд сонголт олон байх эерэг талтай хэдий ч оператор компаниудын хєрєнгє оруулалтын єгєєж муудах, үнийн єрсєлдєєнєєс болж яваандаа бизнес нь ашиггүй болж зарим нэг нь дампуурч ч магадгүй сєрєг үр дагавруудыг авчирна. 2,6-хан сая хүн амтай үүнээс үйлчилгээ авах боломжтой хэсэг нь сая гаруйхан байдаг. Жижиг орны хувьд дєрвєн оператор ихдэж байгаа. Удахгүй 5 дахь оператор ч гарах гэж байна. Бусад орны жишээ дурьдвал: 120 сая хүнтэй Японд 3 оператор, 1млрд 600 сая хүн амтай Хятад улсад 2 оператор ажиллаж байх жишээтэй.Мобиком бол анхдагч оператор компани. Нэг хэсэг хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулсан гэж ярианд єртсєн. Тэр юу болсон бэ?
Тухайн бизнест анхдагч, манлайлагч байна гэдэг их хэцүү. Єрсєлдєєн жаахан буруу яваад байгаа учраас бие биенийхээ үйл ажиллагааг харлуулах, бусдад буруу ойлгуулах гэх мэт зүйлүүд тодорхой хэмжээгээр байдаг л даа. Єнгєрсєн оны хавар "Нийгмийн толь" сониноос хэзээ ч олж авсан юм, хуучин хэрэглэгчийн баазын талаар яриа хєєрєє гаргаж хэрэглэгчдийг нилээд бухимдуулсан. Гэхдээ бид үүний учрыг олсон. Холбооны компаниудын хувьд хамгийн чухал зүйл бол хэрэглэгчийн нууцыг хадгалах явдал юм. Бид хэрэглэгчээсээ уучлал гуйж, Холбооны компаниудын хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ бол тухайн байгууллагын үйл ажиллагаанд бага ч гэсэн сєрєг нєлєє үзүүлэх, хэрэглэгчдэд итгэл алдах байдалд оруулах муу талтай. Мобиком улс орны эдийн засагт єєрийн хувь нэмрээ оруулж жил болгон 30 гаруй миллиард тєгрєг зєвхєн орлогын татварт тєлж байх жишээтэй. Мєн Мобиком 15000 орчим хүнийг ажлын байр болон нэмэлт орлоготой байлгаж байгаа.Танай хэрэглэгчийн мэдээллийн бааз тэгээд найдвартай юу? Гадагшаа алдагдах аюул одоо байхгүй юу?
Тэр хуучин мэдээллийн бааз бол 4,5 жилийн ємнєх юм билээ. Одоо бол баталгаатай. Олон давхар хамгаалалтын системүүд хийчихсэн байгаа. Гадагшаа алдагдана гэсэн юм одоо байхгүй.Одоо хамгийн сүүлийн байдлаар хичнээн хэрэглэгчтэй болсон бэ?
750 гаруй мянган хэрэглэгчтэй боллоо.Мобикомын тарифыг єндєр гэж хүмүүс ярьдаг.
2006 оны 3 сараас нь эхлээд ярианы тарифаа 30-40%-аар бууруулсан. Одоо үндсэндээ оператор компаниудын сүлжээн доторх ярианы тарифууд ойролцоо болчихсон байгаа. Харин Мобикомын сүлжээнээс бусад сүлжээ рүү ярих тарифаа багасгая гэдэг саналаа ХХЗХ-д тавьж тодорхой хэмжээгээр багасгаж 90Ґ болгосон.Мобиком ирэх онд ямар ямар шинэ үйлчилгээ гаргах вэ?
2007 онд олон шинэ үйлчилгээг гаргалаа. HiTone, урьдчилсан тєлбєрт хэрэглэгчдийн мессэж роуминг үйлчилгээ, телемаркетингийн үйлчилгээг гаргаж, байгууллагын цогц үйлчилгээг байгууллагуудад санал болголоо. Дээрээс нь Мобайл банкинг үйлчилгээг оны эцсээр гаргалаа. Теди тєв маань хэрэглэгчийн цагийн хэмнэсэн нэг цэгийн худалдааны тєв байсан бол интернэт худалдааны www.tedy.mn сайтаа хэрэглээнд нэвтрүүллээ. Шинэ ондоо хамгийн сүүлийн үеийн технологи, үйлчилгээнүүдийг бий болгох нь ойлгомжтой. Гол нь энэ оныг бид нар үйлчилгээний чиглэлээр чанарын хувьд том дэвшил гарсан жил болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл Мобикомын борлуулалт үйлчилгээний Ньютел ХХК-ний хувьд үйлчилгээний салбарт загвар компани болгох тєслийг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ тєслийг Азийн бүтээмжийн байгууллага, Үндэсний бүтээмж хєгжлийн тєвтэй хамтраад хэрэгжүүлж байгаа юм. Энэ тєслийн үр дүнд Ньютел ХХК-ын үйлчилгээнд Сингапурын стандарт нэвтрэх юм. Єєрєєр хэлбэл, Сингапур шиг єндєр түвшний үйлчилгээг үзүүлдэг болно. Энэ бол хэрэглэгчдэдээ барьж байгаа бас нэг том бэлэг юм.Дэлхий нийтэд бол мэдээллийн технологи, харилцаа холбооны хєгжил маш хурдацтай хєгжиж байгаа. Манайд ч гэсэн ялгаагүй. Та энэ салбар, хєгжлийн талаар єєрийн бодлоо хэлнэ үү?
Саяхныг болтол Холбоо Мэдээллийн салбар тусдаа хєгждєг байсан бол мэдээллийн технологи дэлхий даяар хурдтай хєгжиж холбооны салбарт хүчтэй нэвтэрснээр одоо үндсэндээ технологийн хувьд нэг салбар болсон. Холбооны бүх техник технологи мэдээллийн технологи дээр суурилагдаж, хуучны холбооны техник хэрэгсэл үндсэндээ ашиглагдахаа больж байна. Манай орны хувьд 1995 оноос холбооны салбар асар хурдацтайгаар хєгжиж цахилгаан холбооны сүлжээний хуучин аналоги тєхєєрємжүүд бүхэлдээ тоон технологиор солигдсон. Манай орон эдийн засаг, нийгмийн хєгжлєєрєє буурай хэдий ч мэдээлэл, холбооны салбарын хєгжил бол дундаж хєгжилтэй орны хэмжээнд бараг хүрчихсэн. Мэдээллийн технологи бол хүний амьдралын бүхий л салбарыг хєгжих түлхэц хєшүүрэг нь боллоо. Угаасаа дэлхий нийтийн хандлага ч ийм байгаа.Тэгээд ч МУ-ын Засгийн Газар, Мэдээлэл Холбооны салбарыг тэргүүлэх салбарын нэг гээд зарласан.
Гар утас бол хүмүүсийн амьдралд олон єєрчлєлтийг авчирч байна. Хүмүүс гар утсаараа ярьж, мэдээ авч, дуу сонсож байна. Та єєрєє гар утсаа ярихаас єєрєєр юунд ашигладаг вэ?
Гар утасны хэрэглээ улам л єссєєр байна. Хүмүүс єглєє босоод л Мобимедиа үйлчилгээгээрээ биоритм, єдрийн зурхай, цаг агаарын мэдээ, шинэ ирсэн мэдээнүүдээ харна. Одоо ингээд тєлбєр тооцоо хийгээд эхэлж байна. Англи хэл хүртэл сурч болж байна. Толь бичиг, шашны ном айлтгал, телевизийн мэдээ, бүх тєрлийн үнэ ханшуудын мэдээ байгаа. Дээрээс нь гар утасны хялбаршуулсан интернэт ажиллаж байна. Гар утаснаасаа ая дуу болон хураангуйлсан сонгодог уран зохиол, єгүүллэг сонсож, Караоке дуу дуулж, ая дууны болон зурган мэндчилгээ илгээж, тоглоом тоглож байна. Цаашдаа ч олон үйлчилгээ нэмэгдэж, телевиз киногоо үзэж, дэлгүүрийн бараа захиалга болон бүх тєрлийн тєлбєр тооцоогоо хийдэг болно. Ингэхээр гар утас чинь харилцаа холбооны хэрэглүүрээс гадна танин мэдэхүй, бизнесийн том багаж хэрэгсэл болчхож байгаа юм. Миний хувьд Мобимедиа, GPRS үйлчилгээг илүү ашигладаг, гол гол мэдээллүүдийг гар утсаараа авдаг.
Таны гар утас ямар загварынх вэ?
Энэ бол НокиаN95 гээд сүүлийн үеийн загвар.
Нокиа-ийн албан ёсны баталгаат засварын тєвийг ажиллуулдаг байх аа?
Тийм, манай Ньютел Компанийн ТEDY Тєв дээр Нокиагийн албан ёсны засварын тєв ажилладаг. Шинэ утаснуудынхаа програм хангамж, сэлбэг хэрэгслийг шууд Нокиагаас авдаг юм.
Та ажлын ачаалал ихтэй юм, хєдєє их явах юм аа?
Ажлын ачаалал их талдаа. Үйлчилгээний ажил чинь угаасаа нилээн их цаг шаарддаг ажил. Дээрээс нь Мобикомын ОНХАлбаны ажил бас багагүй цаг авна. Давхар ажил хийж байгаа болохоор чєлєєт цаг тааруухан л гарна. Гэхдээ мэдээж хэрэг гэр бүл үр хүүхдэдээ зориулж тодорхой хэмжээний цаг гаргалгүй яахав, тэгээд бага ч гэсэн цагийг эрүүл мэнддээ зориулах ёстой. Ер нь тэгээд хүн завгүй байх тусмаа цагийн үнэ цэнийг илүү мэдэрч цагаа зохицуулж ажлаа амжуулж чаддаг. Сумуудад шинээр үйлчилгээ нээгдэхэд очно. Хєдєє олон салбар бий, тэднийхээ ажил тєрлийг хянаж шалгах ажлаар ч явна.
Одоо нийт хичнээн сумдад үйлчилгээгээ хүргээд байгаа билээ? Оны ємнє лав хоёр гурван сум нэмэгдсэн байх аа?
Нийтдээ 180 гаруй хот,сум, суурин газарт манай сүлжээ орлоо. Энэ жил бид дахиад 90-ээд суманд сүлжээ оруулахаар тєлєвлєж ажлаа эхлээд байна.
Хэрэглэгч болон залууст хандаад та єєрийн үгээ хэлэхгүй юу? Үүгээр ярилцлагаа дуусгая?
Нийт хэрэглэгчдэдээ болон бидэнтэй хамтарч ажилладаг, биднийг дэмждэг байгууллага, хүмүүст шинэ оны мэнд хүргэж, ажил тєрєл нь эрч хүч амжилт ололтоор арвин, амьдрал нь аз жаргал, баяр баяслаар дүүрэн байхыг хүсье. Мэдээллийн технологийн салбар бол их ирээдүйтэй, яваандаа улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулах салбар. Тэгэхээр хүүхэд залуучууддаа хэлэхэд, мэдээллийн технологийн мэргэжлийг багаасаа сонирхоод, дэлхийд асар хурдан хєгжиж байгаа энэ салбарт мэргэжил эзэмшиж ажиллах юм бол єєрийн чинь ирээдүй сайхан байна. Монголын хүүхэд залуусын хувьд биеэ л дайчилбал, чадварлаг програмист, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болох авьяас чадвар бүрэн бий. Одоо үед хүн мэдээллээ хялбархан замаар олоод авдаг болсноос ном унших юм нь жаахан багадаад байна уу гэж санагддаг. Ингээд ном эрдмийг дээдэлж яваарай гэж хүүхэд залуустаа захья.
Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Танд ч бас баярлалаа.















Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
