Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Зөвлөгөө TrueType фонт гэж юу вэ?

КТ.мн

TrueType фонт гэж юу вэ?

И-мэйл Хэвлэх PDF
33_tt1Windows болон Macintosh компьютерийн ард суугаа хүн болгон TrueType фонтыг олж хардаг юм. Фонт гэдэг нь компьютерт байх текстийг дүрсэлж үзүүлэхэд ашиглагддаг онцгой загварын дүрснүүд юм. Мэдээж та дэлгэцэн дээр том жижиг болон янз бүрийн хэлбэр дүрсний фонтуудыг хардаг байж таараа. Дээр үеийн компьютерууд нь bitmap маягийн фонтууд ашигладаг байсан юм. Эдгээр фонтуудаа текстийг дүрслэх, хэвлэхэд хэрэглэдэг байв.
Харамсалтай нь эдгээр фонтууд нь том жижиг хэмжээтэйгээр оршдог байлаа. Єєрєєр хэлбэл тодорхой хэдхэн хэмжээтэйгээр бүтээгдсэн байв. Хэрвээ та єгєгдсєн хэмжээнээс илүү ихээр томруулах юмуу жижигрүүлэх болбол фонт маань эвдэрч аймаар харагддаг байлаа. Тэгээд ч хэвлэсэн фонтууд нь тийм ч сайхан биш, ирмэг хєвєє нь арзгар, муухай байжээ. Тэгвэл 1980-аад оны сүүлээр Adobe фирм Type 1 хэмээх векторт графикт суурилсан фонтуудыг хэрэглэгчдэд танилцуулав. Вектор график бол цэг, геометрийн томьёонд суурилсан байдаг тул томруулж жижигрүүлэхэд ямар ч алдаа гардаггүй сайн талтай билээ. Єєрєєр хэлбэл хичнээн ч томруулж жижигрүүлсэн чанарын ялгаа гардаггүй үргэлж сайхан харагддаг юм.
Түүнчлэн Adobe маань Postscript хэмээх хэвлэх хэл (printing lan¬guage) хєгжүүлэв. Энэ хэвлэх технологи нь Adobe-ийг гайхамшигт єндєр тєвшинд аваачсан гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл хэвлэхэд гардаг байсан олон алдааг энэ технологи засаж чадсан байна. Microsoft ба Apple фирмүүд энэ технологийг асар их сонирхож технологийн патентыг нь ашиглахыг хүссэн боловч Adobe маань хатуу зан гаргаж ашиглуулахыг хүссэнгүй. Энэ шалтгаанаас болж Postscript маань дээрх компаниудын үйлдлийн системийн нэгэн хэсэг болж чадаагүй байна. Харин Mi¬crosoft, Apple маань хамтран вектор графикийн фонт ба хэвлэх технологийн хєгжүүлж эхлэв. Тєгсгєлд нь Apple маань фонтын технологийг хєгжүүлж гарсан нь TrueType байлаа. Энэ хооронд Microsoft маань TrueImage хэмээх хэвлэх технологийг бий болгосон байна.
TrueType фонтын технологи нь дараах 2 хэсгээс бүрддэг байна:
  • TrueType Rasterizer
  • TrueType фонтууд
Rasterizer гэдэг нь Windows ба Mac үйлдлийн системүүдэд аль алинд нь байдаг програмын хэсэг юм. Тэрээр фонт ямар байдалтай хадгалагдаж байгааг ажиглаж байдаг бєгєєд график карт болоод дэлгэцэд ойлгомжтой харагдахаар уг фонтыг дүрс хэлбэр рүү шилжүүлэх ажлыг хийдэг байна. Єєрєєр хэлбэл фонтын хэмжээ, єнгє, єнцєг, байрлаж байгаа зүг чиг, байрлал зэрэг єгєгдлийг график фонт болгодог гэсэн үг. Эндээс гарч байгаа гаралт нь график карт ойлгохуйц bitmap дүрс байдаг байна. Математик єгєгдлийг график руу хєрвүүлэх нь тийм ч амар ажил биш тул энэхүү програм нь чамгүй хүнд ажлыг хийдэг нь ойлгомжтой.
Бидний мэддэг фонт гэдэг маань үнэндээ математикийн хэдэн єгєгдєл л байдаг. Фонтын дүрс хэрхэн зурагдахыг заасан томьёонууд гэсэн үг. Дээд зэргийн чанартай фонтууд нь томьёонууд, нэмэлт кодчлол, бусад єгєгдлүүдийг хадгалдаг. Тэр тусмаа нэмэлт hint коднууд нь фонтыг маш их жижиг хэмжээнд аваачихад хэрхэн алдаагүй, зєв сайхан харагдуулах вэ гэдэгт тусалдаг байна. Тэгэхгүй бол фонтыг хэт жижигрүүлэхэд юу ч мэдэгдэхгүй, арзайсан юм болдог тул зарим єгєгдлүүдийг дүрслэхгүй байсан нь дээр байдаг ажээ.
Єнєєдєр фонт гэдэг бол асуудал биш болжээ. Англи хэл дээр тєдийгүй монгол үсгийг агуулсан олон зуун фонтууд бүтээгдсэн байна. Тэр тусмаа гадаадын фонтууд нь интернэт дээр олон мянгаараа үнэгүй байж байдаг. Монголчууд ч гэсэн Монгол үсгийг агуулсан олон зуун TrueType фонт бүтээсэн. Unicode системийн оригиналь фонтууд нь ямар ч алдаагүй зєв сайхан бүтээгдсэн байдаг тул системд ачаалал єгєхгүй зєв ажилладаг бол туршлагагүй хүний хийсэн алдаатай фонтууд нь график карт болоод Raster¬izer системд хэт ачаалал єгєх улмаар системийг гацаах хүртэл аюултай. Маш єндєр чанартай, гоёмсог фонтуудыг бүтээж зах зээлд борлуулдаг мэргэжлийн компаниуд байдаг бєгєєд тэд нэг фонтыг л гэхэд бүхий л байдлаар туршиж алдаа мадгийг нь зассан байдаг ажээ. Тусгай зориулалтын фонтуудыг хэвлэлийн газрууд, реклам сурталчилгааны агентлагууд єргєнєєр худалдан авч ашигладаг байна. Єєрєєр хэлбэл хэзээ ч үл давтагдах фонт ашиглах гэж тэр шүү дээ.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Гар утасныхаа цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
2010 оны 4-р сарын 04, Ням гариг | КТ
article thumbnailШинээр худалдаж авсан rap утасны тань цэнэг, танилцуулган дээр заасан хоногоо барихгүй өдөртөө дуусаад байна уу. Тийм бол бараг хүн бүрийн мэддэг ч хэрэгжүүлдэггүй хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг шүү дээ. 1. Biuetooth-г унтpaa. Уг төхөөрөмжийн ..
Бидний мэдэх YouTube –ээс хэрхэн видео татах вэ?
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг | О.Амарбат
article thumbnail1. Алхам: Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд Istall -хийх боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм. 2. Алхам: Та хулганыхаа курсорыг ..
Зөөврийн компьютерийн цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг | О.Амарбат
article thumbnailАлхам 1: Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг ..
Зурагтын Удирдлагын талаар хэдэн үг
2009 оны 11-р сарын 04, Лхагва гариг | КТ
article thumbnailБид телевизор авахдаа бараг анхаардаггүй нэг зүйл бол алсын удирдлага юм. Хүмүүсийг хараад байхад дэлгүүрт байгаа телевизорын гаднах төрхийг л хараад байхаас биш гол гол зүйлсийг анхаардаггүй. Анхааръя ч гэсэн уг дэлгүүр нь ингэх боломж өгдөггүй нь харамсалтай.Жишээ нь ..
Хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?
2009 оны 10-р сарын 14, Лхагва гариг | Д.Бат-Эрдэнэ
article thumbnailИнтернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн ..
Хятадаас онлайнаар хулхи бараа авмааргүй байгаа биз дээ!
2009 оны 9-р сарын 16, Лхагва гариг | КТ
article thumbnailМонголчууд сүүлийн жилүүдэд хятадаас бараа авахын тулд заавал биеэр очихгүйгээр онлайнаар захиалга өгдөг болсон. Үүнд хамгийн сайн ажилладаг сайт бол алдарт www.alibaba.com юм. Энэ бол хятадын асар том корпораци гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Alibaba.com бол Business-To-Business ..
Компьютерээ хэрхэн вирусаас хамгаалах вэ?
2009 оны 8-р сарын 21, Баасан гариг | КТ
article thumbnail Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. ..
Ямар нөүтбүүк авах вэ?
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг | КТ
article thumbnailКомпьютерийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч яваад хэрэглэх боломжтой компьютерийг ашиглахыг илүүд үзэх болж. Сүүлийн үеийн зөөврийн буюу гар компьютерүүд десктоп хувилбараасаа дутуугүй хүчин чадал, техникийн үзүүлэлттэй болж байна. ..
МТ-ийн салбарын сайн удирдагч байх
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailМэдээллийн технологийн үр ашигтай хэлтэс байгуулах тухай, удирдагч хүний баримталбал зохих 12 энгийн дүрэм. “Төсөл аяндаа нурчихдаггүй, түүнийг хүмүүс л нураадаг” гэсэн энэ л үгэнд төслийн аливаа удирдагч, менежерт тулгардаг асуудлуудын мөн чанар төвлөрч байдаг. Ихэнх ..
Флаш дискнээс вирус авахгүй байх арга
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailСүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох