Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. Харин үүнээс хамгаалах арга бол автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм.
Хэрхэн хаах вэ?
Та Windows TweakUI /http://www.microsoft.com/windowsxp/downloads/powertoys/xppowertoys.mspx/ гэсэн програмтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя.Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.

Зураг дээр харагдаж байгаа шиг My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.

Эсвэл My Computer ->Auto
play->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.
Хэрвээ танд энэ програм байхгүй бол өөр нэг арга бий.Энэ арга нь gpedit ашиглах арга юм. Start -> Run… (Windows logo+R) нээгээд gpedit.msc гэж бичихэд Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод OK дарж болно.
За ингээд Flash дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.
http://hugduudhuu.blogspot.com/2008/04/flash.html
| МТ-ийн салбарын сайн удирдагч байх | Youtube дээр хэрхэн видео байршуулах вэ? |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (9)

...
бичсэн Зочин , 2009-07-27-ны 08 цагт бичигдсэн.
бичсэн Зочин , 2009-07-27-ны 08 цагт бичигдсэн.
ok, thanks tanai site ix taalagdaj bna shuu. uur olon xeregtei zuvluguu uguurei. amjilt ;-)
...
бичсэн asuult , 2009-09-29-ны 23 цагт бичигдсэн.
бичсэн asuult , 2009-09-29-ны 23 цагт бичигдсэн.
hogshoon User Configurarion -> Administrative Templates -> System gej orood dotor ni Turn Off Autoplay gedeg ni bhgui bna. yaahuu help miniih sp2-toi
...
бичсэн odgoo , 2009-10-31-ны 02 цагт бичигдсэн.
бичсэн odgoo , 2009-10-31-ны 02 цагт бичигдсэн.
ene ih taalagdaj bn. gehdee start run deeree windows logo+R gj bichsn bolohgui bn
...
бичсэн vista.la.vida , 2009-11-09-ны 14 цагт бичигдсэн.
бичсэн vista.la.vida , 2009-11-09-ны 14 цагт бичигдсэн.
hi
vista deer yaj ajillulah ve?
hariu husye.thnx
vista deer yaj ajillulah ve?
hariu husye.thnx
...
бичсэн sasa , 2010-01-15-ны 13 цагт бичигдсэн.
бичсэн sasa , 2010-01-15-ны 13 цагт бичигдсэн.
Bayarlalaa tanaihaas heregtei zuilee avch chadlaa oloh gej shanlal bolood baisan yumo
Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
