Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Зөвлөгөө Компьютерээ хэрхэн вирусаас хамгаалах вэ?

КТ.мн

Компьютерээ хэрхэн вирусаас хамгаалах вэ?

И-мэйл Хэвлэх PDF
virus Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. Иймээс вирусаас хэрхэн хамгаалах талаар хэдэн зөвлөгөөг өгье.

  1. Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
  2. Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирусууд antivirus-ний эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
  3. Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.
  4. Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг гаднаас хуулахыг аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.
  5. Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
  6. Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискний протектийг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.
  7. Компьютерийнхээ driver дискүүдийг болон үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй.
  8. Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (2)Add Comment
...
бичсэн Зочин , 2009-09-03-ны 13 цагт бичигдсэн.
Энд тавьсан мэдээлэл хэтэрхий хоцрогдсон мэдээлэл байгаа юм биш үү? Сүүлийн үед дийлэнхи вирус флэш дискээр тарж байна шдээ. Хэзээний уян диск яриад байна аа?
...
бичсэн Бат Эрдэнэ , 2010-01-20-ны 09 цагт бичигдсэн.
Флэш гээд байгаа боловч Флэш гэж юу юм бэ гэдшийш мэдэхгүй хүн байдаг ш дээ
Уян дискиндээ биш гол нь мэдээлэл нь чухал байна

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Гар утасныхаа цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
2010 оны 4-р сарын 04, Ням гариг | КТ
article thumbnailШинээр худалдаж авсан rap утасны тань цэнэг, танилцуулган дээр заасан хоногоо барихгүй өдөртөө дуусаад байна уу. Тийм бол бараг хүн бүрийн мэддэг ч хэрэгжүүлдэггүй хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг шүү дээ. 1. Biuetooth-г унтpaa. Уг төхөөрөмжийн ..
Бидний мэдэх YouTube –ээс хэрхэн видео татах вэ?
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг | О.Амарбат
article thumbnail1. Алхам: Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд Istall -хийх боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм. 2. Алхам: Та хулганыхаа курсорыг ..
Зөөврийн компьютерийн цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг | О.Амарбат
article thumbnailАлхам 1: Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг ..
Зурагтын Удирдлагын талаар хэдэн үг
2009 оны 11-р сарын 04, Лхагва гариг | КТ
article thumbnailБид телевизор авахдаа бараг анхаардаггүй нэг зүйл бол алсын удирдлага юм. Хүмүүсийг хараад байхад дэлгүүрт байгаа телевизорын гаднах төрхийг л хараад байхаас биш гол гол зүйлсийг анхаардаггүй. Анхааръя ч гэсэн уг дэлгүүр нь ингэх боломж өгдөггүй нь харамсалтай.Жишээ нь ..
Хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?
2009 оны 10-р сарын 14, Лхагва гариг | Д.Бат-Эрдэнэ
article thumbnailИнтернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн ..
Хятадаас онлайнаар хулхи бараа авмааргүй байгаа биз дээ!
2009 оны 9-р сарын 16, Лхагва гариг | КТ
article thumbnailМонголчууд сүүлийн жилүүдэд хятадаас бараа авахын тулд заавал биеэр очихгүйгээр онлайнаар захиалга өгдөг болсон. Үүнд хамгийн сайн ажилладаг сайт бол алдарт www.alibaba.com юм. Энэ бол хятадын асар том корпораци гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Alibaba.com бол Business-To-Business ..
Компьютерээ хэрхэн вирусаас хамгаалах вэ?
2009 оны 8-р сарын 21, Баасан гариг | КТ
article thumbnail Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. ..
Ямар нөүтбүүк авах вэ?
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг | КТ
article thumbnailКомпьютерийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч яваад хэрэглэх боломжтой компьютерийг ашиглахыг илүүд үзэх болж. Сүүлийн үеийн зөөврийн буюу гар компьютерүүд десктоп хувилбараасаа дутуугүй хүчин чадал, техникийн үзүүлэлттэй болж байна. ..
МТ-ийн салбарын сайн удирдагч байх
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailМэдээллийн технологийн үр ашигтай хэлтэс байгуулах тухай, удирдагч хүний баримталбал зохих 12 энгийн дүрэм. “Төсөл аяндаа нурчихдаггүй, түүнийг хүмүүс л нураадаг” гэсэн энэ л үгэнд төслийн аливаа удирдагч, менежерт тулгардаг асуудлуудын мөн чанар төвлөрч байдаг. Ихэнх ..
Флаш дискнээс вирус авахгүй байх арга
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailСүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох