Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Зөвлөгөө Хятадаас онлайнаар хулхи бараа авмааргүй байгаа биз дээ!

КТ.мн

Хятадаас онлайнаар хулхи бараа авмааргүй байгаа биз дээ!

И-мэйл Хэвлэх PDF
kt_zuvluguu_alibaba_01Монголчууд сүүлийн жилүүдэд хятадаас бараа авахын тулд заавал биеэр очихгүйгээр онлайнаар захиалга өгдөг болсон. Үүнд хамгийн сайн ажилладаг сайт бол алдарт www.alibaba.com юм. Энэ бол хятадын асар том корпораци гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Alibaba.com бол Business-To-Business хэлбэрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч ба бизнесийнхэн холбогддог. Харин эцсийн жижиглэн худалдан авагч нарт тохиромжгүй.

Тэгэхээр та барилгадаа хэрэглэх барилгын материал, үйлдвэртээ тоног төхөөрөмж, хоосон CD, сэтгүүлээ хэвлүүлэх газар зэргийг хайж байгаа бол танд тус болох сайт чинь энэ байна. ГЭВЧ.
Анхаарах зүйлс бий. Alibaba.com-д хэдэн сая үйлдвэрлэгчид байгаа бөгөөд тэдний дунд хулхи гарууд бас бий. Хэрвээ та хулхи нөхдөд мөнгөө шилжүүлчихсэн бол хичнээн хүлээгээд ч нэмэргүй дээ. Эсвэл ихэнх нь эвдэрхий бараа ирнэ.

Ингээд танд жинхэнэ туршлагаас бий болсон хулхи нөхдөөс сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
1. Western Union
Хулхи нөхөд гэдэг чинь үнэндээ хулгайч нар л юм. Тэд аль болох ул мөр үлдээхгүй ажиллахыг хичээх нь тодорхой. Хятадад иймэрхүү хэргээр баригдах юм бол насаараа хоригдож ч магадгүй тул их аюултай. Гэвч мөнгөний төлөө улсынхаа нэр нүүрийг олон улсад будаа болгохдоо тоохгүй новшнууд байдаг л юм. Иймээс тэд банкны карт болон бусад мөнгө шилжүүлэх аргыг хэрэглэдэггүй. Тэд зөвхөн Western Union эсвэл Money Gram-ийг санал болгодог. Монголчууд ч энэ аргыг ихэд хэрэглэдэг тул тун дуртай зөвшөөрдөг нь тэдэнд олз болдоггүй гэж үү.
Тэд ингэж хэлдэг. "We only accept western union its good" буюу "Бид зөвхөн Western Union л хэрэглэдэг. Тэр их сайн үйлчилгээ" эсвэл "Бид наймаагаа хурдан хийхийн тулд та хурдан мөнгөө шилжүүлэх хэрэгтэй. Би дор нь очиж аваад бараагаа үйлдвэрлэж эхлэх болно." Эсвэл бас нэг хэрэглэдэг арга бол "Хэрвээ та мөнгөө одоо шилжүүлбэл бид барааг каргонд хийх зардлыг даана." гэдэг. Гэхдээ эдгээрээс илүү заль мэх бол "Дараагийн сард барааны үнэ нэмэгдэх тул одоо л шилжүүлгээ хийгээрэй" гэдэг арга юм.

Иймээс Western Union, Money Gram зэрэгт ҮГҮЙ гэж хэлэх хэрэгтэй.
Харин Agricultural банкны карт руу Мөнгөн гүүрээр шилжүүлэг хийх, Paypal системээр хийх хэрэгтэй. PayPal-аар хийснээр хэрвээ наймаа бүтэлгүйтвэл мөнгөө буцаах боломж бүрддэг нь гайхалтай юм.
2. Шалах
"oh please buy from us" буюу "Ээ, биднээс ав л даа", "Бүх юм аюулгүй", "Мөнгөө гялс шилжүүлчих тэгээд л үлдсэнийг нь бид даана" гэх мэтээр хэлэх нь сэжиг төрүүлэм үйлдэл юм. Хулхи нөхөд урхинд орсон таныг хурдхан шиг нугаслахын тулд өдөрт 2-3 удаа шалах ч тохиолдол гарч болно. Магадгүй өглөө онлайнд орох болгонд тань "Өглөөний мэнд", "Сайн уу" гээд л ороод ирнэ. Энэ бол хийх ажил нь ердөө л хүмүүсийг урхинд оруулах ажил хийдэг хүний шинж л дээ. Урхиа шалгаж байгаа нь тэр.

Шалж байгаа хүмүүст ҮГҮЙ гэж хэлэх хэрэгтэй.
Жинхэнэ ажил хэрэгч хүмүүст л ТЭГЬЕ гэж хэлээрэй.
3. Бүгдийг экспортод гаргагчид болон үл үзэгдэгчид.
Та Нигерийн захидал гэгчийг санаж байна уу. Энэ арга өнгөө сольсон болохоос биш Alibaba дээр ч гэсэн явж л байдаг. Өөрөөр хэлбэл үл үзэгдэгчид юм. Үнэндээ байхгүй компанид захиалга өгч урьдчилгаа шилжүүлнэ гэж байж болох уу? Та бод доо. Байхгүй үйлдвэрт 10000 доллар шилжүүлчихээд юу бодож суух вэ? бурхан минь.. Мөнгөө шилжүүлсний дараа л тэд чатаар хэзээ ч хариу өгөхгүй, утсаа ч авахгүй. Өнгөрөө.

Тэгэхээр та дажгүй том наймаа хийх гэж байгаа бол уг компаниа жинхэнээсээ байдаг эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Хятадад байгаа бусад хүмүүсээс асуух, төрийн бүртгэлд байгаа эсэхийг шалгаж үзэхэд илүүдэхгүй. Гэхдээ энэ төвөгтэй байгаа бол жинхэнэ хялбархан арга зааж өгье.

Хулхидагчид бол хэзээ ч суурин утас хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл бидний мэддэгээр бол МЦХ компанийн утасгүй гэсэн үг л дээ. Харин үүний оронд гар утасны дугаар л тавьдаг. Гэтэл гар утасны дугаар бол бас л урхи юм. Нэр усаа худлаа хэлээд л дурын дугаар авч болдог тул үүнд найдах аргагүй.

Тэгэхээр alibaba.com дээрх компанийн хаяг дээрх суурин утасны дугаар руу залгаж биеэр шалгаж үзэх хэрэгтэй. Бас факс явуулаад хариу авсан ч болох шүү дээ.

Ингээд гар утасны дугаарт ҮГҮЙ гэж хэлээрэй.
Харин суурин утасны дугаар, факсад ТЭГЬЕ гэж хэлээрэй.
4. Gold ба TrustPass
Ер нь бол alibaba.com дээрх компанийг л сонгох хэрэгтэй. Гэхдээ эдэн дундаа Gold эсвэл TrustPass хэмээх тодотголтой компаниудыг л сонгох хэрэгтэй юм. Alibaba.com дээр олон жил найдвартай ажилласан, хэрэглэгчдийн итгэлийг алдаагүй компаниуддаа ийм цол хэргэм олгодог. Харин ийм цолгүй хэдэн зуун мянган компани болон компанинцрууд хөлхөлдөх бөгөөд нэг том компани гэсэн нэрийн цаана хулхины туранхай ганц залуу байхыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүй ч гэж дээ, угаасаа байгаа.

Үнэгүй бөгөөд цолгүй гишүүн компаниудад ҮГҮЙ гэж хэлье.
Харин Gold, TrustPass компаниудад ТЭГЬЕ гэж хэлье.
5. Үнэ
Хавханд оруулахын тулд бяслаг тавьдаг аргыг та сайн мэдэх биз ээ. Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэсэн үг байдаг даа. Бид энийг мэддэг хэрнээ л хавханд орчихдог нь харамсалтай юм шүү. Тэгэхээр хямд бараа хайгаад аргаа барж байсан танд хэн нэгэн нь итгэмээргүй хямд үнэ санал болгоно. Үүнийгээ маш сайхан зураг сэлт, вэб хуудсаар баталгуулах тул итгэхгүй байхын аргагүй юм. Гэвч сайн ажиглах юм бол өмнө дурдсан шинжүүд заавал байдаг. Ядаж л вэб хуудасны нэр нь өөрөө сэжиг төрүүлэм байдгийг хэлэх хэрэгтэй.

Ер нь бол сайн бараа хямд байх аргагүй гэдгийг танд дуулгая. Бусад нь янз бүрийн шалтаг тоочин өндөр үнэ хэлж байхад яагаад энэ хүн ганцаараа талаар нь шахуу үнэ хэлээд байгааг та сайн бодох хэрэгтэй. Танд бараа ирлээ гэхэд эвдэрхий юм л ирнэ.

Хэт бага үнэд ҮГҮЙ гэж хэлээрэй.
Яг тохирсон үнэд л ТЭГЬЕ гэж хэлээрэй.

Хэрвээ та энэ зөвлөгөөг уншсан бол kt.mn сайтад зочилсны том давуу тал гарч байгаа нь энэ ээ. Магадгүй та зовж олсон олон мянган доллар, юаниа алдах аюулаас аврагдлаа шүү дээ.

Хэрвээ та хүсвэл хулхи нөхдийг илрүүлэх үүнээс ч нарийн аргуудыг хэлж өгч болох юм. Хятад хүний онцлогийг сайн таних аваас жинхэнэ ажил хэрэгч хятад болон хулхи хятадыг ялгаж болдог. Уул нь онлайнаар наймаагаа хийж чадвал их амар байхаас гадна хямд боловч тун сайн бараа олж болдог нь гайхалтай юм.

Өөр аргын нэг жишээ:
  • Танай үйлдвэр аль хотод байдаг вэ? (монгол)
  • Xiamen хотод байдаг. (хятад)
  • Өө, гайхалтай. Би энэ хотод байна.
  • Аа тийм үү, гэхдээ яг одоо би Shenzhen байна л даа.
  • Тэгвэл би наана чинь очих санаатай байна. Тантай очиж уулзаж болох уу?
  • Уучлаарай, би яг одоо завгүй болчихлоо.
Өөрөөр хэлбэл тантай биеэр уулзахгүй нь тодорхой шүү дээ. Иймээс л тэд онлайнаар бас тэгээд гадаад хүмүүстэй харьцах сонирхолтой байдаг юм.

Бас нэг анхаарах ёстой зүйл нь таны бизнес хийх гэж байгаа нөхөд яг өөрсдөө үйлдвэрлэдэг үү эсвэл дамжуулан зуучлагчид уу гэдгийг мэдэх ёстой юм. Хэрвээ та улам нарийн мэдэхийг хүсвэл сэтгэгдэл дээр хүсэлтээ үлдээх эсвэл форум дээр бичээрэй. Форум дээр бичвэл дэлгэрэнгүй хариулагдах болно.

Бичсэн: Т.Жаргал
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (11)Add Comment
...
бичсэн Зочин , 2009-09-16-ны 02 цагт бичигдсэн.
Alibaba.com дээр зарим бараа бүтээгдэхүүн хэтэрхий хямдхан байдаг юм шиг санагдсан. Хулхидуулчихгүй бол уул нь амар шиг санагдсан. Гэхдээ би ямар нэг зүйл худалдаж авч үзээгүй л дээ. Их хэрэгтэй нийтлэл байна. kt.mn-ын хамт олон баярлалаа. Амжилт хүсье !
...
бичсэн Paypal , 2009-10-04-ны 21 цагт бичигдсэн.
Баярлалаа! Тэгхээр Paypal ийн үйлчилгээ Монголд байгаа гэж ойлгож болох уу? мэдэхийг маш их хүсч байна. Мөн өөр гүйлгээний ямар боломжууд бий вэ? Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хариу тусламж бичээрэй!
...
бичсэн Т.Жаргал , 2009-10-05-ны 07 цагт бичигдсэн.
Paypal бол монголд байгаа гэж ойлгож болохгүй. Угаасаа тэр чинь онлайн төлбөр тооцооны систем шүү дээ. Гэхдээ та Paypal-д байгаа мөнгөө монголын картуудаар авч чадахгүй. Харин энд байгаа мөнгөө Paypal-ын данс руугаа хийж болдог.
...
бичсэн saku_0805 , 2009-10-08-ны 05 цагт бичигдсэн.
paypal aar tulburuu hiij boloh um uu boldog bol mongoloos zahialaad awj boloh uu huw hun awj boloh um uu
...
бичсэн U.S-ees , 2009-12-08-ны 17 цагт бичигдсэн.
Computer timesiinhaa ta nar shuu!!!
Ulam olon shine shine medeelluud,zovolgoonuud tavij baigaarai!
Ta buhend ondroos ondor amjilt husie!!!
...
бичсэн гэнэн баагий , 2010-02-17-ны 05 цагт бичигдсэн.
yag iim tohioldol bolj neg muu hujaag heden dollaraar tetgechihsen shuu hoorhii gej odoo bol hashirsan ene shalgah arguudiig meddeg baisan bol yu gej hulihduulah ve dee ho. za yahav ongorson yum hoino ta nart gej helhed hezee ch Western Union, Money Gram 2-r naimaa hiij bolohgui shuu
...
бичсэн macintosh , 2010-03-03-ны 06 цагт бичигдсэн.
gohine... gejuu... hehe.
...
бичсэн КТ , 2010-06-28-ны 14 цагт бичигдсэн.
Манайхан үнэндээ бол мөнгөө их алддаг юм шиг байгаа юм. Тэгээд нэрэлхүү юм болохоор ихэнх нь энэ талаараа ерөөсөө дуугардаггүй.
...
бичсэн Telmennaraa , 2010-07-15-ны 18 цагт бичигдсэн.
Alibaba-giin Golden member.Trustful seller geh met orgomjloltei buh selleruuded itgej bolohguiee. Uchir ni ene tsoliig ted mongo tolj awdag. Golden gishuun hirnee zalilan hiigeed yawj bgaa olon garuud bgaa.Itgeltei tunsh eswehiig mash sain shalgaj uzej bj medne .
...
бичсэн КТ , 2010-07-16-ны 03 цагт бичигдсэн.
Тийм шүү. Үнэн. Golden Member, TrustPass зэрэг нь маш сайн баталгаа болж чадахгүй. Гэхдээ free member гэж байвал шууд татгалзах хэрэгтэй.
...
бичсэн SHuumjilev , 2010-07-26-ны 19 цагт бичигдсэн.
Sain bn uu? Mongoo aldaj baiga humuus bol t1 esvel zalhuu bas shunaltai l hun mongoo alddag. Hunii shunal mongiig ni avad yavchihdag shdee. Alibaba d 100.000.000 iin horongtoi baiguulgad zovhon unen naidvartai medeelel ogch tedger humuusee hamgaaldag. Ene ch yaah uu gehed mongol chuud bolj l ogvol doooshoo dooshoo geed baidag ene ih buruu yagd nom yosor ni ym iig hudaldaj avch bolohgui gej ? Mongoliin shunaliig hytaduud meddeg bolohor unee ondor helj daran buulgaj buulgaj oorinh ni unen der ochdog. harin hymdhan helj huuramch ym ii evderhi baraa ogdog ene chin naimaa shuu. Mongoo aldaj baiga humuus bol HOHICHIN......... ENE MNII BODOL

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Гар утасныхаа цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
2010 оны 4-р сарын 04, Ням гариг | КТ
article thumbnailШинээр худалдаж авсан rap утасны тань цэнэг, танилцуулган дээр заасан хоногоо барихгүй өдөртөө дуусаад байна уу. Тийм бол бараг хүн бүрийн мэддэг ч хэрэгжүүлдэггүй хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг шүү дээ. 1. Biuetooth-г унтpaa. Уг төхөөрөмжийн ..
Бидний мэдэх YouTube –ээс хэрхэн видео татах вэ?
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг | О.Амарбат
article thumbnail1. Алхам: Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд Istall -хийх боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм. 2. Алхам: Та хулганыхаа курсорыг ..
Зөөврийн компьютерийн цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг | О.Амарбат
article thumbnailАлхам 1: Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг ..
Зурагтын Удирдлагын талаар хэдэн үг
2009 оны 11-р сарын 04, Лхагва гариг | КТ
article thumbnailБид телевизор авахдаа бараг анхаардаггүй нэг зүйл бол алсын удирдлага юм. Хүмүүсийг хараад байхад дэлгүүрт байгаа телевизорын гаднах төрхийг л хараад байхаас биш гол гол зүйлсийг анхаардаггүй. Анхааръя ч гэсэн уг дэлгүүр нь ингэх боломж өгдөггүй нь харамсалтай.Жишээ нь ..
Хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?
2009 оны 10-р сарын 14, Лхагва гариг | Д.Бат-Эрдэнэ
article thumbnailИнтернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн ..
Хятадаас онлайнаар хулхи бараа авмааргүй байгаа биз дээ!
2009 оны 9-р сарын 16, Лхагва гариг | КТ
article thumbnailМонголчууд сүүлийн жилүүдэд хятадаас бараа авахын тулд заавал биеэр очихгүйгээр онлайнаар захиалга өгдөг болсон. Үүнд хамгийн сайн ажилладаг сайт бол алдарт www.alibaba.com юм. Энэ бол хятадын асар том корпораци гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Alibaba.com бол Business-To-Business ..
Компьютерээ хэрхэн вирусаас хамгаалах вэ?
2009 оны 8-р сарын 21, Баасан гариг | КТ
article thumbnail Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. ..
Ямар нөүтбүүк авах вэ?
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг | КТ
article thumbnailКомпьютерийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч яваад хэрэглэх боломжтой компьютерийг ашиглахыг илүүд үзэх болж. Сүүлийн үеийн зөөврийн буюу гар компьютерүүд десктоп хувилбараасаа дутуугүй хүчин чадал, техникийн үзүүлэлттэй болж байна. ..
МТ-ийн салбарын сайн удирдагч байх
2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг | КТ
article thumbnailМэдээллийн технологийн үр ашигтай хэлтэс байгуулах тухай, удирдагч хүний баримталбал зохих 12 энгийн дүрэм. “Төсөл аяндаа нурчихдаггүй, түүнийг хүмүүс л нураадаг” гэсэн энэ л үгэнд төслийн аливаа удирдагч, менежерт тулгардаг асуудлуудын мөн чанар төвлөрч байдаг. Ихэнх ..
Флаш дискнээс вирус авахгүй байх арга
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailСүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох